05/06/2026
Сайншанд сум /хот/-ын Засаг даргын Тамгын газар
Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар Сайншанд сумын Засаг даргын Тамгын Газрын үйл ажиллагааны мэдээллийг хүлээн авна уу.
05/06/2026
05/06/2026
СУМЫН ЗАСАГ ДАРГА НУТАГ ДЭВСГЭРҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА
Сумын Засаг дарга С.Одбаяр холбогдох албан хаагчдын хамт багийн нутаг дэвсгэрүүдэд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын явц, хэрэгжилт, чанар, үр дүнтэй газар дээр нь танилцан, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
05/06/2026
“ЦАХИМД Ч НАЙЗ БАЙЯ” ҮНДЭСНИЙ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ДЭЭРЭЛХЛИЙГ НЭРЭЭ НУУЦЛАН МЭДЭЭЛЭХ СУВГИЙГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны хүрээнд үе тэнгийн цахим дээрэлхлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор дээрэлхлийн талаар мэдээлэх нууц сувгийг ажиллуулж эхэллээ.
Тус сувгаар сурагчид өөрт тохиолдсон болон гэрч болсон дээрэлхэл, гадуурхлын талаар нэрээ нууцлан мэдээлэх боломжтой бөгөөд сургуулийн орчинд үүсэж буй эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах нөхцөл бүрдэж байна.
Ирүүлсэн мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллага, албан хаагчид хянан үзэж, нөхцөл байдалд тохирсон зөвлөмж, дэмжлэг үзүүлэхээс гадна шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө, холбогдох арга хэмжээг зохион байгуулна.
“Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аян нь хүүхэд, өсвөр үеийнхнийг үе тэнгийн болон цахим дээрэлхэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, цахим орчин дахь эерэг харилцаа, зөв хэрэглээний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр улс орон даяар үргэлжилж байна.
Монгол Улсын Засгийн газар
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia
108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв
YES Mongolia
Хүүхэд бүрийн аюулгүй орчин, хамгааллын төлөө хамтдаа. 🤝
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чиглэлээр хамтарсан багуудын чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа.
Ажилдаа хариуцлагатай, амьдралдаа өнгөлөг 😊🎶✨
Сайншанд сумын ЗДТГ-ын Ёс зүйн дэд хороо-с
04/06/2026
🌱 ЦЭЦЭГЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРНӨЖ БАЙНА
Сайншанд тохижилт хот тохижилтын газрын хамт олон өөрсдийн үрслүүлж ургуулсан мандлын цэцгийг Сайншанд сумын төв дөрвөн зам орчимд байршуулж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
🌿 Ногоон орчныг хамтдаа бүтээе!
Сумын Засаг дарга төсөвт байгууллагуудад цэцэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
03/06/2026
🌿 САЙНШАНД ӨНГӨ НЭМЬЕ - ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 🌿
Сайншанд суманд өрнөж буй “Цэцэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн аян”-ы хүрээнд сумын Засаг дарга С.Одбаяр төвийн дөрвөн замын уулзвараас дөрвөн чиглэлд тохижилт, үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө.
🌱 Иргэдийн ая тухтай, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх,
🌷 Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
🏡 Сумын өнгө үзэмжийг сайжруулах ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна.
Хамтдаа ногоон, цэвэр, өнгөлөг Сайншандыг бүтээцгээе!
03/06/2026
Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр өвлөгчид шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас иргэд, олон нийтэд хувьцаа болон хуримтлагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт, ерөнхий дараалал, бүрдүүлэх баримт бичгийн талаар нэгдсэн мэдээлэл хүргэх, иргэдийн түгээмэл асуултад хариулт өгөх зорилгоор "НЭГДСЭН ӨДӨРЛӨГ"-ийг 2026 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Сайншанд суманд зохион байгуулагдана.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Telephone
Website
Address
Sain-Shand
44103
