Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Share

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Photos from Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 30/05/2026

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

/2026.05.30/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан дүүргийн иргэдэд төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 11, Цэргийн гавьяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 7 хүнийг тус тус шагнасан юм. Шагналыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Засаг дарга Б.Цэрэн нар гардуулж, баяр хүргэлээ.

29/05/2026

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Photos from Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 29/05/2026

“Ирээдүйд бэлдэцгээе – Өсвөрийн форум” үргэлжилж байна

✅Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Боловсролын Санаачилгууд” ТББ хамтран зохион байгуулсан “Ирээдүйд бэлдэцгээе – Өсвөрийн форум” хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

✅Форумд ерөнхий боловсролын 52, 75, 115, 130 дугаар сургуулийн 200 орчим дунд болон ахлах ангийн сурагч оролцож, өөрсдийн үзэл бодол, санал санаачилгаа бүтээлчээр илэрхийлэн, тулгамдаж буй асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийллээ.

✅Форумын хүрээнд оролцогчид төслийн менежмент, загварчлах сэтгэлгээний аргачлалд суралцан, үе тэнгийн хүүхэд, залуучуудад болон сурч буй сургууль, амьдарч буй хороондоо тулгарч буй асуудлуудыг тодорхойлон тэдгээрийг шийдвэрлэх санал, санаачилгыг боловсруулж танилцуулсан юм.

✅Тус форумд инженер-эдийн засагч Б.Галбадрах, олон улсын тоймч Л.Бямбаханд нар урилгаар оролцож, зочин шүүгчээр ажиллан өсвөр үеийнхэнд шинэ зууны мэдлэг, ур чадварын ач холбогдол, хүүхэд, залуучуудын дуу хоолойг бодлого, төлөвлөлтийн түвшинд хүргэх оролцооны талаар үнэт санал, зөвлөгөө өглөө.

Photos from Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 28/05/2026

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭНД 29 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД ТҮРҮҮЛЛЭЭ

/2026.05.28/ Хан-Уул дүүргийн ГХУССЗ-ийн ажлын албанаас Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон бусад чиг үүргийн байгууллагуудтайгаа хамтран дүүргийн төрийн өмчит 26 цэцэрлэгийн хүүхэд багчуудын дунд хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, хэрхэн аюулгүй байдлаа хангах талаар эрх зүйн мэдлэг олгох, эцэг эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах зорилго бүхий “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 26 цэцэрлэгийн 350 хүүхэд, 100 гаруй эцэг эхийн төлөөлөл болон 50 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч нар ороцож, “Мэндчилгээ”, “Гэрийн даалгавар”, “Шилдэг зохицуулагч”, “Буухиа тэмцээн”, “Асуулт хариулт” гэсэн төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний нийлбэр оноогоор тэргүүн байранд 29 дүгээр цэцэрлэгийн баг шалгарсан бол дэд байрт 218 дугаар цэцэрлэг, гуравдугаар байрт 67 дугаар цэцэрлэг, тусгай байрт 336 дугаар цэцэрлэгийн баг тус тус шалгарлаа.

Оролцсон нийт хүүхдүүдээ баяр хүргэж, амжилт хүсье.

Photos from Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 23/05/2026

“УЛААНБААТАР МАРАФОН-2026” ОЛОН УЛСЫН ГҮЙЛТЭД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 250 БАЙГУУЛЛАГЫН 7080 ИРГЭН, АЛБАН ХААГЧ ОРОЛЦЛОО

Photos from Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 22/05/2026

“ИРЭЭДҮЙД БЭЛДЭЦГЭЭЕ – ӨСВӨРИЙН ФОРУМ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅/05.21/ Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Боловсролын Санаачилгууд” ТББ-тай хамтран “Ирээдүйд бэлдэцгээе – Өсвөрийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа. Тус форумд ЕБ-ын 7, 114 дүгээр сургуулийн 180 орчим сурагч оролцож, өөрсдийн үзэл бодол, санал санаачилгаа бүтээлчээр илэрхийлэн оролцов.

✅Сурагчид төслийн менежмент, загварчлах сэтгэлгээний аргачлалд суралцаж, үе тэнгийнхэндээ болон амьдарч буй хороондоо тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон шийдлийн төслүүд боловсруулан танилцуулсан бөгөөд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид сурагчдын багуудад ментороор ажиллаж, бодит оролцоонд суурилж хамтын ажиллагааг өрнүүлсэн нь онцлог байв.

✅Энэхүү форум нь өсвөр үеийнхний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхэд, залуучуудын дуу хоолойг бодлого, төлөвлөлтийн түвшинд хүргэх оролцооны шинэ боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ боллоо.

17/05/2026

“ДУУГАРАХ ЦАГ” аян❗❗❗

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэд, олон нийтэд чиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх “ДУУГАРАХ ЦАГ” аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэл, Өсвөр насны хүчирхийлэл, Залилан, Хар тамхи, Дээрэлхэлтийн хажуугаар “БИД ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ”-г уриалж байна

16/05/2026

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ

Photos from Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 15/05/2026

“ХАРИУЦЛАГАТАЙ ЭЦЭГ ЭХ БА, АЮУЛГҮЙ ГЭР БҮЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд гаргасан бөгөөд Монгол Улс 2003 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулиар албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш 23 дахь жилдээ тэмдэглэж байна.

✅Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Хүүхдийг Ивээх Сан” олон улсын байгууллагатай хамтран Хан-Уул дүүргийн ИТХ-ын болон Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдад “Хариуцлагатай эцэг эх ба, аюулгүй гэр бүл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

✅Тус сургалтаар эцэг эхчүүд хариуцлагатай, аюулгүй гэр бүлийг цогцлоохын тулд юуг анхаарах болон гэр бүлийн харилцаанд түгээмэл тохиолддог тулгамдсан асуудлуудын тухай ярилцаж, санал солилцлоо.

✅Мөн эцэг эх, асран хамгаалагч өөрийгөө халамжлах, хэрхэн хүүхэдтэйгээ ажиллах тухай арга зүйн мэдээлэл өгсөн юм.

ГЭР БҮЛ БҮХЭН ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, БАЯР БАЯСЛААР БЯЛХАЖ БАЙХ БОЛТУГАЙ

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Ulaanbaatar
976