ЭМГЭНЭЛ
БАТ-ОЧИРЫН БАТМӨНХ /1932-2026 он/
Говь нутгийнхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ухамсарт амьдралаа зориулан ирсэн төр нийгмийн зүтгэлтэн, Ардын Их Хурлын депутат асан, Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Бат-Очирын Батмөнх 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр таалал төгсөж Дундговьчууд бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
Бат-Очирын Батмөнх нь Дундговь, Өлзийт суманд төрсөн. 1972 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцан төгссөн.
Б.Батмөнх нь 1956-1958 онд Дундговь аймгийн Буянт-Овоо сумын ХДХГЗ-ны нарийн бичгийн дарга, захиргааны орлогч дарга, 1959-1961 онд Буянт-Овоо сумын “Дайчин нөхөрлөл” нэгдлийн орлогч дарга, 1961-1963 онд Өндөршил сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, 1964-1991 онд Өндөршил, Говь-Угтаал, Луус суманд сум, нэгдлийн дарга, 1991-1994 онд Луус сумын “Шинэ хөдөлмөр” компанийн даргаар 40 гаруй жил ажилласан. Тэрээр 1990 оны БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдож Монгол улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан эрхэм хүмүүн байлаа.
Түүний гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Монгол Улсын “Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнажээ.
Төр нийгмийн зүтгэлтэн, Ардын Их Хурлын депутат асан, Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Бат-Очирын Батмөнхийн эгэл даруу, хүнлэг, хөдөлмөрч, ажилч хичээнгүй, зарчимч, тууштай зан төрх нь Дундговьчууд бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран ажиллаж байсан хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар
Энэхүү Page нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар
05/06/2026
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР”
Дэлгэрхангай сумын ЗДТГазар
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2001 оны 2 дугаар сарын 8-ны тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр нь биологийн олон янз байдлыг ойлгох, үнэлэх, хамгаалах дэлхийн хэмжээний уриалга бөгөөд зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаа бус, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүй, тогтвортой хөгжлийн үндэс суурийг бататгах зорилготой юм.
Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээр оршин буй амьд биетэн, тэдгээрийн амьдрах орчин, хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, амьтан, ургамал, бичил биетэн болон тэдгээрийн генетикийн түвшинд илэрхийлэгдэх олон талт, иж бүрэн цогц ойлголт юм.
2026 онд энэхүү өдрийг дэлхий нийтээрээ “Орон нутагт хэрэгжүүлж, дэлхийд нөлөөлөх нь” уриан дор тэмдэглэж байна.
Энэ өдрөөр дамжуулан хүн төрөлхтөн бид байгальтайгаа зохицон амьдрахын утга учрыг ухамсарлаж, тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай алхмаа хамтдаа хийхийг уриалж байна.
Тус өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн байгаль орчны газар, Дэлгэрхангай сумын байгаль орчны мэргэжилтэн С.Мөнхжаргал, Байгаль хамгаалагч Ц.Өлзийбат нар хамтран Дэлгэрхангай сумын бага болон дунд ангийн ерөнхий боловсролын сурагчдад нэн ховор, ховор амьтдыг сургалт, биотехникийн арга хэмжээ, орон нутгийн үл хөдлөх дурсгалуудтай танилцах, амьтан ажиглах, хог хаягдлаа ангилах зэрэг нөлөөллийн ажил зохион байгуулав.
05/06/2026
ХОРИГЛОСОН БҮСЭД МАЛ ОРУУЛСАН ИРГЭНД ТОРГУУЛЬ НОГДУУЛЛАА
Сайнцагаан сумын Засаг Даргын Тамгын Газар
Сайнцагаан сумын Засаг даргын 2025 оны А/304 тоот захирамжийн дагуу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Боржигон багийн иргэн С.О-д Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 150.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгалаа.
Иймд иргэд мал оруулахыг хориглосон бүсэд мал оруулахгүй байхыг анхааруулж байна.
05/06/2026
ӨНДӨРШИЛ СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ НЭВТРҮҮЛЛЭЭ
Өндөршилийн мэдээ
Өндөршил сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх “Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх” төслийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг хэрэгжүүлж, 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авлаа.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Нома Солар” ХХК шалгарч, 50.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр сумын Эрүүл мэндийн төв болон Засаг даргын Тамгын газрын барилгад тус бүр 11 кВт хүчин чадалтай хайбрид буюу хосолмол нарны сэргээгдэх эрчим хүчний системийг бүрэн угсарч суурилуулсан юм.
Ажлын хүрээнд байгууллага тус бүрт батерей, инвертер болон 12 ширхэг нарны дэлгэц бүхий иж бүрэн системийг суурилуулж, туршилт, тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Сэргээгдэх эрчим хүчний энэхүү системийг нэвтрүүлснээр төрийн байгууллагуудын эрчим хүчний найдвартай ажиллагаа сайжирч, төвийн эрчим хүчний хязгаарлалт болон цахилгаан тасалдсан үед тогтвортой эрчим хүчээр хангагдах нөхцөл бүрдэж байна. Мөн хэрэглээний илүүдэл эрчим хүчийг төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх, байгууллагын урсгал зардлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажил боллоо.
05/06/2026
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулиц болон тус Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер нартай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Дундговь аймагт хэрэгжүүлэх хог ангилан ялгах жижиг төсөл, Бага газрын чулууны аялал жуулчлалын гол холбоос болох Ацын хөтөл, Халтиргаатын давааны замыг сайжруулах, “Эрүүл шүд” хөтөлбөр зэрэг орон нутагт бодит үр өгөөжтэй жижиг төслүүдийн санхүүжилтийн асуудлыг танилцуулж, санал солилцов.
Мөн Дундговь аймгийн Политехник коллежийг ХБНГУ-ын мэргэжлийн сургуулиуд болон мэргэжлийн боловсролын байгууллагуудтай холбох, төгсөгчдийг Ausbildung буюу ажил олгогч байгууллагад дадлагажин суралцах мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамруулах, цаашид үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлэх чиглэлээр ярилцлаа.
Түүнчлэн цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд говийн бүсийн ургамлын генбанк буюу ургамлын үр, үржүүлгийн судалгааны төв байгуулах саналыг танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан хүргүүлэх талаар санал солилцов.
Уулзалт нь энэ оны 5 дугаар сард Элчин сайд Хэльмут Кулицын Дундговь аймагт хийсэн айлчлалын үеэр яригдсан санал, санаачилгуудын хэрэгжилтийг урагшлуулах, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чиглэв.
Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун: Дундговь аймгийн маань иргэд “Асуудал шийдэл” групптээ болохгүй, бүтэхгүй байгаа асуудлаа ярилцдаг. Иргэдийг заавал өргөдлөөр гомдлоо гарга гэхгүйгээр тухайн асуудлыг судлаад, даруй шийдвэрлэдэг
05/06/2026
ЭМГЭНЭЛ
БАТ-ОЧИРЫН БАТМӨНХ /1932-2026 он/
Говь нутгийнхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ухамсарт амьдралаа зориулан ирсэн төр нийгмийн зүтгэлтэн, Ардын Их Хурлын депутат асан, Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Бат-Очирын Батмөнх 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр таалал төгсөж Дундговьчууд бид бүхэнд хүнд гарз тохиолоо.
Бат-Очирын Батмөнх нь Дундговь, Өлзийт суманд төрсөн. 1972 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд суралцан төгссөн.
Б.Батмөнх нь 1956-1958 онд Дундговь аймгийн Буянт-Овоо сумын ХДХГЗ-ны нарийн бичгийн дарга, захиргааны орлогч дарга, 1959-1961 онд Буянт-Овоо сумын “Дайчин нөхөрлөл” нэгдлийн орлогч дарга, 1961-1963 онд Өндөршил сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, 1964-1991 онд Өндөршил, Говь-Угтаал, Луус суманд сум, нэгдлийн дарга, 1991-1994 онд Луус сумын “Шинэ хөдөлмөр” компанийн даргаар 40 гаруй жил ажилласан. Тэрээр 1990 оны БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдож Монгол улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан эрхэм хүмүүн байлаа.
Түүний гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Монгол Улсын “Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнажээ.
Төр нийгмийн зүтгэлтэн, Ардын Их Хурлын депутат асан, Монгол Улсын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Бат-Очирын Батмөнхийн эгэл даруу, хүнлэг, хөдөлмөрч, ажилч хичээнгүй, зарчимч, тууштай зан төрх нь Дундговьчууд бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнх орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран ажиллаж байсан хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
04/06/2026
МОРИН ПАРАДЫН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ
“Дэлхийн адуу”-ны өдрийг тохиолдуулан зохион байгуулах “Морин парад”-д аймгаа төлөөлөн оролцох бэлтгэл ажлыг хангах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/207 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийн хурлыг ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар ахалж явууллаа. Хурлын үеэр тэрээр “Дэлхийн адуу”-ны өдрийн хүрээнд зохион байгуулагдах энэхүү арга хэмжээ нь Монголын нүүдэлчин ахуй, өв соёл, уламжлалт ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээс гадна олон улсын хэмжээнд сурталчлан таниулах чухал ач холбогдолтойг онцлов.
Мөн хурлаар нэгдсэн хөтөлбөр, “Морьтны соёлын хүрээ”, “Морин парад” зэрэг үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, оролцоог хангах асуудлыг танилцуулж, холбогдох байгууллагуудын санал, зөвлөмжийг танилцууллаа.
Түүнчлэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, оролцогчдын бэлтгэл, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.
04/06/2026
ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МОРЬТОЙ МОНГОЛЖИН ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
С.Мөнхчулуун: О.Амгаланбаатар гишүүний яриад байгаа гурван эрийн наадмыг хуульчлахгүйгээр хүсвэл хэн ч тийм бэсрэг наадам хийж болно
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Mandalgovi
48101
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
