Цагдаагийн посттой гурван замын уулзвараас Сайншанд руу орох хэсгийн төмөр замын гармын төлөвлөгөөт засварын ажил 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07:00-23:00 цагийн хооронд хийгдэх тул авто замын хөдөлгөөнийг хаах болсныш МЭДЭГДЭЖ байна.
Иргэд, олон нийт, зорчигч та бүхэн Сайншанд сумын зүүн талд байрлах төмөр замын дээгүүр хөндлөн гарсан авто замаар зорчихыг зөвлөж байна.
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар Аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх
"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас иргэд, олон нийтэд хувьцаа болон хуримтлагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт, ерөнхий дараалал, бүрдүүлэх баримт бичгийн талаар нэгдсэн мэдээлэл хүргэх, иргэдийн түгээмэл асуултад хариулт өгөх зорилгоор "НЭГДСЭН ӨДӨРЛӨГ"-ийг 2026 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Соёмбо цогцолборт зохион байгуулагдана.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
✅Ирээдүй хүүхдийн лигийн хаалтын үйл ажиллагаа боллоо.
02/06/2026
Хүүхдийн хөгжил, авьяас чадварт эерэгээр нөлөөлж, ёс зүйтэй, багаар ажиллах, нийгэмд хамтаараа амьдрах соёлд суралцах боломжийг бүрдүүлсэн “Ирээдүй” Сагсан бөмбөгийн хүүхдийн лигийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Тус лиг нь 2025 оны 10 дугаар сараас эхлэн Ерөнхий боловсролын 6-н сургуулийн 21 багийн 280 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдөж өнөөдөр /2026.06.02/ аваргуудаа тодрууллаа.
Бага нас эрэгтэй:
Хүрэл медаль - Цолмон клубын Цолмон баг
Мөнгөн медаль - 1 дүгээр сургуулийн Storm баг
Алтан медаль - 2 дугаар сургуулийн Skyball баг
Бага нас эмэгтэй:
Хүрэл медаль - 3 дугаар сургуулийн Firebomb
Мөнгөн медаль - 1 дүгээр сургуулийн Storm баг
Алтан медаль - 2 дугаар сургуулийн Skyball баг
Ахлах нас эрэгтэй:
Хүрэл медаль - 1 дүгээр сургуулийн Storm баг
Мөнгөн медаль - 3 дугаар сургуулийн Firebomb баг
Алтан медаль - 5 дугаар сургуулийн Eagles баг
Ахлах нас эмэгтэй:
Хүрэл медаль - 2 дугаар сургуулийн Skyball баг
Мөнгөн медаль - 1 дүгээр сургуулийн Storm баг
Алтан медаль - 6 дугаар сургуулийн Tigers баг
Шилдэг тоглогчид:
- Бага насны эмэгтэй шилдэг тоглогч – Skyball багийн холбон тоглогч Батбаярын Нинжбадгар
- Бага насны эрэгтэй шилдэг тоглогч – Skyball багийн хамгаалан тоглогч Лхамжавын Энэрэл
- Ахлах насны эмэгтэй шилдэг тоглогч – Tigers багийн холбон тоглогч Ганхуягийн Сувд
- Ахлагч насны эрэгтэй шилдэг тоглогч – Eagles багийн холбон тоглогч Баярсайханы Ихэр-Од
✔️Энэ сарын тойм мэдээ
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
02/06/2026
Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр өвлөгчид шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас иргэд, олон нийтэд хувьцаа болон хуримтлагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт, ерөнхий дараалал, бүрдүүлэх баримт бичгийн талаар нэгдсэн мэдээлэл хүргэх, иргэдийн түгээмэл асуултад хариулт өгөх зорилгоор "НЭГДСЭН ӨДӨРЛӨГ"-ийг 2026 оны 06 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Сайншанд суманд зохион байгуулагдана.
Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
01/06/2026
✅Фото агшин /2026.06.01/
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Sain-Shand
