22/05/2026
🗣️ Соуэр Интернэйшнл байгууллагаас хэрэгжүүлж буй “Чадавх бэхжүүлэх ба хүмүүнлэгийн дэмжлэгийн нэгдсэн санаачилга төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Гэр бүлийн үнэ цэнэ“ сургалтыг Монгол хүүхэдтэй гэр бүлийг дэмжих” ТББ-н тэргүүн Jussi Seikkula, гишүүн сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөх сургагч багш Niina Seikkula , гишүүн орчуулагч Н.Дуламсүрэн нартай хамтран: 🤝
📍Аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад: Өсвөрийн насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хүсэл сонирхлыг Олон Улсад судалж үзсэн туршлага, үзүүлэлтэд тулгуурлан: 👇🏻
✅ Дээрэлхэл юунаас үүсэж эхлэх вэ?, ✅Дээрэлхэл ямар нөлөөтэй юунд нөлөөлөх талаарх сургалт
📍Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1, 3, 5 ба Ирээдүй сургууль, Хүүхэд хөгжил хамгааллын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн сэтгэл зүйч нарын уулзалтын хүрээнд: 👇🏻
✅ Сэтгэл зүйчид ажлын туршлага арга барил харилцан солилцох, мэргэжлийн тулгамдсан асуудлыг хамдаа шийдвэрлэх, сэтгэл зүйчийн хамтын ажиллаагааг сайжруулах талаар санал солилцон ажиллалаа.
21/05/2026
🗣️ Соуэр Интернэйшнл байгууллагаас хэрэгжүүлж буй “Чадавх бэхжүүлэх ба хүмүүнлэгийн дэмжлэгийн нэгдсэн санаачилга төсөл”-ийн Хөгжлийн хамтын ажиллагааны зохицуулагч Saara Bengtsson, Үйл ажиллагаа хариуцсан захирал П.Оюунтуяа нар төвийн үйл ажиллагаатай танилцан цаашид хэрхэн хамтран ажиллах төлөвлөгөө байгууллагын үйл ажиллагааны талаар санал солилцлоо. “Гэр бүлийн үнэ цэнэ" сургалтын нээлтэд оролцон төслийн талаар төрийн албан хаагч, эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэн ажиллалаа.
21/05/2026
🗣️2026.05.11-05.20-ны өдрүүдэд:
Соуэр Интернэйшнл байгууллагаас хэрэгжүүлж буй “Чадавх бэхжүүлэх ба хүмүүнлэгийн дэмжлэгийн нэгдсэн санаачилга төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Гэр бүлийн үнэ цэнэ“ сургалтыг Монгол хүүхэдтэй гэр бүлийг дэмжих” ТББ-н тэргүүн Jussi Seikkula, гишүүн сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөх сургагч багш Niina Seikkula , гишүүн орчуулагч Н.Дуламсүрэн, нартай хамтран зохион байгуулж, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын нийгмийн ажилтнууд, сэтгэл зүйч, Ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэл зүйчид, багш нар, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын арга зүйч, багш, эмч нар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн мэргэжилтнүүд нийт 41 албан хаагч хамрагдсан.
Сургалтын агуулга:👇🏻
✅ Хүний үндсэн хэрэгцээ
✅ Хүний үйл ажиллагааны үнэ цэнэ
✅ Сэтгэцийн эрүүл мэнд
✅Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүд
✅ Үйлчлүүлэгчтэй харилцахад хүндэтгэх нь
✅Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй ажиллах арга зүй
✅ Архины хамааралтай гэр бүлтэй ажиллах
✅Эрч хүчтэй эцэг эх байх нь
✅Хэт хөдөлгөөн, анхаарлын дутмагшил гэр бүлд зориулсан практик зөвлөмжүүд
✅Эцэг эхийн сайн сайхан байдал ба хүүхэдтэй эерэг харилцах нь
✅ Хүүхэдтэй ажиллах болон хүүхдийн сэтгэл хөдлөлийг дэмжих практик арга зүй зэрэг сургалтууд зохион байгуулж ажилласан.
🤝 , COWER INTERNATIONAL 👏