SDW Mongolia

SDW Mongolia

Share

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны албан ёсны хуудсанд тавтай морилно уу.

01/06/2026

ХҮН АМЫН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ, ЭРХЭМ ЧАНАРЫГ ХҮНДЭТГЭХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд орсон өөрчлөлтөөс…

📌 Нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийг урамшуулал, дэмжлэгт хамруулна

📌 Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийг ялгаварлахгүй, урамшуулал олгох шалгуурыг хөнгөлнө.

📌 Төрөлтийг дэмжиж, өсөлтийг нэмэгдүүлнэ.

Photos from SDW Mongolia's post 01/06/2026

СДМЭХ-ны Орхон аймгийн салбар холбоо “ОРОН НУТГИЙН МЕНТОР” хөтөлбөрийн нээлтээ хийлээ✅

Орхон аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойтой холбогдуулан Орхон аймгийн СДМЭХ-ны салбар холбоо “Орон нутгийн Ментор-50” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Тус хөтөлбөр нь Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо-ны хэрэгжүүлж буй “Ментор-105” хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

“Орон нутгийн Ментор-50” хөтөлбөр нь туршлагатай манлайлагч эмэгтэйчүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагыг залуу үеийн эмэгтэйчүүдэд өвлүүлэн түгээх, тэдний манлайлал, хөгжил, нийгмийн оролцоог дэмжих зорилготой бөгөөд Орхон аймгийн хөгжлийн дараагийн 50 жилийн хүний нөөц, манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэхэд чиглэсэн чухал санаачилга болж байна.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан үе хоорондын холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, эмэгтэйчүүдийн манлайллыг орон нутагт тогтвортой хөгжүүлэх шинэ жишиг бүрдэх юм.

01/06/2026

🎉 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

🌍 Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр дэлхий нийтээрээ хүүхдийн эрх, хамгаалал, сайн сайхан ирээдүйн төлөө нэгэн зорилго дор нэгддэг.

Түүх сөхвөл, 1924 онд Женев хотноо “Хүүхдийн эрхийн тухай тунхаглал” анх батлагдаж, улмаар 1925 онд болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд багачуудын баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргасан байдаг. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос улс орон бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалснаар дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.

👧🧒 Монгол Улс энэхүү өдрийг 1952 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд өнөөдөр 74 дэх жилдээ хүүхдийн инээд хөөр, гэр бүлийн баяр баясал бялхсан өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

Гэвч энэ өдрийг зөвхөн баяр хөөрөөр тэмдэглэхээс гадна хүүхдийн эрхийн бодит нөхцөл байдалд анхаарах өдөр гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Олон улсын хүүхдийн эрх, хамгааллын зарим индексээр Монгол Улс хүүхэд хамгаалал, эрхийн баталгааны үзүүлэлт хангалтгүй түвшинд байгаа нь бидэнд бодлогын түвшний илүү шийдэмгий, цогц арга хэмжээ шаардлагатайг нийгмийн нөхцөл байдал үргэлж анхааруулж байна.

Ялангуяа бид хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших, тэгш боломжийг бүрдүүлэх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, хүүхэд хамгааллын тогтолцооны сул талыг арилгаж хүчирхийлэл, үл хайхралын аливаа хэлбэрийг устгах, хүүхдийн аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх, мөн нийгмийн үйлчилгээний хүртээмжийн ялгааг бууруулж орон нутгийн болон хот хөдөөгийн тэгш бус байдлыг арилгах асуудалд онцгой анхаарал хандуулж, бодлогын түвшинд үр дүнтэй хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардаж ажиллах шаардлагатай байна.

Миний бие УИХ-ын эмэгтэй гишүүн, 5 хүүхэдтэй ээжийн хувьд хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжил, нийгмийн баталгааг дэмжих бодлогыг тууштай дэмжин ажиллаж ирсэн бөгөөд энэ хүрээнд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг УИХ-ын гишүүдийн хамтаар санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулсан. Уг хууль нь 2027 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд өмнө нь 1 нас хүргэлгүй хүүхдээ алдсан шалтгаанаар одонгоо авч чадаагүй эхчүүд одонгоо авах боломжийг бүрдүүлсэн юм. Энэхүү хууль нь олон хүүхэдтэй эхчүүдийн нийгэмд гүйцэтгэж буй үүргийг өсгөж чадаагүй гэх үндэслэлээр ялгаварлахгүй байх, хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах, гэр бүлийн үнэ цэнийг дэмжих, хүүхэд өсгөн хүмүүжүүлэх хөдөлмөрийг бодлогын түвшинд үнэлэх, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг хангах чухал ач холбогдолтой шийдвэр болсон гэж үзэж байна.

Мөн Улсын Их Хуралд “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлогын лобби бүлэг”-ийг байгуулж, олон гишүүний дэмжлэгтэйгээр үйл ажиллагааг эхлүүлээд байна. Цаашид хүүхэд хамгаалал, хүүхэд бүрийг аюулгүй орчинд өсөх нөхцөлөөр хангах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш хүртээмжийг бодитоор бүрдүүлэх, гэр бүлийн хөгжил, гэр бүл бүрийг төрийн цогц бодлогоор дэмжих асуудлыг хөндөж, энэ чиглэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхийлэн ажиллах болно.

👶 Хүүхэд бол Монголын маргаашийн ирээдүй билээ.

💐 Хүүхэд бүр инээж, эх хүн бүр аз жаргалтай байх болтугай.

Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе.

Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.

🎉 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

31/05/2026

🎭 СДМЭХ-НЫ СҮХБААТАР ДҮҮРГИЙН САЛБАР ХОЛБООНООС 450 ХҮҮХДЭД “ЦАРЦАА НАМЖИЛ” ЖҮЖИГ ҮЗҮҮЛЛЭЭ

🎈 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан СДМЭХ-ны Сүхбаатар дүүргийн салбар холбооноос дүүргийнхээ 450 хүүхдэд зориулан “Царцаа Намжил” адал явдалт драмын жүжгийг Улсын драмын эрдмийн театр тусгайлан зохион байгууллаа.

🌸 СДМЭХ-ны Сүхбаатар дүүргийн салбар холбооны дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг болон хамт олны санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд багачуудын баярын өдрийг утга төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хүүхэд бүрт баяр баясал, гэгээн дурсамж бэлэглэх зорилготой юм.

🎁 Мөн Сүхбаатар дүүргийн Оюутны холбоо хүүхэд багачууддаа баярын бэлэг гардуулж, арга хэмжээний зохион байгуулалтад хамтран оролцлоо.

💛 Хүүхэд бүрийн инээмсэглэл — ирээдүйн аз жаргал
💛 Хүүхэд бүрийн дурсамж — гэр бүлийн хамгийн үнэ цэнтэй мөч

#СДМЭХ
#СүхбаатарДүүрэг
#ЦарцааНамжил
#ЭхҮрсийнБаяр
#ХүүхэдБүрИнээмсэглэг

31/05/2026
31/05/2026

🌷ЭЭЖҮҮДЭД ЭЭЛТЭЙ ОРОЛЦООГ ДЭМЖСЭН САЙН ТУРШЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

СДМЭХ-ны Орхон аймаг дахь салбар холбооны дарга Б.Туяагийн санаачилга, зохион байгуулалтаар Алдарт эхийн одон гардуулах ёслолын арга хэмжээний үед, ээжүүд, хүүхдүүдийн тав тух, оролцоог дэмжсэн цогц үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ.

Олон хүүхэдтэй ээжүүдэд төрийн дээд шагналаа хүндэтгэлтэйгээр гардан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор бяцхан үрсийг амраах хэсэг, хүүхэд хооллох хэсэг, живх солих зориулалтын орчин, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл хүргэх асруудыг ажиллуулж, ээжүүдэд ээлтэй үйлчилгээ үзүүлсэн нь оролцогчдын талархлыг хүлээлээ.

Мөн ээжүүд гэр бүл, үр хүүхэдтэйгээ дурсамжаа мөнхлөн үлдээх гэрэл зургийн буланг ажиллуулж, үр хүүхдүүд нь ээждээ хайр, талархлаа илэрхийлсэн сэтгэгдлээ үлдээх тусгай хэсгийг байгуулсан нь арга хэмжээний уур амьсгалыг улам халуун дулаан болгож, эх хүний үнэ цэнийг онцлон харуулсан үйл ажиллагаа боллоо.

Эх хүний хайр, халамж, тэвчээр, зүтгэлээр Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд хүмүүжин төлөвшдөг. Алдарт эхийн одонгоор шагнагдсан нийт ээжүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 💐

❤️ Ээждээ талархъя
👩‍👧‍👦 Ээжүүдэд ээлтэй орчныг хамтдаа бүтээе
🌸 Эх хүний үнэ цэнэ – Үндэстний бахархал

Photos from SDW Mongolia's post 31/05/2026

🌷ХӨВСГӨЛ АЙМАГТ “ОДОНТОЙ ЭЭЖИЙН ЧУУЛГАН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

СДМЭХ-ны Хөвсгөл аймаг дахь салбар холбооны дарга Д.Дэлгэрмаагийн санаачилга, зохион байгуулалтаар 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт “Одонтой ээжийн чуулган” амжилттай зохион байгуулагдлаа.

Тус чуулганд Алдарт эхийн одонтой ээжүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл өргөнөөр оролцож, эх хүний нийгэмд оруулж буй үнэт хувь нэмэр, гэр бүлийн хөгжил, хүүхдийн хүмүүжил, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцооны асуудлаар санал бодлоо солилцон чууллаа.

Энэхүү арга хэмжээ нь эх хүний хөдөлмөр зүтгэл, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй эрхэм үйлсийг алдаршуулахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.

Чуулганд СДМЭХ-ны Хойд бүс хариуцсан Дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэтуяа, Хойд бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Үүрийнтуяа нар оролцож, эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал, орон нутгийн оролцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэн, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Монголын ирээдүй болсон үр хүүхдийг өсгөн хүмүүжүүлж, гэр бүл, нийгмийн хөгжлийн бат бөх тулгуур болсоор ирсэн Алдарт эхийн одонтой нийт ээжүүддээ гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

💐 Эх хүний хайр энэрэл – Үндэстний дархлаа
🌸 Ээжүүдийн оролцоо – Нийгмийн хөгжлийн хүч
🤝 Хүчирхэг гэр бүл – Хүчирхэг Монгол

Photos from SDW Mongolia's post 30/05/2026

СДМЭХ-НЫ ХОВД САЛБАР ХОЛБООНЫ МЭДЭЭ:

🇲🇳 СДМЭХ-НЫ ХОВД АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОЛБООНЫ 8 ДУГААР ЧУУЛГАН БОЛЛОО

📌 Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ховд аймаг дахь салбар холбооны ээлжит 8 дугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа.

📝 Чуулганаар салбар холбооны цаашдын үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалт, удирдлагын бүрэлдэхүүний асуудлыг холбооны дүрмийн хүрээнд хэлэлцэн баталлаа.

🤝 Энэ үеэр СДМЭХ-ны Ховд аймаг дахь салбар холбооны даргаар Б.Уранчимэг сонгогдож, П.Үлэмжнарангаас тамгаа гардан авч, албан үүргээ хүлээн авлаа.

👩‍💼 Б.Уранчимэг нь МАН-ын Бага хурлын гишүүн, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Намын хорооны тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дэд даргаар ажилласан туршлагатай улс төрч, манлайлагч эмэгтэй юм.

🌷 Тус чуулган нь Ховд аймаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, салбар холбооны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой боллоо.

30/05/2026

ГОВИЙН ГОЁЛ АДУУЧДЫН ХОЛБООныхондоо талархал илэрхийлье.
6 сарын 7-нд уулзацгаая.
Өмнөговь аймаг See less

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу, Монгол Ардын Намын Төв байр Тусгаар Тогтнолын Ордон 8 давхар
Ulaanbaatar