26/05/2025
Олуулаа ажиллах тусам орлого нэмэгдэнэ.
Залуучууд, эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог оновчтой бодлого, хөтөлбөрүүдээр дамжуулан өсгөж хүний нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг доорх статистик тоо баримтаас харах боломжтой.
#ХүнийНөөцийнШилжилт
#БодлогынЦөмБолохЦаг
01/05/2025
Хүний нөөцийн шилжилт
Educated Talk-д оролцлоо.
Хүний хөгжлийн индекс 0:00:33 – 0:00:46
Хүний капиталын индекс: 0:00:46- 0:01:04
ХНИ болон ХКИ-н ялгаа: 0:01:04 – 0:02:18
Хөдөлмөрийн зах зээлд залуучууд эмэгтэйчүүдийн оролцоо 0:03:06-0:06:24
Хүний нөөцийн шилжилт, стратеги 0:06:24-0:08:05
Нийгмийн бүлгүүдийг хөдөлмөрийн зах зээлд яаж идэвхтэй оролцуулах вэ? 0:08:05-0:13:35
Хүний нөөцийн шилжилттэй холбоотой хэлэлцүүлэгт нээлттэй оролцох болон бидэнтэй холбогдох 0:13:35-0:14:06
Хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог тодорхой нийгмийн бүлгүүдээр нэмэгдүүлэх нь чухал талаар жишээ, баримт: 0:14:28- 0:15:17
Educated talk| О.Энхзул| HR transformation буюу Хүний нөөцийн шилжилт
Хүний хөгжлийн индекс 0:00:33 – 0:00:46Хүний капиталын индекс: 0:00:46- 0:01:04ХНИ болон ХКИ-н ялгаа: 0:01:04 – 0:02:18Хөдөлмөрийн зах зээлд залуучууд эмэгтэ...
21/04/2025
Хүний нөөцийн шилжилт
Холбогдох уулзалт
Хүний нөөцийн шилжилт (HR Transformation) Дижитал шилжилт (Digital Transformation) хоёр бол нэг зоосны 2 тал юм. Тэр утгаараа Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх М.Тулгаттай Ажлын хэсгийн зөвлөх О.Энхзул уулзаж дээрх 2 шилжилтийн уялдааг хангах, эдийн засагт өгөх үр өгөөжийг дээшлүүлэх талаар маш сонирхолтой яриа өрнүүллээ.
2024.04.21
19/04/2025
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэгт урьж байна.
Үндэсний хэмжээний эрчим хүч, уул уурхай, шинжлэх ухааны 14 мега төсөл төлөвлөгдөн, хэрэгжиж эхлээд байна. Мөн Улаанбаатар хот 2025-2028 онд метро, трамвай, бусад томоохон дэд бүтцийн 24 мега төсөл хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол талентуудтай үндэсний болон Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж төслүүд, тэдгээрт шаардлагатай хүний нөөц, мэдлэг, ур чадварын талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах шийдлүүд зөвлөлдөх цахим хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хэлэлцүүлэг 4 сарын 24-нд УБ-ын цагаар 1230 - 1400 цагт цахимаар өрнөнө. Та бүхэн идэвхтэй оролцоорой.
Бүртгүүлэх линк: https://shorturl.at/WodLe
17/04/2025
Хүний нөөцийн шилжилт
Холбогдох уулзалт
Шилжилтээр зорих тоон болон чанарын үр дүнгүүдээ оновчлох, богино хугацаанд хүний нөөцийнхөө ур чадварыг ахиулахаар томъёолсон хурдасгуур хөтөлбөрүүдээ илүү цогц болгон загварчлах зэрэг чиглэлээр маш бүтээлч, бодит санал хэлэлцсэн үр дүнтэй уулзалтыг Эдийн засгийн хөгжлийн төвийнхэнтэйгээ хийлээ.
2025.04.17
16/04/2025
Хүний нөөцийн шилжилтийн хүрээнд бидний санаачлан, хамтран зохион байгуулж буй цахим хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
“Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” цахим хэлэлцүүлэг болно
Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол талентуудтай үндэсний болон Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж төслүүд, тэдгээрт шаардлагатай хүний нөөц, мэдлэг, ур чадварын талаар мэдээлэл солилцох цахим хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тус хэлэлцүүлэг энэ сарын 24-ний өдөр болох бөгөөд та бүхэн доорх линкээр бүртгүүлээрэй.
Бүртгүүлэх линк: https://shorturl.at/WodLe
https://ulaanbaatar.mn/news/20856
16/04/2025
Хүний нөөцийн шилжилт
Холбогдох уулзалт
Хүний нөөц, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг тоон дата, мэдээлэл, дотоодын болон олон улсын түвшний судалгаанд суурилан илүү оновчтой тодорхойлох зорилгоор Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай Ажлын хэсгийн зөвлөх О.Энхзул экспeртийн уулзалт хийлээ.
2025.04.16
11/04/2025
Хүний нөөцийн шилжилт
Хэлэлцүүлэг #3
ГЭРЭЭСЭЭ ГИГ ЭДИЙН ЗАСАГТ: Бага насны хүүхэдтэй ээжүүд, эмэгтэйчүүдийн зайнаас, уян хатнаар хөдөлмөрийн зах зээлд оролцох хэрэгцээ, боломж, шийдлийг эмэгтэйчүүдийн
ТББ-уудтай цувралаар хэлэлцэнэ.
Эхний хэлэлцүүлэгт маань голдуу хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хөдөлмөрч бүсгүйчүүд маань оролцлоо.
Оролцогчдод маань уламжлалт асуудлуудыг бүтээлч, дижитал талбар ашиглан шийдэх санаа, сэдэл өгсөн CarePay - Хувааж төл, Хөнгөлөлт эдлэ, Кэйрээ цуглуул мeдтeк үүсгэн байгуулагч Т.Адъяатөмөртөө талархлаа илэрхийлье!
2025.04.11
10/04/2025
Хүний нөөцийн шилжилт
Хэлэлцүүлэг #2
Цахим хөгжил, шинжлэх ухааны салбар хороо, эдийн засгийн салбар хороо гэх мэт ажил, мэргэжлээрээ салбар хороодод хуваагдан нийгмийнхээ асуудлуудад шинэлэг, үр дүнтэй шийдэл хайж, хэрэгжүүлэнгээ өөрсдөө хамт хөгжиж байдаг Young Entrepreneurs Society буюу YES Mongolia ТББ-ын залуучуудтай сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Millennial, Gen Z, Gen Alpha г.м үe хоорондын ялгаа ажлын байранд сорилт дагуулж, шийдлийг нь цогцоор судалж, туршиж боловсруулах шаардлага хүчтэй тулгарч байгаа талаар залуучууд маань санал нэгдэж байлаа.
2025.04.10