АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль

АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль

Share

АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль MNUMS-School of Medicine

18/12/2025

АШУҮИС-ийн АУС-ийн Хүний их эмчийн VI дамжааны оюутнуудын эмнэлзүйн ур чадвар, багаар ажиллах чадварыг сайжруулах, мэдлэг бататгах "БИД ЧАДНА-2025"мини ОSPE уралдаант тэмцээн нийт 32 хэсгийн оюутнуудын дунд 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хүний их эмчийн 601 632 дугаар хэсгийн оюутнууд ДЭС 1 тойролтын хүрээнд 12, ДЭС 2 тойролтын хүрээнд 6 чиглэлээр эмнэлзүйн тохиолдол ажиллаж мэдлэг, ур чадвараа сорьж өрсөлдсөн ба тэргүүн байруудад дараах хэсгүүд шалгарлаа. Үүнд:
ДЭС 1 тойролт: 601-616 хэсэг
I байр: 611 хэсэг
II байр: 603 хэсэг
III байр: 601 хэсэг
ДЭС 2 тойролт: 617-632 хэсэг
I байр: 625 хэсэг
II байр: 619 хэсэг
III байр: 626 хэсэг

Энэ удаагийн "БИД ЧАДНА-2025" мини OSPE уралдаант тэмцээний эмнэлзүйн тохиолдлыг цахим технологид суурилсан хэлбэрээр, гэрийн даалгаврыг цаг үеийн тулгамдаж буй сэдвүүдийн хүрээнд цахим постер хэлбэрээр хүлээн авсан нь шинэлэг, цаг хугацаа хэмнэсэн ач холбогдолтой байлаа. Тэмцээний ажлын хэсэгт оролцсон нийт багш болон CSSC клубийн оюутнууд баярлалаа! Мөн оюутнууддаа ОSPE шалгалтанд нь амжилт хүсье!

16/12/2025

АУС-ийн спортын бага наадам 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн спортын бага наадам 2 дахь удаагаа 2025 оны 12-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус спортын арга хэмжээнд АУС-ийн багш, ажилчид бага онооны зарчмаар 6 багт хуваагдан, Сагсан бөмбөг (3х3), Волейбол, Шатар, Ширээний теннис, Дартс, Олс таталт 6 төрөлт тэмцээнд идэвхтэй оролцож, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдсөн юм.

Энэхүү спортын бага наадам нь багш, ажилчдын дунд хамтын ажиллагаа, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

09/12/2025

ГЭРЭЛ ГЭГЭЭ ТҮГЭЭСЭН НЭГЭН ЖИЛЭЭ ДУРСАЖ, ШИНЭ БОЛОМЖ, ШИНЭ ЗОРИЛГОО УГТАЖ БАЙНА🎄

08/12/2025

АШУҮИС-ИЙН “СУРГАЛТЫН ТӨВ” ХОЁРДУГААР ЭМНЭЛЭГТ БАЙГУУЛАГДЛАА

Photos from Ид шидийн орон's post 25/11/2025
Photos from АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль's post 21/11/2025

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан АУС-ийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн 5, 6-р курсын оюутнууд уламжлал ёсоор 2025–2026 оны хичээлийн жилд элсэн суралцаж буй гадаад оюутанд Монголын түүх, хэл соёлыг танилцуулах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Оюутнууд маань Чингис хааны музейн үзмэрүүдтэй танилцаж, түүхийн үнэт өв, хэв шинж, уламжлалт ахуй соёлын талаар илүү өргөн мэдлэгтэй болж, олон услын оюутнууддаа түгээн таниулж чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөлөө.

Photos from Эмнэлзүйн Ур Чадварын Төв's post 20/11/2025
12/11/2025
10/11/2025

"Эрүүл хоол" өдөрлөгт урьж байна.
АШУҮИС-ийн АУС-ийн Оюутны хөгжил дэд хөтөлбөрийн баг НЭМ-ийн Шим тэжээл судлалын тэнхимтэй хамтран оюутан, багш нартаа зориулж эрүүл хооллолтын тухай сонирхолтой өдөрлөг зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг урьж байна.

Өдөрлөг 2025.11.12-ны өдөр Лхагва гарагт АУС-ийн 1 давхарт 11-14 цагт зохион байгуулагдана.

Завгүй ажлын дундуур хэрхэн зөв хооллох тухай сонирхолтой хөтөлбөртэйг дуулгая.

Та бүхэн хүрэлцэн ирээрэй.

Photos from АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль's post 04/11/2025

АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль дээр Америкийн мэс засалч эмч нарын нийгэмлэгийн албан ёсны эрхтэй “Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж”олон улсын сургалт зохион байгуулагдлаа
“Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” (ГАЛТ) сургалт нь Америкийн Мэс засалч эмч нарын нийгэмлэг (American College of Surgeons) -ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дэлхийн 100 гаруй оронд зохион байгуулагддаг, хөгжингүй орнуудад эмчлэх эрхийн лиценз авахад зайлшгүй тавигдах шаардлагуудын нэг нь болсон нэн чухал сургалт юм.
Сургалтын хүрээнд эмч нар гэмтсэн өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг эмнэлгийн нөхцөлд багаар ажиллаж цаг алдалгүй хүргэх, осол гэмтэл болсноос хойшхи анхны цагийн тусламжийн чанарыг дэлхийн түвшинд хүргэж, улмаар осол гэмтлийн гаралтай хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтын тоог бууруулах мэдлэг, ур чадварыг эзэмшдэг. Энэхүү сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусгай сертификат бүхий сургагч багш нар зааж явуулдгаараа онцлог юм. Сургалтын төлбөр дундажаар АНУ-д 1500 ам.доллар, Австралид 3000 ав.доллар, Сингапурт 1600 син.долларын үнэтэй байдаг.
АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль нь Америкийн Мэс засалч эмч нарын нийгэмлэг (American College of Surgeons), АНУ-ын Ютагийн их сургуулийн Глобал мэс засал төвүүдийн хамтын ажиллагааны хүрээнд нийт оролцогч нарыгаа олон улсын стандартад нийцсэн өндөр түвшинд зохион байгуулагддаг, төгсөгч нарын сертификат нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү сургалтанд дээрх тогтсон сургалтын төлбөрөөс чөлөөлөн эх орондоо суралцах боломжийг олгож байгаа билээ.
2025 оны 10-р сарын 20-ноос 26-ны хооронд АШУҮИС-ийн АУС-ийн Ур чадварын төв дээр амжилттай зохион байгуулагдсан энэхүү сургалтанд:
- АНУ-ын Ютагийн их сургуулийн Глобал мэс заслын төвийн зөвлөх профессор, мэс заслын эмч Raymond Price,
- АНУ-ын Виржиниагийн их сургуулийн Глобал мэс заслын төвийн дарга, гэмтлийн эмч Jade Nunez
- Сингапурын Nanyang их сургуулийн профессор, Tan Tock Seng эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмч K*m Ying Tham
- АШУҮИС-ийн АУС-ийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн менежер, мэс заслын эмч Э.Сарнай
- АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, мэс заслын эмч Б.Баатарсүрэн
- АШУҮИС-ийн АУС-ийн Гэмтлийн тэнхимийн эрхлэгч, гэмтлийн эмч Л.Наранбат
- АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн багш, мэс заслын эмч Ү.Санчин
- УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлгийн эмч Д.Энх-Амгалан нар багшилж
АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн багш нар, Монгол-Японы эмнэлгийн эмч нар болон ГССҮТ, Цэргийн төв эмнэлэг, Интермед эмнэлгийн эмч нар хамрагдлаа.
Энэ удаагийн сургалтаар АШУҮИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Балжинням олон улсад багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багшийн болзол хангаж сертификатаа гардан авлаа. Ингэснээр Монгол улс бие даан “Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж”-ийн сургалтыг зохион байгуулах бүрэн боломжоор хангагдаж байна.

Photos from АШУҮИС-Анагаах Ухааны Сургууль's post 04/11/2025

Дотрын өвчний онош зүйн хичээлийн заах арга зүйг сайжруулах сургалт зохион байгуулагдлаа
АШУҮИС-ийн АУС-ийн Хүний их эмчийн 2,3-р дамжааны “Дотрын онош зүй” (ДОЗ) "Дотрын өвчний онош зүй" (ДӨОЗ) хичээлийн заах арга зүйг сайжруулах зорилгоор 2025 оны 10-р сарын 24-ний өдөр Скай Плаза төвийн хурлын зааланд сургалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Дотрын 7 тэнхим, Өрхийн анагаах ухаан, Хүүхдийн анагаах ухааны тэнхимийн багш нар, Эмнэлзүйн ур чадварын төвийн болон Сургалтын албаны мэргэжилтнүүд оролцсон нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг өрнөлөө.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид 4 багт хуваагдан 7 эрхтэн системийн бодит үзлэгийн дадлага хичээлийн агууламж, гардан үйлдэл, бичлэгийн чанар, бүрэн бүтэн байдлын талаар нээлттэй хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд дараах чиглэлүүдийг тодорхойлов:
1. ДӨОЗ хичээлийн хөтөлбөрт тусгагдсан дадлага хичээлүүдийг Эмнэлзүйн ур чадварын төв дээр хэрэгжүүлэх хэсгийг тодорхойлох
2. Үзлэгийн шалгах хуудас боловсруулах
3. Үзлэгийн дутуу хэсгийн бичлэгийг нөхөн хийх шаардлагатай гэж үзэв.
Энэхүү сургалт нь эмнэлзүйн дадлагын чанарыг сайжруулах, заах арга зүйг нэгтгэх, оюутнуудын практик ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Botanic Garden
Ulaanbaatar