29/05/2026
Улаанбаатар Хотын Ногоон Орон Сууц Төсөл
Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй
Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл
29/05/2026
21/05/2026
БАРИЛГЫН ТАЛБАРТ НИЙГЭМ, ЖЕНДЕРИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ
“Улаанбаатар хотын Ногоон орон сууц” төслийн хүрээнд Баянхошуу болон Шархад дэд төвийн 8 гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанд 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ээлжит мониторинг хийж гүйцэтгэлээ.
Мониторингийн явцад гарсан гол үр дүнгүүд:
✅Тэгш байдал: Бүх компани дотоод журамдаа жендэрийн эрх тэгш байдлыг хангах заалтыг тусгасан байна.
✅Хөдөлмөрийн аюулгүй байдал: Нийт 75 ажилтан хөдөлмөр хамгааллын хувийн хэрэгслээр бүрэн хангагдсан.
✅Ажиллах орчин: Ариун цэврийн байгууламжийг хүйсээр тусгаарлаж, талбайг бүрэн камержуулж, аюулгүй байдлыг хангасан.
✅Хүний эрх: Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт болон насанд хүрээгүй иргэнийг ажиллуулах зөрчил илрээгүй.
📚 Гүйцэтгэгч компаниуд 2026 оны 6-8 дугаар саруудад нийгэм, жендэрийн чиглэлээр холбогдох сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
20/05/2026
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ТАНИЛЦЛАА
Азийн хөгжлийн банкны Орлогч захирал Роландо Тунгпалан, Захирлын зөвлөх Таня Реал, Хот байгуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Раушан Маматкулов, Дэд бүтэц хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Б.Туул нарын бүрэлдэхүүнтэй удирдлагын баг 2026 оны 5 дугаар сарын 19-ны өдөр “Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл” (АHURP) болон “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл” (GADIP)-ийн бүтээн байгуулалттай танилцаж, төслийн хүрээнд баригдсан Спорт цогцолборын барилга угсралтын ажлыг газар дээр нь үзэж сонирхов.
Мөн энэ үеэр Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогцол болон Ногоон орон сууц төслийн архитектор П.Сүрэнжав нар төсөл хэрэгжилтийн явц болон цаашдын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцууллаа.
------------------------------------------------------------------------
ADB Management Inspects Construction Progress at Bayankhoshuu Sub-Center
On May 19, 2026 A management team from the Asian Development Bank (ADB), led by Rolando Tungpalan, Alternate Executive Director, Tanya Real, Director’s Advisor, Raushan Mamatkulov, Principal Urban Development Specialist, and Tuul Badarch, Principal Infrastructure Specialist, visited project sites of two ADB-funded projects, namely "Ulaanbaatar Green Affordable Housing and Resilient Urban Renewal Sector Project" (AHURP) and Ulaanbaatar Urban Services and Ger Areas Development Investment Program (GADIP), implemented by the "Ulaanbaatar City Integrated Project Implementation Unit".
During the visit, the delegation personally inspected the residential building construction under the "Ulaanbaatar Green Affordable Housing and Resilient Urban Renewal Sector Project" (AHURP) and the newly built Sports Complex under the “Ulaanbaatar urban services and ger areas development investment program." (GADIP) in Bayankhoshuu subcentre.
During the site visit, G. Janlavtsogtsol, Chief Engineer of the Ulaanbaatar City Integrated Project Implementation Unit, and P. Surenjav, AHURP Architect, provided a detailed presentation on the projects’ progress, outcomes, and future plans.
19/05/2026
13/05/2026
Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл-Баянхошуу дэд төв
12/05/2026
"Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл"-ийн 5 дахь удаагийн Байгаль орчны хөндлөнгийн мониторингийг 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Мониторингийн хүрээнд Баянхошуу болон Шархад талбаруудад ажиллаж буй нийт 9 гүйцэтгэгч компанийн барилга угсралт, гадна тохижилт, дэд бүтцийн ажлын байгаль орчны хамгааллын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийв.
Талбайн үзлэгээр дараах чиглэлүүдийг шалгаж, шаардлагатай зөвлөмжийг өглөө. Үүнд:
🌱 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт
🌱 Тоосжилт, хог хаягдлын менежмент
🌱 Хөрс, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ
🌱 Ахуйн болон барилгын хаягдлын ангилан ялгалт
🌱 Аюултай хог хаягдлын менежмент
🌱 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
🌱 Талбайн эмх цэгц, түр байгууламжийн нөхцөл
🌱 Гомдол барагдуулах механизмын хэрэгжилт
Цаашид төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хамгааллын үйл ажиллагааг тогтмол сайжруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, холбогдох стандарт, шаардлагыг ханган ажиллах чиглэлээр хяналт, хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. 🌿
29/04/2026
Баянхошуу дэд төвийн хүрээнд баригдсан ногоон орон сууц төслийн гүйцэтгэл болон олон улсын EDGE стандартын дагуу баригдсан тус төсөлтэй танилцах, байгальд ээлтэй барилгыг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд “Төрийн банк”-аас Нийслэлийн орон сууцны корпорацтай /НОСК/ хамтран танилцах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Нийслэлийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Төрийн банкны Тогтвортой хөгжил хариуцсан дэд захирал С.Болор-Эрдэнэ, Ногоон барилгын хүрээлэн ТББ-ын төлөөлөл, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер, зөвлөх багийн инженерүүд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн орон сууцны корпорацаас төслийн танилцуулгыг хийж, Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс олон улсын EDGE стандартын ойлголтыг оролцогч талуудад өгсөн ба Төрийн банкнаас ногоон зээлийн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.
22/04/2026
ШАРХАД ДЭД ТӨВИЙН 228 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТ БОЛОН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.
📍2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” (НТХН)-ийн зохицуулагч Б.Баатарзориг Шархад дэд төвийн S27/5 талбарт хэрэгжиж буй 228 айлын ногоон орон сууцны барилга угсралт, гадна тохижилтын ажилтай газар дээр нь танилцлаа.
📌Өнөөдрийн байдлаар тус талбарын гадна тохижилтын ажлын гүйцэтгэл 47%-тай үргэлжилж байна. Ажлын явцтай танилцах үеэр Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн болон зөвлөх багийн инженерүүд, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч “Нийслэлийн орон сууцны корпорац” (НОСК)-ийн төлөөлөл, гүйцэтгэгч “Эрчимт цамхаг” ХХК-ийн инженерүүд оролцож тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг тодорхойллоо.
20/04/2026
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар "Улаанбаатар хотын ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн бүрэлдэхүүн 2-ын хүрээнд "Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-ийн хөрөнгө оруулалтаар ногоон орон сууц бүхий эко хорооллын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх “ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ХӨГЖҮҮЛЭГЧ”-ийг сонгон шалгаруулах баримт бичгийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын Зөвлөл уг асуудлыг дэмжиж, холбогдох баримт бичгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлуулахаар тогтож, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болгов.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Ulaanbaatar
15160
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
