05/05/2026
Mongolian blind football federation
The Mongolian Blind Football Federation / MBFF/ was founded in 2021 earlier by its President, Mr.
Davaasuren Batbileg, who is former FIFA Assistant Referee with other volunteer members who have passion to do something towards Blind /visually impaired ones
05/05/2026
18/09/2025
Хараагүй хөлбөмбөгийн спортоор тэгш боломж бүрдүүлж, эмэгтэйчүүдийн хүчирхэг оролцоог дэмжинэ.
Хараагүй хөлбөмбөг нь эмэгтэйчүүдэд спортын аргаар бие даан, өөртөө итгэлтэй байхад туслах төдийгүй, олон нийтийн дунд тэгш байдал, харилцан ойлголцол бий болгох чухал алхам юмаа.
Монголын хараагүйчүүдийн хөлбөмбөгийн холбоо нь охид эмэгтэйчүүдийн дунд хараагүй хөлбөмбөгийн спортыг таниулах сургалтыг Канад сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсаны үр дүнд хараагүй хөлбөмбөгийн спортоор хичээллэх охид эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн билээ.
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Хараагүй хөлбөмбөг нь зөвхөн спортын тэмцээн төдий зүйл биш ,харин хүмүүсийн хоорондын ойлголцол, хүндлэл, эв нэгдлийг бэхжүүлэх зам юм.
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам Mongolian Football Federation
20/11/2024
ХАРААГҮЙ ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монголын Хараагүйчүүдийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулсан хараагүй хөлбөмбөгийн тэмцээн өнгөрсөн ням гаригт Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд амжилттай зохион байгуулагдаж, хараагүй иргэдийн хөлбөмбөгийн ур чадварыг сорьж, спортын сэтгэгдэл төрүүлсэн чухал арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэхүү Тэмцээн нь Монголын Хараагүйчүүдийн Хөлбөмбөгийн Холбоо нь Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд төслийн үр дүнд харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүд хөлбөмбөгийн тэмцээнд оролцон өрсөлдөж байгаа нь онцлогтой боллоо.
Мөн өнөөдрийн тэмцээнийг амжилттай зохион байгуулахад өөрсдийн цаг заваа зориулж хүчин чармайлт гаргасан багийн гишүүд ,сайн дурын ажилтанууд болон дэмжигч бүх хүмүүст талархал илэрхийлье. Тэдний дэмжлэг, зүтгэлийн ачаар бид энэхүү арга хэмжээг бодит болгож чадлаа. Энэхүү тэмцээнээр дамжуулан бид хамтын хүндэтгэл, нөхөрлөл, ялгаатай байдлыг хүндлэх чухал үнэ цэнийг түгээж байна.
Ивээн тэтгэгч:
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Mongolian Football Federation
09/11/2024
Хараагүй хөлбөмбөгийн тэмцээнд урьж байна.
ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО:
- Монгол улсын хараагүй хөлбөмбөгийн шигшээ багийг бүрдүүлэх
-Эмэгтэйчүүдийн дунд хараагүй хөлбөмбөмбөгийн спортыг хөгжүүлэх
- Харааны бэрхшээлтэй иргэдийг хөлбөмбөгийн спортод татан оролцуулах
- Тогтмол бэлтгэл сургуулилттай байлгаж, эрүүл чийрэг бие бялдартай болгох
- Харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх
- Олон нийтийг харааны бэрхшээлтэй иргэдийн талаар ойлголттой болгох
ХЭЗЭЭ:
-2024 оны 11-р сарын 17 ны Ням гаригт 10:00 цагт
ХААНА:
-Монголын Хөлбөмбөгийн Холбоо Футзалын ордон
ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ
- Тавын эсрэг тав тоглоно /5 vs 5/.
- Багт дасгалжуулагч, хөтөч дасгалжуулагч, тамирчид нийлээд 6-8 хүний бүрэлдэхүүнтэй байна.
- Багт багадаа 3 харааны бэрхшээлтэй тамирчид байна.
- Хаалгач нь ердийн хараатай хүн байж болно.
- Багууд тойргийн журмаар тоглоно.
- Нүдний хаалт зүүж, бүгд адил харааны түвшинтэй тоглоно.
- 15-аас дээш насныхан оролцоно.
- Тоглолт 15-5-15 минутаар явагдана.
-Тоглолт хараагүй хөлбөмбөгийн олон улсын дүрмийн дагуу явагдана.
Багийн мэдүүлэг :
- Багийн мэдүүлэгт багийн бүх гишүүд овог нэр, РД, утасны дугаар болон харааны бэрхшээлтэй тамирчид хувь тогтоосон актын хамт илгээнэ үү.
- Мэдүүлгийг [email protected] хаягаар болон 99936430 95690326 дугааруудад холбогдон бичгээр 2024 оны 11 сарын 15 ны 15:00 цагийн дотор өгнө үү.
Шагнал урамшуулал:
Эмэгтэй Эрэгтэй
1-р байр 400,000 1-р байр 400,000
2-р байр 300,000 2-р байр 300,000
3-р байр 200,000 3-р байр 200,000
Бусад :
- Бэртэл гэмтэлээс урьдчилан сэргийлж тоглоно.
- Бусдыг зориудаар гэмтээх, балмад авир гаргаж улаан хуудасаар торгуулсан тохиолдолд нэг тоглолт өнжүүлнэ.
- Техникийн зөвлөгөөн 11 сарын 15-нд МХҮХ –ны сургалтын танхимд 15:00 цагаас болно.
Жич:
Хараагүй хөл бөмбөгийн тэмцээний дундуур харааны бэрхшээлтэй үзэгч хүүхэд залуусын дунд хөгжөөнт тоглоом зохиох тул эцэг эх, хүүхэд залуус та бүхэн амралтын өдрөө хараагүй хөлбөмбөгийн тэмцээн үзэнгээ ялагч болж бөмбөгний эзэн болоорой.
тэмцээнийг ивээн тэтгэгч:
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Mongolian Football Federation
02/11/2024
Талбайд гараад тоглож эхлээрэй. Эр зоригоо чангал, бэлтгэлд явж, туршаад үзээрэй!' Чамайг алгаа дэлгэн угтан авах чамтай адил сэтгэлгээтэй олон тамирчдыг олох болно.
Жана Маркварт - Герман
Бэлтгэлд урьж байна
Ням гариг бүрийн 11 цагаас Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Спорт зааланд
Холбогдох утас: 99936430
21/10/2024
Дасгалжуулагчийн сургалт боллоо.
Монголын Хараагүйчүүдийн Хөлбөмбөгийн Холбоо хараагүй хөл бөмбөгийн дасгалжуулагчийг бэлдэх зорилгоор хөл бөмбөгийн дасгалжуулагчийн анхан шатны сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах төслийн хүрээнд явагдаж байгаа билээ. Энэхүү сургалтыг Монголын Хөлбөмбөгийн Холбооны Нийтийн хөлбөмбөгийн хэлтсийн дарга Т.Галдансүх удирдан явуулсан бөгөөд сургалт 2 өдрийн турш онол, дадлага хосолсон хэлбэрээр болж өндөрлөлөө. Нийт сургалтад хамрагдсан багш дасгалжуулагч нартаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Mongolian Football Federation
07/10/2024
Нөхөрсөг тоглолт болж өндөрлөлөө.
Монголд ажиллаж амьдардаг Япончуудын нийгэмлэг болон Хараагүй хөл бөмбөгийн тоглогчдоос бүрдсэн нийт 4 багийн дунд нөхөрсөг тоглолт зохион байгуулагдлаа. Тоглолтод Япон нийгэмлэгийн 2, хараагүй хөл бөмбөгийн эрэгтэй эмэгтэй 2 баг оролцсон бөгөөд Япон хүмүүст шинэ төрлийн спорттой танилцаж цагийг хөгжилтэй сонирхолтой өнгөрөөсөн бол хараагүй хөл бөмбөгийн тамирчид шинэ хүмүүстэй танилцаж өөрсдийн хичээллэдэг спортын онцлогийг олон нийтэд таниулсан сайхан өдөр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлийн талбайг гаргаж өгч тусалсан Монголын Хөл Бөмбөгийн холбоондоо талархлаа.
Mongolian Football Federation
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
30/09/2024
Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбооны харааны бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалт боллоо.
Хараагүй хөл бөмбөгийн спортоор дамжуулан харааны бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилго бүхий төслийн хүрээнд хийсэн сургалтын зочин багшаар Өөрчлөлтийн хөтөч сургалт зөвлөгөөний Институтийн сэтгэл зүйч Б.Хишигдэлгэр урам зориг, зорилго, өөрийгөө хайрлах өөртөө итгэлтэй байх сэдвийн хүрээнд яриа өрнүүлж Орфей театрын жүжигчин , кино найруулагч Б.Оюунбаатар хараагүй хөл бөмбөгийн спортын тухай кино зохиолыг оролцогчидтойгоо хамтран зохиосон нь маш сонирхолтой, кино үзэж байгаа мэт мэдрэмжүүдийг өгсөн сайхан сургалт болж өндөрлөлөө.
Хараагүй хөл бөмбөгийн спортыг дэмжин ажиллагч байгууллагууд:
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Mongolian Football Federation
25/09/2024
Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбоо харааны бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
Хараагүй хөл бөмбөгийн спортоор дамжуулан харааны бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилго бүхий төслийн хүрээнд хийсэн сургалтын зочин багшаар Монголын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбооны Элит туслах шүүгч, Олон улсын хөл бөмбөгийн холбооны туслах шүүгч Ө.Батцэцэг өөрийн амжилтын түүх болон хөл бөмбөгийн спортын талаар сонирхолтой илтгэл тавилаа. Мөн Спортын дипломат ажиллагаа номын зохиолч, FIFA мастер С.Монголжингоо олон улсын хөл бөмбөгийн талаар, хөл бөмбөгийн спортын онцлог , давуу тал, үүсэж болох боломжуудын талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Хараагүй хөл бөмбөгийн спортыг дэмжин ажиллагч байгууллагууд :
EEmbassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын ЯамMMongolian Football Federation
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 10:15 - 06:00 |
| Tuesday | 10:00 - 06:00 |
| Thursday | 10:00 - 06:00 |
| Friday | 09:00 - 06:00 |
