14/12/2020
Түүхнээ минимал амьдралаар амьдардаг байсан алдартай хүмүүсийн ишлэлээс сонирхуулбал:
Минималист буюу энгийн, даруухан амьдралын хэв маягий?
14/12/2020
Түүхнээ минимал амьдралаар амьдардаг байсан алдартай хүмүүсийн ишлэлээс сонирхуулбал:
13/12/2020
Орчин үед минималист амьдралын хэв маяг нь бидний дунд түгээмэл ажиглагдах болсон. Харин минимализм гэж чухамдаа яг юу болох хаанаас үүсэлтэй зэрэг сонирхолтой асуултууд үүнийгээ дагаад урган гарч байна. Эдгээр асуултын хариуг олж мэдэхэд энэхүү нийтлэл танд туслах болно.
Минимализм эхэндээ амьдралын хэв маяг бус урлагийн урсгал чиглэл байсан ажээ. Дэлхийн 2-р дайн дуусч, уналтад ороод байсан урлагийн салбар эргэн хүчээ авч байсан тэр цаг үед олон урсгал чиглэл шинээр гарч ирсний дотор минимализм ордог. 1960-аад оноос минимал урлаг бий болж, дэлхийн уран бүтээлчдийн анхаарлыг эрхгүй татаж эхэлсэн түүхтэй.
Минимал амьдралын хэв маяг өөрөө урлагийн минимализмаас ялгагдах зүйл бага. Их мөнгө үрэхгүй, хэтэрхий элбэг хангалуун руу тэмүүлэхгүй, энгийн, хялбар амьдралаар амьдрах... энэ бол минимализмын үндсэн зарчим юм.
Байгаль экологийн тэнцвэрт байдал болон энгийн-минимал амьдрал хоёрын дундаас өөр олон ашигтай талууд урган гардаг байна. Судлаачдын олж тогтоосноор дараах давуу талуудыг дурьдаж байна:
-Амьдралынхаа жолоог эргүүлэн атгана. Хүн нэг л мэдэхэд амьдралаа өөрийнхөөрөө залж чадахгүй болчихсон байх нь бий. Мөнгө, ажил, цагийн хуваарь, өр зээл, цахилгааны төлбөр... энэ бүхэн амьд яваагийн учир утга, гүйцэлдүүлэх учиртай үүрэг даалгавар мэт болж хувираад, эцэст нь эд бүгд хүний амьдралыг жолооддог болж орхидог учир минимал амьдралыг сонгож, энгийн хялбар амьдарснаар эргээд өөрийнхөө амьдралыг өөрийн хүссэнээр удирдан чиглүүлэх боломжийг олж авдаг ажээ.
-Сонирхдог зүйл, хоббиндоо цаг гаргадаг болно. Тийм ээ, дээрхийн нэгэн адил хэт их зүйлийн араас тэмүүлж өөрийнхөө цаг завыг үрдгээ больчихвол, хөгжим тоглож сурах, спортоор хичээллэх зэрэг амжуулж чаддаггүй байсан мөрөөдлүүдээ биелэл болгох боломжтой.
-Эрүүл, аз жаргалтай амьдарна. Хувь хүн минималист болсноор эрүүл амьдрах олон боломжтой золгодог. Бага идэх, үндсэн цөөн-сайн чанарын бүтээгдэхүүнээр хоолоо гэртээ хийж идэх, элдвийн амттанаас болж өгвөл татгалзах, цэвэр ус ууж хэвших... Мөн дээрээс нь байнга санаа зовоох асуудлуудынхаа тэн хагасыг аваад хаячихдаг учраас стрессгүй, аз жаргалтай амьдрах боломжтой.
Гэвч минималист амьдралын хэв маяг минималист урлагийг даган саяхнаас үүсэн бий болсон гэвэл худал болно. Минимализм хэмээх нэр томьёо өөрөө орчин үеийн болохоос, энгийн, эгэл даруу амьдарна гэдэг өнө эртний хэв маяг. Түүхнээ минимал амьдралаар амьдардаг байсан алдартай хүмүүсийн ишлэлээс сонирхуулбал:
1. КҮНЗ, Хятадын эртний гүн ухаантан
2. СОКРАТ, Грекийн философич
3. ЛЕВ ТОЛСТОЙ, Оросын их зохиолч, философич
4. АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙН, Германы их эрдэмтэн
5. МАХАТМА ГАНДИ, Энэтхэгийн сайн үйлстэн, хуульч
“Бага”-ыг илүүд үздэг минималист хүмүүс улам олширсоор байгааг сүүлийн үеийн судалгаа батлан харуулсаар. Тэдний амьдрал элбэг хангалуунаас ч илүү аз жаргалтай, гоо сайхантай, утга агуулгатай байж чаддаг нь өдөр ирэх тусам хэн бүхний сэтгэлийг булаасаар. Магадгүй та ч бас минимал амьдралыг өнөөдрөөс эхлэн сонгох ч юм бил үү?
Source: yolo.mn