25/05/2026
ХУЛД СУМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД
📅 2026 оны 05 дугаар сарын 24-29 ны өдрүүдэд Дундговь аймгийн Хулд суманд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг зохион байгуулагдаж байна.
Иргэн та тээврийн хэрэгслээ үзлэгт оруулахдаа:
• Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
• Тээврийн хэрэгслийг угааж, арлын дугаарыг ил харагдахаар цэвэрлэн, үзлэг хийх нөхцөлийг бүрдүүлэх
📌 Мөн энэ өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг хийгдэнэ.
• Тээврийн хэрэгслийн шилжилт
• Тээврийн хэрэгслийн дугаар хадгалах
• Тээврийн хэрэгслийн хасалт
⚠️ Та бүхэн хугацаандаа амжиж үйлчлүүлнэ үү.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.
20/05/2026
🚗 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙН БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙГДЭНЭ
Сумдад тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийгдэж байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ.
📌 Үйлчилгээ:
• Шинээр тээврийн хэрэгсэл бүртгэх
• Өмчлөгч шилжүүлэх
• Хасалт хийх
• Улсын дугаар хадгалах
• Тээврийн хэрэгслийн гэрчилгээ солих
📍 Луус суманд: 2026.05.21 - 2026.05.23
📍 Хулд суманд: 2026.05.24 - 2026.05.26
Иргэд та бүхэн хугацаандаа хамрагдана уу.
08/05/2026
🚐 ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ
✅ Жуулчин тээврийн үйлчилгээний стандарт
✅ Замын хөдөлгөөний аюулгүй байдал
✅ Харилцааны соёл, үйлчилгээ
✅ Анхны тусламж
✅ Сертификат олгоно
📅 2026.05.12
🕚 11:00 цаг
📍 Дундговь аймаг – Политехник коллеж
📞 Бүртгэл: 88019550
💳 Сургалтын төлбөр: 90,000₮
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай
30/04/2026
"АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫН 2026 ОНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын орон нутгийн салбарын удирдлагууд болон, Улаанбаатар хотын салбарын удирдах албан тушаалтнууд оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хамтдаа хэлэлцэн тодорхойлж байна.
Зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар оролцож, салбарын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх бодлого, тулгамдаж буй асуудал, арга хэмжээний талаар чиглэл, үүрэг даалгавар өглөө.
2026 оныг “Аюулгүй тээврийн жил” болгон зарласантай холбогдуулан оролцогчид салбарын аюулгүй байдал, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр бодлого, төлөвлөлтөө хэлэлцсээр байна.
Энэ хүрээнд:
📍Сахилга, хариуцлагатай хамт олныг төлөвшүүлэх
📍Хэрэглэгч төвтэй үйл ажиллагааг бэхжүүлэх
📍Үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хэвшүүлэх гэсэн үндсэн гурван зорилтыг онцлон авч үзэж байна.
"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Захирал Ц.Батсайхан хэлсэн үгэндээ:
“Ирээдүй бол хүлээдэг зүйл биш, бүтээдэг зүйл. Бид тэр ирээдүйг өнөөдрөөс эхлэн хамтын хүчээр бүтээж байна. Хамтдаа илүү сахилга, илүү итгэл, илүү амжилтыг бүтээцгээе” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Энэхүү зөвлөгөөн нь салбарын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор хөгжих, ирээдүйн зорилтоо тодорхойлох чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
19/04/2026
🚗 Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, найдвартай тээврийг сонгоорой.
🎫 Тасалбараа онлайнаар захиалах:
https://eticket.transdep.mn/
Утас:70593938
💰 Тасалбарын үнэ:
• Том хүн -27,000₮
• Хүүхэд - 13,400₮
👉 Аюулгүй зорчилт – зөв сонголт!
🚗
Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, найдвартай тээврээр үйлчлүүлээрэй.
🎫 Тасалбар захиалах:
🌐 Онлайн: https://eticket.transdep.mn/
📞 Утас: 7059-3938
💰 Үнэ:
• Том хүн – 27,000₮
• Хүүхэд – 13,400₮
🌐 Замын турш:
• Өндөр хурдны Starlink интернет
• VIP автобус – халуун цай, кофе
👉 Аюулгүй зорчилт = Зөв сонголт!
14/04/2026
🚗
Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, найдвартай тээврээр үйлчлүүлээрэй.
🎫 Тасалбар захиалах:
🌐 Онлайн: https://eticket.transdep.mn/
📞 Утас: 7059-3938
💰 Үнэ:
• Том хүн – 27,000₮
• Хүүхэд – 13,400₮
🌐 Замын турш:
• Өндөр хурдны Starlink интернет
• VIP автобус – халуун цай, кофе
👉 Аюулгүй зорчилт = Зөв сонголт!
14/04/2026
ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЭЗЭМШИГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД
📅 2026 оны 04 дүгээр сарын 14–16-ны өдрүүдэд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг зохион байгуулагдана.
Иргэн та тээврийн хэрэгслээ үзлэгт оруулахдаа:
• Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
• Тээврийн хэрэгслийг угааж, арлын дугаарыг ил харагдахаар цэвэрлэн, үзлэг хийх нөхцөлийг бүрдүүлэх
📌 Мөн энэ өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг хийгдэнэ.
• Тээврийн хэрэгслийн шилжилт
• Тээврийн хэрэгслийн дугаар хадгалах
• Тээврийн хэрэгслийн хасалт
⚠️ Та бүхэн хугацаандаа амжиж үйлчлүүлнэ үү.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.
12/04/2026
ЭМГЭНЭЛ
ЛУВСАНРАВДАНГИЙН НЯМДАМИРАН
(1943–2026)
Манай ахмад ажилтан Лувсанравдангийн Нямдамиран нь 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өвчний учир тэнгэртээ дэвшлээ.
Тэрээр 1943 оны 4 дүгээр сарын 10-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд айлын отгон хүү болон мэндэлж, бүрэн дунд боловсрол эзэмшин, улмаар 1959 оноос Дундговь аймгийн 17-р авто баазад засварчин, моторчноор ажлын гараагаа эхэлж, 1964 оноос тээврийн жолоочоор тасралтгүй 43 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
Ажиллах хугацаандаа улсын олон сайхан ЗИЛ-164, ЗИЛ-130 машинуудын жолоог атгаж, урт замыг туулан эх орныхоо өнцөг булан бүрт хүрч, тээвэрлэсэн ачаагаа цаг хугацаанд нь аюул осолгүй хүргэж, эрхэлсэн ажилдаа тэсвэр тэвчээр, үнэнч сэтгэлээ шингээж явсан билээ.
Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа эзэн болж, төр улсдаа үнэнчээр зүтгэж, автотээврийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь төр засаг өндрөөр үнэлж, 5, 6, 7, 8-р таван жилийн гавшгайч, осолгүй манлай жолооч цол тэмдэг, онц тээвэрчин хүндэт тэмдэг, хошой Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг гавьяа шагналуудаар шагнасан.
Та олон хүний алтан шар замыг зөв чиглүүлж, амьдралын аянд хөтөлсөн жинхэнэ жолооч, чиглүүлэгч, халамжлан хүмүүжүүлэгч байлаа. Шавь нарынхаа амьдралын алтан шар замыг заасан ачтан, түшиг тулгуур нь байлаа. Таны туулсан амьдрал, хийсэн ажил бидэнд бахархал, урам зориг өгсөөр байх болно.
Гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МЭ ХУМ
Дундговь аймгийн Автотээврийн төв