Ойн газар - National Forest Agency of Mongolia

Ойн газар - National Forest Agency of Mongolia

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ойн газар - National Forest Agency of Mongolia, Public & Government Service, Төрийн өмчийн II байр, Чингүнжавын гудамж, Баянгол дүүрэг, 2-р хороо, Ulaanbaatar.

Ойн бодлогын хэрэгжилт, ойжуулалт, ойн экосистемийн тэнцвэрийг хадгалах, тогтвортой ойн менежментийг хөгжүүлэх чиг үүрэг бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын харьяаны Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

05/06/2026

[English Below]
Дэлхийн байгаль орчны өдрийн мэндийг байгаль орчны салбарын нийт ажилтан, албан хаагчид болон эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг иргэн та бүхэнд өргөн дэвшүүлье.

Эх дэлхийгээ хайрлая, модоо тарья, ирээдүйгээ хамгаалъя!

----
Happy World Environment Day!

We extend our warmest greetings to all employees and public servants in the environmental sector, as well as to every citizen who loves and protects our planet.

Love our Earth, plant trees, and protect our future!

Photos from Ойн газар - National Forest Agency of Mongolia's post 04/06/2026

[English Below]
ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ЫН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгохын зэрэгцээ ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байна.

Төслийн хүрээнд:
- Ойн экосистемийн тогтвортой байдлыг хангах;
- Ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх;
- Агро ойг хөгжүүлж, иргэдэд нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэх;
- Ойн дагалт баялгийн ашиглалтыг боловсронгуй болгох;
- Карбон шингээлт, экосистемийн үйлчилгээний эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлэх;
- Иргэн, аж ахуйн нэгж, орон нутгийн оролцоог өргөжүүлэх;
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон шинэ зохицуулалтыг тусгажээ.

Шинэчлэн найруулсан Ойн тухай хууль батлагдсанаар Монгол орны ойг хамгаалах, баяжуулах, тогтвортой ашиглах бодлого илүү үр дүнтэй хэрэгжиж, ирээдүй хойч үедээ эрүүл, үр өгөөжтэй ойг өвлүүлэн үлдээх эрх зүйн чухал үндэс болох юм.

Эрүүл ой – Тогтвортой ирээдүйн үндэс
Ойгоо хамгаалж, ирээдүйгээ бүтээе

----

THE DRAFT REVISED FOREST LAW HAS BEEN SUBMITTED TO THE STATE GREAT KHURAL

The draft revised Forest Law aims to improve the legal framework for forest protection, restoration, and sustainable use, while promoting the sustainable development of the forestry sector.

The draft includes provisions to:
• Ensure the sustainability of forest ecosystems;
• Strengthen reforestation and afforestation efforts;
• Promote agroforestry and create additional income opportunities for citizens;
• Improve the utilization of non-timber forest products;
• Enhance the economic valuation of carbon sequestration and ecosystem services;
• Expand the participation of citizens, businesses, and local communities;
• Establish a legal framework to support the implementation of the “Billion Trees” National Movement.

Once adopted, the revised Forest Law will provide a stronger legal foundation for protecting, restoring, and sustainably managing Mongolia’s forests, helping to preserve healthy and productive forest ecosystems for future generations.

Healthy Forests – The Foundation of a Sustainable Future

Protect Our Forests, Shape Our Future

#ойнхууль #ҮндэснийХэлэлцүүлэг #Чөлөөлье

04/06/2026

#ОйХээрийнТүймэр
#аюулгүйбайдлаахангая

Photos from Ойн газар - National Forest Agency of Mongolia's post 04/06/2026

[English Below]
ЖИЛД 75 САЯ ШИРХЭГ БОРТОГОТОЙ ТАРЬЦ УРГУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ МОД ҮРЖҮҮЛГИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИТОЙ ТАНИЛЦЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын төлөөлөл Номгон Форестри ХХК-ийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, Швед улсын BCC Plant the Planet компанийн суулгац үйлдвэрлэлийн автомат тоног төхөөрөмжийн ажиллагааг үзэж сонирхлоо.

Тус тоног төхөөрөмж нь хөрс бэлтгэх, сав дүүргэх, үр суулгах зэрэг үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар суулгац үйлдвэрлэлийн бүтээмж, чанарыг эрс нэмэгдүүлдэг.
BCC Plant the Planet-ийн автомат үйлдвэрлэлийн шугам нь минутанд 10–20 үрслэгээний тавиур боловсруулах хүчин чадалтай бөгөөд үр суулгалтын нарийвчлал 95 хувиас дээш байдаг.

Энэ жилийн хувьд 1 сая ширхэг бортоготой тарьц үржүүлж эхэлсэн бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 75 сая ширхэг бортоготой тарьц ургуулах боломжтой юм.

Богино хугацаанд их хэмжээний чанартай суулгац үйлдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа нь орчин үеийн дэвшилтэт технологи болж чадаж байна.

Дэвшилтэт технологийг нутагшуулснаар тарьц, суулгацын үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Чанартай суулгац – Эрүүл ойн үндэс

----

VISITING ADVANCED FOREST NURSERY TECHNOLOGY WITH A CAPACITY OF 75 MILLION CONTAINERIZED SEEDLINGS PER YEAR

Representatives of the National Forest Agency of Mongolia visited the forest nursery operated by Nomgon Forestry LLC and observed the operation of an automated seedling production system manufactured by Sweden’s BCC Plant the Planet.

The equipment fully automates key nursery processes, including substrate preparation, container filling, and seed sowing, significantly improving both productivity and seedling quality. The BCC Plant the Planet production line is capable of processing 10–20 seedling trays per minute, with sowing accuracy exceeding 95 percent.

This year, the nursery has begun producing 1 million containerized seedlings. Once operating at full capacity, the facility will be capable of producing up to 75 million containerized seedlings annually.

Its ability to produce large quantities of high-quality seedlings within a short period makes it a state-of-the-art technology for modern forest nursery operations.

The introduction of advanced technologies such as this will increase seedling production capacity and play an important role in enhancing the quality and effectiveness of reforestation and afforestation efforts.

Quality Seedlings – The Foundation of Healthy Forests

04/06/2026
Photos from Ойн газар - National Forest Agency of Mongolia's post 04/06/2026

[English Below]
Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн, Хушаат багийн нутаг дэвсгэр болох Халзаны нуруу, Хойд булаг, Намдаг, Янлив, Будлан, Баруун Бүдүүн, Ишгэнт зэрэг газарт 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хэрэгжүүлж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар “Сайхан ойн төлөө” ХХК, “Томас Эйр” ХХК хамтран нийт 3,600 га талбайд, 33, 34, 25, 18 дугаар хэсэглэлүүдэд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах мэргэжлийн ажлыг гүйцэтгэж байна.

Тус ажлыг авиамикробиологийн аргаар, сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн эрүүл ахуйг сайжруулахад чиглэж байна.

Эрүүл ой – тогтвортой ирээдүйн үндэс

----

Since June 2, 2026, forest pest control operations have been underway in the areas of Khalzany Nuruu, Khoid Bulag, Namdag, Yanliv, Budlan, Baruun Buduun, and Ishgent, located within Iven and Khushaat baghs of Sant soum, Selenge Province.

Commissioned by the National Forest Agency of Mongolia, a Government Implementing Agency, “Saikhan Oin Tuluu” LLC and “Thomas Air” LLC are jointly carrying out professional forest pest management activities across 3,600 hectares within compartments 33, 34, 25, and 18 to reduce the spread of forest pests.

The operation is being conducted using an aerial microbiological method with a selective bacterial biological agent, aiming to maintain forest ecosystem balance and improve overall forest health.

Healthy Forests – The Foundation of a Sustainable Future.

Photos from Дулааны 3-р Цахилгаан Станц ТӨХК's post 04/06/2026
Photos from Мөрч MN's post 04/06/2026
Photos from Korea-Mongolia Greenbelt Project / 한-몽 그린벨트 사업단's post 04/06/2026

2026 оны 05-р сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р цэцэрлэгийн ахлах бүлгийн 24 хүүхэд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 3-р үе шатны хэрэгжилтийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд хэрэгжиж буй “Арвай” мод үржүүлгийн газарт танин мэдэхүйн сургалтад хамрагдлаа.
Манай төслийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг та бүхэндээ баярлалаа. 🌱

Ойн газар - National Forest Agency of Mongolia
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Төрийн өмчийн II байр, Чингүнжавын гудамж, Баянгол дүүрэг, 2-р хороо
Ulaanbaatar
13120

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30