01/06/2026
Сэлэнгэ аймгийн ИТХурал
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
01/06/2026
31/05/2026
🎀ЭХИЙН АЛДАР I, II ДУГААР ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА🎀
🇲🇳МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I, II дугаар зэргийн одонгоор шагнагдсан Сэлэнгэ аймгийн ээжүүдийн шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон, Засаг дарга Н.Лхагвадорж, Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Амгалан, Засаг дарга М.Тэмүүлэн нар гардуулан өглөө.
Энэ жил манай аймагт "Эхийн алдар" 1 дүгээр одонгоор 87 ээж, 2 дугаар одонгоор 350 ээж шагнагдаж байна. Та бүхэндээ халуун баяр хүргэе👏👏👏
Монголын үрс маш олон болох болтугай.
Сэлэнгэ аймгийн ИТХ
29/05/2026
http://selenge.khural.mn/n/245926
05 дугаар сарын ажлын мэдээ 05 дугаар сарын ажлын мэдээ
27/05/2026
✅Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Жайка олон улсын байгууллага, Удирдлагын академитай хамтран “Цахим залилангаас сэргийлье” үндэсний аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
✅Аяны хүрээнд Жайка олон улсын байгууллага болон Удирдлагын академийн төлөөлөл, сургагч багш нар Сэлэнгэ аймагт ажиллаж, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон аймгийн удирдлагуудтай уулзлаа.
✅Уулзалтаар цахим орчинд үйлдэгдэж буй залилан, кибер гэмт хэргийн нөхцөл байдал, иргэдийн цахим хэрэглээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг орон нутагт үе шаттайгаар хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.
✅Мөн төрийн байгууллага, иргэдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэн тохирлоо.
Сэлэнгэ аймгийн ИТХ
27/05/2026
🇲🇳Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Батбаяр, С.Эрдэнэболд нар өнөөдөр буюу (2026.05.27) Сүхбаатар суманд ажиллаж, аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
🔶Уулзалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Гэрэлт-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд нар оролцож, гишүүдийг хүлээн авч уулзан аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжиж буй бодлого, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд болон цаг үеийн тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
🔶Мөн уулзалтын үеэр бүс нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр цаашид хамтран ажиллах асуудлаар санал солилцож, орон нутгийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцууллаа.
Сэлэнгэ аймгийн ИТХ
22/05/2026
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ болон Цагдаагийн газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газруудын хамтарсан ажлын хэсэг Сайхан, Баруунбүрэн, Ерөө, Шаамар, Хушаат, Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Сүхбаатар зэрэг сумдуудад "Төр, сүм, хийдийн харилцааны тухай хууль” болон аймгийн ИТХ- ын 2022 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт сүм , хийд байгуулж үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын хэрэгжилтийг шалгах зорилгоор ажиллаж байна.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Sühbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
