Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Share

төрийн байгууллага

*Захиргаа, хяналтын хэлтэс-70109008
*Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч-11350576
*Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс-70002273
*Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо-70002274
*Нийгмийн халамжийн хэлтэс - 11350574, 11350575, 70002276

27/05/2026

📣✨ “ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”
🚀 ШИЛДЭГ START-UP САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!

👥 Сүхбаатар дүүргийн 15–34 насны залуучуудын анхааралд:

Шинэ технологи 🤖, шинэлэг санаа 💡, инновацлаг шийдэл бүхий шилдэг Start-up багуудыг шалгаруулж
💰 тус бүр 15,000,000₮ (арван таван сая төгрөг) хүртэлх
👉 50% эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгоно.

🎯 ХАМРАХ ХҮРЭЭ:
• Ажилгүй, ажил хайж байгаа залуучууд 👩‍💼👨‍💼
• Мэргэжлийн болон их, дээд сургуулийн оюутнууд 🎓
• Төгсөөд 3 хүртэл жил болсон, туршлагагүй ажил хайгч залуус

⚠️ ШААРДЛАГА:
✔ 15–34 насны Сүхбаатар дүүргийн харьяалалтай байх
✔ Компани, хуулийн этгээдэд бүртгэлгүй байх
✔ НДШ-ийг ажил олгогчоор төлдөггүй байх (хувиараа төлж болно)
✔ Шинэлэг, инновацлаг бизнес санаатай байх 💡
✔ Өмнөх санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрт хамрагдаагүй байх

📅 БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
🗓 2026.05.27 – 2026.06.11 ⏰ 18:00 хүртэл

🖥 ЦАХИМ БҮРТГЭЛ:
👉 https://forms.gle/DcJkaibr9EiJHoi9A

📞 ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:
9910-3244 дугаараас холбогдож мэдээлэл авах боломжтой
🏢 Мөн харьяа хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.

20/05/2026

📌 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ОЛГОХ ЖИЖИГ ЗЭЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Photos from Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар's post 12/05/2026

ШУТИС-ын оюутан суралцагчдыг хөдөлмөрийн харилцаа, ажил хөдөлмөрт бэлтгэх, туршлагажуулах, төгсөөд ажлын байртай болох нийгмийн боломжийг бүрдүүлэх зорилгоор цагийн болон байнгын ажилд зуучлах арга хэмжээг ШУТИС-ын оюутны хөгжлийн газар, “Премиум нексус” ХХК болон “Миний сүлжээ” ХХК -тай хамтран 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус сургуулийн байранд зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр залуучуудын хөдөлмөр эрхлэх чавдарын үнэлгээг хийж, Миний сүлжээ ХХК-аас хэрэгжүүлж буй “Шинэ үеийн удирдлага бэлтгэх хөтөлбөр”-ийг танилцууллаа. Уг хөтөлбөрийн бүртгэл 2026.05.01-2026.09.01-ний хооронд явагдах бөгөөд их дээд сургуулийн 3 болон 4 дүгээр курсийн оюутан болон шинэхэн төгсөгчдөд цалинтай дадлага, сургалтын тэтгэлэг, карьерын боломж санал болгож байгаа юм.

Арга хэмжээний үеэр дээрх хоёр байгууллагын 200 орчим сул ажлын байрыг танилцуулж, 100 гаруй оюутан залууст мэдээлэл хүргэж, гарын авлага, тараах материал тарааж, 50 орчим залуусыг цагийн ажилд зуучилж ажиллалаа.

10/05/2026

✅Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы “Жайка” олон улсын байгууллагатай хамтарсан “Монгол Улсын Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2024 оноос эхлэн Сүхбаатар дүүрэгт 4 удаагийн төслийг хэрэгжүүлсэн.
📣Энэ удаагийн төсөлд 1-20 хороодын иргэдийг хамруулна.
2026 оны 05 дугаар 04-ний өдрөөс 14-ийг дуустал бүртгэнэ.
5 дугаар сарын 15, 18 -ны өдрүүдэд иргэдэд зориулан төслийн танилцуулга уулзалтыг хороодын “Иргэний танхим”-д зохион байгуулагдана.
📣Оролцох хүсэлтэй иргэд танхимын 2 өдрийн сургалтад хамруулна
📣Ажлын байранд ажил туршина. Таны ажиллахыг хүссэн 3-5 ажлын байранд хагас өдрөөр очиж, ажил туршина
📣Сонгосон ажлын байрандаа зуучлагдана.

Photos from Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар's post 08/05/2026

ТАНД ЗӨВЛӨЕ. №2
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

Photos from Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар's post 08/05/2026

ТАНД ЗӨВЛӨЕ. №1
"АЖЛЫН БАЙРАНД НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЦГЭЭЕ"

Photos from Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар's post 07/05/2026

✅Хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн цахим системийн өөрчлөлт, нэмэлт хөгжүүлэлт хийгдсэнтэй холбогдуулан 2026 оны 05 дугаар 06-ны өдөр тус дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүд болон Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.
✅Сургалтаар Хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн систем /ejob/-д өөрчлөлт, нэмэлт шинэчлэлтийн ажлыг хариуцан гүйцэтгэсэн “Дижитал воркс” ХХК–ны Төслийн менежер Н.Ачитсайхан, төслийн хөгжүүлэгч Б.Эрдэмсайхан, Л.Болор, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Програм хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ, Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Санжсүрэн нар холбогдох мэдээллийг өгч, арга зүйгээр хангалаа.
✅Сургалтаар системийн гол функцүүдийн ашиглалтаас гадна онлайн портал, Мобайл апп хөгжүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
✅Сургалтын үеэр тус хэлстийн мэргэжилтнүүд Хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн системийг ашиглах явцад гарсан хүндрэл болон цаашид нэмж хөгжүүлэх, сайжруулах шаардлагатай санал бодлоо нээлттэй солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Photos from Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар's post 06/05/2026

📍Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы “Жайка” олон улсын байгууллагатай хамтарсан “Монгол Улсын Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2026 оны 05 дугаар 04-ний өдөр тус дүүргийн Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.
📍Сургалтаар төслийн ахлах зөвлөх А.Хишигдулам, Г.Отгонцэцэг нар нь Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Ажил турших хөтөлбөр”-ийг танилцуулж 5 дахь удаагийн төслийн хэрэгжилтийг зохион байгуулахад анхаарах асуудал, хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл хийж санал солилцлоо.
📍Мөн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Э.Баярмаа, Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Д.Батцэнгэл нар “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-т сонгогдсон өрхийн хөдөлмөр эрхлэх боломжтой гишүүдийг “Ажил турших хөтөлбөр”-т хэрхэн хамруулах талаар арга зүйн мэдээлэл өглөө.
📍Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд ажил олоход хүндрэлтэй 60 иргэнийг байнгын ажлын байранд зуучлахаар зорилго тавин ажиллаж байна.

01/05/2026

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд "Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрт" ЗӨВЛӨХӨӨР ажиллах ахмад настныг урьж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

СБД-ийн 7-р хороо, 11-р хороолол Офисс констракшний байр 2-4 давхарт
Ulaanbaatar
НИЙГМИЙНХАЛАМЖИЙНХЭЛТСИЙННЭГЦЭГИЙНҮЙЛЧИЛГЭЭ11-350574