Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар

Share

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар

04/06/2026

✅Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар арга хэмжээнд нэгдэж байна.✅

👉🏻Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, нийтийн биеийн тамир спортыг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилготой энэхүү марафонд та бүхнийг гэр бүл, хамт олон, найз нөхдийн хамт өргөнөөр оролцохыг урьж байна.

📍 “Сэлэнгэ марафон–2026”
📅 Хугацаа: 2026.06.06

04/06/2026

ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаарх иргэдийн санал, санаачилгыг https://e-zasag.mn/ цахим системээр авч эхэллээ. Иргэн та тус цахим системээр дамжуулан Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар:
• Өөрийн санал, санаачилгыг илгээх
• Бусад иргэдийн гаргасан санаачилгыг дэмжих, санал өгөх замаар төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд шууд оролцох боломжтой юм.

Иргэд, даатгуулагч, ажил олгогч, харилцагч та бүхэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын веб сайтаас "E-Zasag" цэсээр дамжин өөрийн дуу хоолойг Засгийн газарт хүргэх боломжтой.

03/06/2026

📣“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” 📣

Цагааннуур суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” тус сумын Соёлын төвд 11:00 цагаас эхлэн зохион байгуулна.

Цагааннуур @сумын иргэд, даатгуулагч та бүхэн хүрэлцэн ирж
📚Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах түүнд орсон нэмэлт өөрчлөлт
💁🏻‍♀️ Сайн дурын даатгал
🧑‍🧑‍🧒‍🧒Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн тухай хуулийн талаар мэдээ мэдээлэл болон зөвлөн туслах үйлчилгээг авах боломжтой.

03/06/2026

📣📣📣 НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

✅Тус газрын Баянгол суманд 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэд, даатгуулагчид зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгуулж байна.

✨ Өдөрлөгийн үеэр:
🔹 Нийгмийн даатгалын үйлчилгээ, хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч
🔹 Шимтгэл төлөлт, лавлагаа тодорхойлолтыг шуурхай шийдвэрлэж
🔹 Сайн дурын даатгалд хамруулах зөвлөгөө мэдээлэл хүргэж
🔹 Иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өгч ажиллаж байна.

🤝 Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

✅Нийт 130 гаруй иргэд, даатгуулагчид мэдээлэл, зөвлөгөө хүргэн
-Сайн дурын даатгалд 23 иргэн хамруулж ажиллалаа.

Идэвхтэй оролцсон иргэд, хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье!👍👍👍

03/06/2026

03/06/2026

📣НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА📣

Тус газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” сумын Соёлын төвд 11:00 цагаас эхлэн зохион байгуулагдаж байна.

Баянгол сумын иргэд, даатгуулагч та бүхэн хүрэлцэн ирж

📚Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах түүнд орсон нэмэлт өөрчлөлт
💁🏻‍♀️ Сайн дурын даатгал
🧑‍🧑‍🧒‍🧒Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн тухай хуулийн талаар мэдээ мэдээлэл болон зөвлөн туслах үйлчилгээг авах боломжтой.

02/06/2026

✅2026 оны “ШИЛДЭГ САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ”-аар шалгарсан Ц.Батсүх сэтгэгдлээ хуваалцлаа💐

Ц.Батсүх нь 2013 оноос хойш тасралтгүй 142 сарын хугацаанд Сайн дурын даатгал төлсөн шилдэг даатгуулагч билээ. 💐

02/06/2026

✅2026 оны “ШИЛДЭГ ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ”-оор шалгарсан “АЗЫН НАХИА” ХХК-ы Нягтлан бодогч Э.Соёлэрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа💐

Want your business to be the top-listed Government Service in Sühbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Сэлэнгэ аймаг
Sühbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00