02/06/2026
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД
✅️ Ургах өгөөж ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон бөгөөд Ургах өгөөж ХХК-аас авлагатай иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэлээ ирүүлнэ үү.
✅️ Нэхэмжлэгчдийн хурал: 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 30 минутад
✅️ Лавлах утас: Шүүгчийн туслах Б.Батцэцэг /96019226/
29/05/2026
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ
(2026.06.02-2026.06.05)
29/05/2026
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БОЛОН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР
(2026.06.02-2026.06.05)
28/05/2026
МОД ТАРИЛАА
🌳Тус шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагч нар 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн байрны гадна орчмын ногоон байгууламжийг өргөжүүлж "Тэс, хөх гацуур, монос, нарс, гүйлс, буйлс, Хяргай" зэрэг 8 төрлийн мод шинээр тарив🪴
26/05/2026
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ
✅️ Нийслэлийн Налайх дүүргийн төрийн захиргааны болон хууль, хяналтын байгууллагууд хамтран 2026 оны 06 дугаар дугаар сарын 26-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
✅️ Уг нээлттэй хаалганы өдөрлөгөөр тус шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн шүүгчийн туслах Ц.Ууганчимэг “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийж оролцлоо.
✅️ Мөн иргэд, олон нийтэд шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг хэрхэн гаргах, тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд таниулан сурталчлах,өргөдөл гаргах, өргөдлийн бүрдүүлбэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, мэдээ мэдээлэл өгч ажиллаа.
✅️ Тус өдөрлөгийн хүрээнд иргэдийн дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулж, оюун ухаан, авхаалж самбаагаа сорин “Тэргүүн” байрыг иргэн Э.Хүслэн эзэлсэн тул өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
23/05/2026
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ
(2026.05.25-2026.05.29)
22/05/2026
🔰НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 2026-05-26-НЫ ӨДӨР 10:00-16:00 ЦАГИЙН ХООРОНД СОЁЛЫН ОРДНЫ ӨМНӨХ ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТУЛ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭД ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
✅Өдөрлөгөөр:
✅Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх хүргэх, төрийн захиргааны болон хууль, хяналтын байгууллагуудын чиг үүрэг, үйлчилгээний талаар сурталчлах, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлнэ.
✅Мөн дараах онцлог үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм.
Үүнд:
-Нас барсан иргэний эзэмшиж байсан 1072 хувьцаа болон түүний ногдол ашгийг хамаарал бүхий гэр бүл, хууль ёсны өв залгамжлагчид өвлүүлэх талаар зөвлөгөө өгөх.
-Налайх дүүргээс хилийн цэрэгт алба хааж байгаа дайчдыг ар гэртэй нь утсаар яриулах.
-Цахим үйлчилгээний цахим портал "Е-Монголиа"-аас улсын бүртгэлийн үйлчилгээг хэрхэн авах талаар мэдээлэл зөвлөгөөг хүргэх.
-Шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг хэрхэн гаргах талаар болон Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээ мэдээлэл өгөх;
✅Хууль хяналтын болон цэргийн байгууллагад ашиглагдаж байсан болон одоо ашиглаж буй техник хэрэгсэл, автомашин, мотоциклийн үзэсгэлэн гаргаж, иргэд, олон нийтэд танилцуулах
Мөн Төрийн банкны явуулын үйлчилгээг иргэдэд үзүүлнэ.
22/05/2026
БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БОЛОН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР
(2026.05.25-2026.05.29)