Хүүхдийн Баясгалан ТББ/ Khuukhdiin Bayasgalan NGO

Хүүхдийн Баясгалан ТББ/ Khuukhdiin Bayasgalan NGO

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хүүхдийн Баясгалан ТББ/ Khuukhdiin Bayasgalan NGO, Social service, СХД 9-р хороо малчны 2-47 тоот, Ulaanbaatar.

"Хүүхдийн Баясгалан" нь халамжийн ТББ ба хүүхэд хөгжлийн төв юм.
Өдрийн үйлчилгээтэй халамжийн төв: Дугуйлан секц, эрүүл мэнд, хоол хүнс, сургалтын төлбөр гэх мэт.

Photos from Хүүхдийн Баясгалан ТББ/ Khuukhdiin Bayasgalan NGO's post 01/06/2026

🎈🎉 Тоглонгоо Хүүхдийн баярын бэлгээ цуглуулна. Гоё санаа байгаа биз? 🎉🎈

🌈 Хүүхдийн Баясгалан ТББ нь Хүүхдийн баяраа тэмдэглэхдээ хүүхдүүдийн байнга тоглож чаддаггүй сонирхолтой тоглоомуудыг 4 өртөө болгон бэлдэж, өртөө бүр дээр хүүхдүүд тоглонгоо шагналаа авч, өөрсдийн Хүүхдийн баярын бэлгээ цуглууллаа. 🎁✨🎊

🏡Зарим хүүхдүүд гэртээ баярлах боломжгүй байдаг болохоор энэ өдрийг мартагдашгүй өдөр болгоно гээд манай баг хамт олон тайз засалт 🎪, өртөө бүрийн тоглоом 🎯🎳, чимэглэл 🎀✨гээд бүх зүйлсийг өөрсдийн гараар хийж бэлдсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа.👏💙

🎭🎨⚽️🧩 Манай төвийн хүүхэд бүрийн авьяас ундарсан, инээд хөөрөөр дүүрэн гайхалтай өдөр боллоо. 😊💖 Мөн ахлах сургуулиа төгсөж байгаа хөөрхөн хүүхдүүддээ тусгайлан баяр хүргэж, гэнэтийн бэлэг барьж, үргэлж дурсан яваарай гээд хөөрхөн бугуйвч бэлэглэлээ.🫶🏻

❤️ Сэтгэл шингэсэн тоглоом,
🎭 гоёмсог тайз,
🎯 хөгжилтэй өртөөнүүд,
🎁 бэлгүүд,
🎶 хайр шингэсэн тоглолт,
🍕🍗 амттай хоол,
🎂 гайхалтай бялуу,

гээд аз жаргал, инээмсэглэлээр дүүрэн Хүүхдийн баяр боллоо. 🌟🥰

🫶🏻Хүүхдүүдийг маань баярлуулж маш амттай торт бэлэглэсэн сэлэнгэ болон амттай тахиа болон төмс бэлэглэсэн Агмарко ХХК мөн амтат тортоор баярлуулсан Сэлэнгэ Нэргүй ажиллагааг дэмжин хандив өргөсөн Baynaa Baagii та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн бид бүхний баярыг улам амттай, улам аз жаргалтай болгож чадлаа!❤️🙌🏻

🙏 Нийт хамт олондоо үргэлж баярлаж явдаг шүү. 💙🤗

✨ Инээмсэглэл бүхнийг хамгаалъя
✨ Ирээдүй бүхнийг тэтгэе!🌱🌍

🎈👧👦 Хөөрхөн хүүхдүүддээ Хүүхдийн баярын мэнд хүргэе! 🎉💖

19/05/2026

Зуслан явдаг зугаатай улирал эхэллээ!☀️🌻💐🌸

17/05/2026

🎨✨Тал бүрийн авьяастай манай хүүхдүүдийн гайхалтай зургийн бүтээлүүдийг хараарай! 🖌️💛

✅Та үүнийг мэдэх үү? Хүүхдийн тархи өөрийгөө аюулгүй, тайван орчинд байна гэж мэдэрсэн үедээ л бүтээлч чадвараа нээж, хөгжүүлэхийг зорьдог байна. 🌱🧠

✅“Хүүхдийн баясгалан” ТББ-д хүүхдүүд анх ирэхдээ айдастай, тайван бус байх нь бий. Харин эндээ өөрсдийгөө аюулгүй, ойлгогдож байна гэж мэдэрч эхлэх үедээ багш нартайгаа хамтран ажиллаж, доторх авьяас чадвараа аажмаар ил гаргадаг. 🌈🤝

✅Та гэртээ хүүхдэдээ ийм дулаан, тайван, итгэл дүүрэн орчныг бүрдүүлж чаддаг уу гэдгээ нэг эргэцүүлээд үзээрэй. 🏡💭

💛Хүүхэд Хөгжлийн багш Д.Энхсаруул багшдаа баярлалаа!👏👏👏

04/05/2026

🎬 Harry Potter 🎭

Хүүхэд бүрийн өсөлт бидний амжилт😊

🎭Бяцхан зүрхэндээ асар их мөрөөдөл тээсэн хүүхдүүдээ хараад бахархан үзэж суулаа.🥰

🎭Анх удаагаа тайзан дээр гарах мэдрэмж, тэдний догдлол сандрал, алдаа оноо, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэлтэй хамт байхдаа тиймээ бид энэ мэдрэмж энэ шалтгааны төлөө ажилладаг гэж бодож зогслоо. 🥰

🎭Анх удаагаа драмын дугуйланд явж байгаа гэхэд санаанд оромгүй сайхан үр дүнтэй байлаа.
🎭Өөртөө итгэх итгэл би чадах юм байна гэсэн урам урлагийн, тайзны сайхныг зах зухаас нь ойлгосон өдрүүд, итгэл урам баяр баясал тэмүүлэл авсан цаг хугацаа байлаа тэдний хувьд.

🎭Хүүхэд бүрт авъяас бий гагцхүү тэднийг дэмжих, хөгжүүлэх нь томчууд биднээс ихээхэн шалтгаалдаг.

🎭СХД Хүүхдийн Баясгалан төвийн хүүхдүүд Драмын дугуйландаа амжилттай суралцаж
Harry Potter жүжгээр МХО-ы тайзнаа Ганчимэг багшийнхаа удирдлаган дор тайлангаа тавьлаа.

🎭Энэ бүх боломжийг олгож хамтран ажилладаг Монголын хүүхдийн ордондоо салбар дугуйлангаа хичээллүүлж буйд гүн талархал илэрхийлье.

🎭Драм жүжгийн дугуйлангийн багш Ганчимэг багшдаа маш их баярлалаа. Дугуйлангийн нийт хүүхдүүддээ сурлага урлагийн өндөр амжилт хүсье.
🎼Өнөөдрийн эхлэл маргаашийг бүтээнэ.🤹‍♂️🎭
Монголын хүүхдийн ордон

04/05/2026
Photos from Хүүхдийн Баясгалан ТББ/ Khuukhdiin Bayasgalan NGO's post 04/05/2026

🎬 Harry Potter 🎭

Хүүхэд бүрийн өсөлт бидний амжилт😊

🎭Бяцхан зүрхэндээ асар их мөрөөдөл тээсэн хүүхдүүдээ хараад бахархан үзэж суулаа.🥰

🎭Анх удаагаа тайзан дээр гарах мэдрэмж, тэдний догдлол сандрал, алдаа оноо, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэлтэй хамт байхдаа тиймээ бид энэ мэдрэмж энэ шалтгааны төлөө ажилладаг гэж бодож зогслоо. 🥰

🎭Анх удаагаа драмын дугуйланд явж байгаа гэхэд санаанд оромгүй сайхан үр дүнтэй байлаа.
🎭Өөртөө итгэх итгэл би чадах юм байна гэсэн урам урлагийн, тайзны сайхныг зах зухаас нь ойлгосон өдрүүд, итгэл урам баяр баясал тэмүүлэл авсан цаг хугацаа байлаа тэдний хувьд.

🎭Хүүхэд бүрт авъяас бий гагцхүү тэднийг дэмжих, хөгжүүлэх нь томчууд биднээс ихээхэн шалтгаалдаг.

🎭СХД Хүүхдийн Баясгалан төвийн хүүхдүүд Драмын дугуйландаа амжилттай суралцаж
Harry Potter жүжгээр МХО-ы тайзнаа Ганчимэг багшийнхаа удирдлаган дор тайлангаа тавьлаа.

🎭Энэ бүх боломжийг олгож хамтран ажилладаг Монголын хүүхдийн ордондоо салбар дугуйлангаа хичээллүүлж буйд гүн талархал илэрхийлье.

🎭Драм жүжгийн дугуйлангийн багш Ганчимэг багшдаа маш их баярлалаа. Дугуйлангийн нийт хүүхдүүддээ сурлага урлагийн өндөр амжилт хүсье.
🎼Өнөөдрийн эхлэл маргаашийг бүтээнэ.🤹‍♂️🎭
Монголын хүүхдийн ордон

Photos from Хүүхдийн Баясгалан ТББ/ Khuukhdiin Bayasgalan NGO's post 30/04/2026

💛Бяцхан гарын ур, их сэтгэлийн илэрхийлэл.💛✨

💛“Хүүхдийн Баясгалант Төв”-ийн хүүхдүүдийн урласан энэ эсгий уут нь зүгээр нэг бүтээл биш — тэдний тэвчээр, анхаарал, хайр шингэсэн нандин урлал юм.🧵🪡

💛Өөрсдийн гараар нэг бүрчлэн хатгаж, өнгө бүрийг мэдэрч, цэцэг бүрийг амилуулсан нь тэдний бүтээлч сэтгэлгээ ямар сайхан хөгжиж байгааг илтгэнэ.🌸🎨

💛Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ тайван, аюулгүй орчинд илүү тэлж, цэцэглэдэг.🌿

💛Тиймээс хүүхдүүдээ тайван, эрүүл, аюулгүй орчинд өсгөж, байгалиас заяасан төрөлх чадварыг нь дэмжээрэй.💛🌈

05/02/2026

Драмм жүжгийн дугуйлангийн 2 дахь элсэлтийн бүртгэл эхэллээ. 👏💐🤗😊☺️

Монголын хүүхдийн ордны Драмм жүжгийн дугуйлангийн салбар дугуйлан Сонгинохайрхан дүүрэг 9-р хороонд байрлах Хүүхдийн Баясгалан хүүхэд хөгжлийн төвд үнэ төлбөргүй хичээллэж байна. 🌹🌹🌹

Драмм жүжгийн багш Ганчимэг багштай холбогдон бүртгүүлнэ үү!
Холбогдох утас:99736112

Photos from Хүүхдийн Баясгалан ТББ/ Khuukhdiin Bayasgalan NGO's post 31/01/2026

Та үүнийг мэдэх үү? 🤍
Дээрэлхэлт бол зүгээр нэг үг, түр зуурын гомдол биш. 🚫🗣️ Судалгаагаар дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 60%-иас илүү нь өөртөө итгэх итгэлээ алдаж, 😔 сэтгэл гутрал, айдас, ганцаардалд ордог байна. Мөн тэдний хичээлийн амжилт 📉 огцом буурч, сургуульд явах хүсэлгүй болдог нь тогтоогдсон. 🏫💔

Хамгийн аймшигтай нь — дээрэлхэлтэд өртөж буй ихэнх хүүхдүүд дуугарч чаддаггүй. 🤐 Айдас, ичгүүр, “намайг ойлгох хүн байхгүй” гэсэн бодол нь тэднийг чимээгүй болгож, энэ чимээгүй байдал дээрэлхэлийг улам хүчтэй болгодог. 🕳️ Зарим тохиолдолд энэ нь өөрийгөө хорлох бодол, ⚠️ аюултай зан үйлд хүртэл хүргэдэг ноцтой эрсдэл юм.

Бодит байдал дээр гэр бүлийн амьжиргааны түвшний ялгаа, ядуурал, гадуурхагдал нь олон хүүхдийг дээрэлхэлийн бай болгож байна. 💔 Энэ нь тэдний буруу биш. ❌

Тийм ч учраас манай хүүхдүүд энэ хорт үзэгдлийн эсрэг зоригтойгоор босч 💪✨, дээрэлхэлийн эсрэг дэвжээ тэмцээн зохион байгуулж 🥊🤝, нэг нэгэндээ хэрхэн урьдчилан сэргийлэх, хаана хандах 📞, дээрэлхэлт ямар хор хөнөөлтэйг харуулсан сэтгэл хөдөлгөм, бүтээлч ханын сонинуудыг урлалаа. 🎨📰

Та доорх ханын сониноос ядаж нэг хэрэгтэй мэдээлэл олж аваарай. 👀📌
Магадгүй яг одоо таны эргэн тойронд чимээгүй шаналж буй нэг хүүхэд 🧒🤍 тусламж хүлээж байж ч мэднэ. 🤲

#дээрэлхэлдэлгэрэхёсгүй #дээрэлхэл

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

СХД 9-р хороо малчны 2-47 тоот
Ulaanbaatar