ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН "1 ДҮГЭЭРТ ХҮҮХЭД" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан алба хаагчдын гэр бүлийн гишүүд, хүүхдүүдийг хамруулсан "1 дүгээрт хүүхэд" баярын арга хэмжээг зохион байгууллаа.
✅️Арга хэмжээний үеэр хүүхдүүд нас, насны ангиллаар хөгжөөнт тоглоом, сонирхолтой хөтөлбөрт хамрагдаж, баяр хөөр, инээд дүүрэн оролцлоо.
Дорноговь аймаг дахь ШШГГ
Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан ёсны Фэйсбүүк хуудас
27/05/2026
25/05/2026
ХОРИГДОЛ, ХОРИГДОГЧДЫН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭСГИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоригдол, хоригдогчдын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавигдах эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн хоригдлын гал тогооны засварын ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад орууллаа.
✅️Энэхүү засварын үйл ажиллагаа нь хоол үйлдвэрлэлийн чанар, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, өдөр тутмын үйл ажиллагааны орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм.
22/05/2026
Шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн этгээдүүдийн мэдээлэл.
Ач холбогдол бүхий мэдээллийг журмын дагуу үнэлж авна.
21/05/2026
АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ахмад, дунд, залуу үе хоорондын холбоог бэхжүүлэх, ажлын туршлага судлах, эх оронч үзлийг залуу үед өвлүүлэх зорилгоор ахлагч бүрэлдэхүүн ахмад настантай уулзах “3 үеийн уулзалт” арга хэмжээг зохион байгууллаа.
✅️Энэ үеэр ахмад ажилтнуудаас ажлын туршлага судалж, эх оронч үзэл, залуу үед өвлүүлэх үнэт сургамжийн талаар харилцан ярилцлаа.
✅️Арга хэмжээний үеэр ахмад үеийн алба хаагчид хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.
20/05/2026
Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг шалгах хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, нийслэлийн төсви....
🇲🇳
15/05/2026
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅️Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар болон “Le Ciel” эрэгтэйчүүдийн уламжлалт, сэргээн засах эмнэлгийн ерөнхий эмч Б.Мөнхсаруултай хамтран “Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгэл зүйн тулгамдсан асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
✅️Сургалтад Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын эрэгтэй алба хаагчид хамрагдаж, зөвлөгөө мэдээлэл авлаа.
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс Дорноговь аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар Дорноговь аймгийн Hийгмийн даатгалын газар
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Sain-Shand
976
Opening Hours
| Monday | 08:00 - 12:00 |
| Tuesday | 08:00 - 12:00 |
| Wednesday | 08:00 - 12:00 |
| Thursday | 08:00 - 12:00 |
| Friday | 08:00 - 12:00 |
