Дорноговь аймаг Байгаль орчин, Аялал жуулчлалын газар

Дорноговь аймаг Байгаль орчин, Аялал жуулчлалын газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорноговь аймаг Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, Орон нутгийн өмчийн 3 байр, Sain-Shand.

Өнөө болон ирээдүйн үеийнхний сайн сайхан амьдралын төлөө байгаль орчны эрүүл,
аюулгүй орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялагаа
хамгаалах, зүй зохистой ашиглах алсын хараатай ажиллана.

08/09/2025
Photos from Дорноговь аймаг Байгаль орчин, Аялал жуулчлалын газар's post 28/08/2025

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨВД АГААРЫН ЧАНАРЫН АВТОМАТ СТАНЦ СУУРИЛУУЛАХ АЖИЛ ХИЙГДСЭН БАЙНА.
Байгаль Орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос улсын Байгаль орчны яамтай хамтран агаарын чанарыг хянах иж бүрэн автомат станц суурилуулах төсөл хэрэгжиж Солонгос улсын 100 хувийн буцалтгүй хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Сайншанд хотод агаарын чанарын автомат станцтай боллоо.
Агаарын чанарын автомат станцтай болсноор Хүхэрлэг хий, Азотын давхар исэл, PM2.5 тоосонцрын хэмжээг 24 цаг тасралтгүй хэмжих боломж бүрдэж байна.

26/08/2025

“Үр хүүхэд, ирээдүйдээ усаа хэмнъе!”

20/08/2025

"8-р сар" Хадлан тэжээл бэлтгэх, ургац хураах ажил өрнөнө.
Айл өрхүүд өвөлдөө бэлтгэж, идээ ундаа боловсруулах сар.

19/08/2025

Монгол орны говь цөлд амьдардаг, хурд хүч, тэсвэртэйгээрээ алдартай зэрлэг адуу.
🌱Тэд ихэвчлэн 20–30 тооны сүрэг болон амьдарч, удирдагч гүүтэй байдаг.
🌱 Хулангийн сүрэг улирлын онцлогоос шалтгаалан хоол тэжээл, усны эх үүсвэрийг даган алс холын нутагт нүүдэллэдэг.
🌱Ус, өвс тэжээл багасахад сүргүүд нийлж нэлээд том бөөгнөрөл үүсгэх нь бий.
🌱Хулангийн сүрэг нь говийн эко системийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй.

18/08/2025

Дорноговь аймгийн байгалийн үзэсгэлэнтэй гайхамшигт газруудыг цуврал болгон хүргэж байна.
Дэлгэрэх сумын Цонжийн чулуу
Сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм. Эрт үед энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан хэсэг нь 3-4 м гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт.
Хүний гараар бүтээсэн 6 талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хаднууд , өндөр нь 6-7 м, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм. Асар их даралтад орж ийм багана үүсэж талсажсан хэрэг. Үүнийг нутгийнхан “Цонжийн чулуу “ гэдэг. Энэ өвөрмөц уулыг аймгийн байгалийн нөөц газрын тусгай хамгаалалтад 1988 онд 18,0 га талбайтайгаар бүртгэн авсан байна.

Want your business to be the top-listed Government Service in Sain-Shand?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Орон нутгийн өмчийн 3 байр
Sain-Shand

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00