Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан шар усны үер буух нөхцөл бүрдэж байгаа тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.‼️
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Гал түймэр унтраах.аврах 36 дугаар анги
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Гал түймэр унтраах.аврах 36 дугаар анги, Fire protection service, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Баянхан 4 дүгээр баг, Sühbaatar.
11/03/2026
📣Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.‼️
05/03/2026
2026 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТАЛЛАА
Сүхбаатар сум дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн
алба хаагчдын төрийн жинхэнэ алба хаагчийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
Мөн #Онцгой байдлын ерөнхий газар болон Онцгой байдлын газраас 2026 онд дэвшүүлсэн зорилтыг мөрдлөг болгон ажиллах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах, сахилга бат хариуцлагыг дээшлүүлэх талаар алба хаагчдад үүрэг чиглэл өгч ажиллалаа.
02/03/2026
Сэрэмжлүүлэг‼️
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:‼️‼️
Маргааш өдөр бүх сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдаж даваа гүвээ хаагдаж болзошгүй тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2026 оны 2 дугаар сарын 19-ний 20 цагаас 2 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад сумдын нутгаар цас орохгүй. Өдөртөө бүх сумдын нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур ширүүсч секундэд 10-15 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө -5...-10 градус, өдөртөө +1...-4 градус дулаан байна.
СҮХБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед түр зуур ширүүсч секундэд 10-15 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө -4...-6 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.
2026 оны 2 дугаар сарын 21-нээс 2 дугаар сарын 25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
21-нд ихэнх сумдын нутгаар, 22-нд зарим сумдын нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр. 21-нд салхи бага зэрэг ширүүсч секундэд 7-12 метр хүрнэ. Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -14...-19 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.
📣ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ БАЙНА
Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах аврах, 36 дугаар ангиас Цагаан эрэг 1 дүгээр баг, Салхит 3 дугаар багийн гэр хорооллын гудамж талбайд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор автомашинтай чанга яригчаар ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллалаа.
📣Иймд иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЖ байна.
📣Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:
18, 19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.‼️‼️‼️‼️‼️‼️
13/02/2026
Тархалтын сургууль зохион байгууллаа:
Гал түймэр унтраах дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх тухайн объектод гарсан гал түймрийг унтраах, арга зүйн тактик, онцлогийг судлах, шаардлагатай хүн хүч хэрэгслийг тооцох, харилцан ажиллагааг бэхжүүлж, албан хаагчдын сэтгэл зүйн болон бие бялдар, тэсвэр тэвчээр хатуужлыг сайжруулах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг байгаа хэмжээнд нь богино хугацаанд унтраах зорилгоор гал унтраах тархалтын дадлага, сургалтыг Сүхбаатар сумын 1 дүгээр цэцэрлэгт 2026.02.13-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг "Тус цэцэрлэгийн гал тогооны өрөөнд" гэх цагийн байдал дээр ажиллан, сургалт зохион байгуулж буй удирдагч энэ тохиолдолд байгууллага хэрхэн ажиллах талаар мэргэжлийн арга зүйг зааж, бусад учирч болох эрсдэл болоод холбогдох зөвлөмжийг өгч ажиллалаа.
09/02/2026
Тархалтын сургууль зохион байгууллаа:
Гал түймэр унтраах дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх тухайн объектод гарсан гал түймрийг унтраах, арга зүйн тактик, онцлогийг судлах, шаардлагатай хүн хүч хэрэгслийг тооцох, харилцан ажиллагааг бэхжүүлж, албан хаагчдын сэтгэл зүйн болон бие бялдар, тэсвэр тэвчээр хатуужлыг сайжруулах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг байгаа хэмжээнд нь богино хугацаанд унтраах зорилгоор гал унтраах тархалтын дадлага, сургалтыг Сүхбаатар сумын 2 дугаар цэцэрлэгт 2026.02.09-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг "Тус цэцэрлэгийн гал тогооны өрөөнд" гэх цагийн байдал дээр ажиллан, сургалт зохион байгуулж буй удирдагч энэ тохиолдолд байгууллага хэрхэн ажиллах талаар мэргэжлийн арга зүйг зааж, бусад учирч болох эрсдэл болоод холбогдох зөвлөмжийг өгч ажиллалаа.
09/02/2026
📣Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
2026.02.13-ны өдрөөс эхлэн нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.‼️
09/02/2026
“САР ШИНЭ-2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА
Галын аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, аймгийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо хохирлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар үзлэг шалгалт зохион байгуулж, цахилгаан, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын стандарт, норм, нормативыг мөрдүүлэх, галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг таниулах, олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлах зорилгоор тус газрын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаа анги “ДСЦТС” ХК-ийн Сүхбаатар салбартай хамтран “Сар шинэ-2026” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд “ДСЦТС” ХК-ийн Сүхбаатар салбарын ажилтнууд, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид Сүхбаатар сумын гэр хорооллын айл, өрхүүдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, иргэдэд ухуулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
09/02/2026
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Sühbaatar
36
