Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль, Public Service, Улиастай шинэ эцэс, Ulaanbaatar.

Photos from Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль's post 23/11/2021

Нийслэлийн ЗДТГ-аас замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан "Шар дарцаг" аянд 87-р сургууль идэвхтэй оролцлоо. Аяны үйл ажиллагааг дэмжиж сэтгэл гарган олон сайхан дарцаг хийж өгсөн эцэг эхчүүд, анги удирдсан багш нар болон жижүүрлэн ажилласан сурагчиддаа баярлалаа. Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё.

04/11/2021

Сайд маань одоо ярьж байгаа ажлуудаа хийгээсэй дээ

ХҮҮХЭД БҮР ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРЧ БОЛОВСРОХ ЭРХТЭЙ…

"Хүчирхийлэл"-ийн золиос болсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ын 12 дугаар ангийн сурагч, талийгаач охины ар гэрийнхэнд салбарын сайдын болон эцэг хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье.

БШУ-ын яам хүүхэд бүрийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байлгах үүрэгтэй учраас энэ хэрэг манай яамтай ч холбоотой. 2018 оноос хойш ЕБС, СӨБ-д сурч байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүнгүй байгаа нь энэ хэрэг явдлаар харагдаж байна.

Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой хэрэг гарахгүй байсан. Талийгаач охин өөрийгөө хүчирхийлэлд байгаа гэдгийг ангийн багш, сургуулийн удирдлагуудад мэдэгдэж байсан тухай мэдээлэл авсан. Гэтэл сургуулийн удирдлагууд талийгаачийг хүчирхийлэлд байгааг мэдсээр байж арга хэмжээ авч чадаагүйд харамсаж, эмзэглэж байна.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах, эрсдэлээс бие биеэ хамгаалах дадал, хэвшил суулгаагүй. Багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш. Багш хүн тэр дундаа дотуур байрын багш бол хүүхдүүдийн сурч мэдэх орчин, эрүүл мэнд, амь насыг бүрэн хамгаалах үүрэгтэй.

Одоогийн хууль, тогтоомжийн хүрээнд надад шууд хариуцлага тооцох эрх байхгүй ч Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сургуулийн удирдлага, анги даасан багш, байрын багшид багаар нь хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр сууринаасаа буцахгүй.

Сургуулийн захирал, эрхлэгчийг аймаг, сумын Засаг дарга томилдог гажуудсан тогтолцоог сольж, боловсролын салбарыг улстөрөөс салгах ёстой гэдгийг энэ хэрэг харууллаа. Өнөөдөр улсын хэмжээнд 548 дотуур байранд 32,576 сурагч амьдардаг. Эдгээр дотуур байрын багш, сургуулийн захирал, эцэг эхчүүд, хүүхдийн хүлээх гурвалсан үүргийг тодорхой болгож, эцэг эхчүүдийн зөвлөлийг байгуулж, хөндлөнгийн хүчтэй хяналтыг бий болгоё.

Багшийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг, хариуцлага тооцдог ил тод тогтолцоог бий болгоё. Сургуулийн байрын багш, анги даасан багш, захирал, нийгмийн ажилтнуудад хариуцлага, ёс зүйн шалгуур тавьж өгье. Энэ жилээс эхлүүлсэн сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, сургууль бүрт сэтгэл зүйчтэй болгох ажлыг илүү хурдтай, эрчимжүүлэн ажиллах болно.

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой !

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан.

04/11/2021

Ковид-19 цар тахал өвчний дэгдэлт эрчимтэй хэвээр байгаа энэ хүнд хэцүү цаг үед хувь хүн, хүүхэд багачууд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан сонор сэрэмжээ сулруулж огт болохгүй шүү гэж манай "Манлайлагч сурагч академи"-ийн сурагчид маань энэхүү бичлэгийг хийж аав, ээжүүд, ах дүүс, үе тэнгийн найз нөхөддөө зориулан хийсэн байна. Та нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.👍😍😍😍👏👏👏

Photos from Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль's post 04/11/2021

"Манлайлагч сурагч академ"-аас зохион байгуулсан " "Сэтгэлийн шидэт үгс" захидлын аян дахин нэг 7 хоног сунгагдлаа. Хичээлийн 3 байрны жижүүрийн ширээн дээр байршсан байгаа. Багш, ажилчид сурагчид та бүхэн хэн нэгэнд хэлэх гээд хэлж чадаагүй үгсээ захидлаар хүргүүлээрэй.

25/10/2021

Зөвлөмжтэй танилцаарай.

25/10/2021

Манай сургууль "Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа" аянд хамрагдаж байгаа билээ та бүхэн мэдээллийг тус фэйжээс аваарай.

📣📣📣“ЦАХИМ ОРЧНЫГ ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮУ?” ИЛТГЭХ УР ЧАДВАР, МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙ ЗАРЛАЛ
Өсвөр үеийнхний цахим орчны зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд “ЦАХИМ ОРЧНЫГ ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ЮУ?” сэдэвт илтгэх ур чадвар, цахим мэтгэлцээний тэмцээнийг зарлаж байна.
⏱Хугацаа:
📍Бүртгэл, материал хүлээж авах: 2021 оны 10 сарын 25-наас 11 сарын 05
📍1-р шат: Илтгэл сонгон шалгаруулах 2021 оны 11 сарын 08-12
📍2-р шат: Цахим мэтгэлцээн 2021 оны 11 сарын 26-28
📍Бүртгүүлэх холбоос: 👇https://docs.google.com/.../1FAIpQLSdsp0.../viewform

Дэлгэрэнгүй мэдээллийг:👉https://www.crc.gov.mn/k/3aA болон www.ekids.mn цахим хуудсанд хандаж тэмцээний удирдамж болон түр дүрэмтэй танилцаарай.
☎️ 11-304258, 976-88381531

ЕБС 9-12 ангийн сурагчид та бүхнийг тус тэмцээнд оролцохыг урьж байна.


24/10/2021

Манлайлагч сурагч академийн сурагчид маань Алдвал галдана аянд нэгдэж өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байна. Гал түймрийн аюулаас сэргийлцгээе.

Photos from Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль's post 20/10/2021

Тэр бум мод үндэсний хөдөлгөөнд манай хамт олон нэгдэж Баянзүрх хайрханд 100ш бургас тарилаа.

Photos from Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль's post 19/10/2021

87-р сургуулийн "Манлайлагч сурагч" академийн анхны хурал цахимаар амжилттай болж өнгөрлөө. Хурлаар ажлын төлөвлөгөөгөө ярилцан гаргаж, шинэ гишүүдтэйгээ танилцлаа. Сурагчиддаа амжилт хүсье.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Улиастай шинэ эцэс
Ulaanbaatar
2021