Их Эв Нам - Ih ev nam

Их Эв Нам - Ih ev nam

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Их Эв Нам - Ih ev nam, Political Party, Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу/42, Монголын залуучуудын холбооны байр, 110 тоот, Ulaanbaatar.

Намын нээлттэй цэс

1. Намын нэр, бэлгэ тэмдэг:
Бүтэн нэр: Их эв нам
Товчилсон нэр: Байхгүй
Бэлгэ тэмдэг: Лого нүүр зураг нь

2. Намын дүрэм

1.1. Тус намыг “Их эв нам” гэж нэрлэх бөгөөд товчилсон нэр хэрэглэхгүй болно.
1.2. Их эв намын төв байгууллага нь Монгол улсын нийслэлд байрлана.
1.3. Их эв нам нь үндэсний тэнгэрлэг, гэгээн үзэл баримтлалыг онол, хууль, үйл ажиллагааныхаа үндэс болгосон

03/06/2026

“Сэтгэлгээ номер 1” ярилцлага

03/06/2026

Үнэхээр харгис цаг үе. Хүмүүсийг өвс шиг л хяргаж байна. Сайн сайхан бүхнийг мангас шиг л сорж байна. Энтропийн ялалт - хаосын ноёрхол. Үндсээс нь засах ганцхан арга үлдсэн. Хүнийг боловсруулах гэхээс илүүтэй гэгээрүүлэх.

Ингэж хэлэхээр шашин ярьж байна гэж бодож магадгүй. Шашин дахь гэгээрэл хэрийн хүн хүрэхэд бэрх зам гэж харагддаг. Харин энд бүх нийтийн гэгээрлийн тухай ярьж байна. Мэдлэгээр гэгээрэх тухай онцолж байна.

Шинжлэх ухаан, шашны онол мэдлэг бидэнд их юмыг өгсөн ч гэгээрэл л өгч чадахгүй байгааг одоо бид гадаад, дотоод нөхцөл байдлаас тодорхой харж байна. Гэтэл агуу их өвөг дээдсийн маань онол мэдлэг болох мөнх тэнгэрийн ухаан, монгол суу ухаанд энэ гарц шийдэл бэлэн байна гэж олон жил судалсан хүний хувьд дахин хариуцлагатайгаар мэдэгдэе!

Тэнд: орчлонгийн оршихуйн үнэнийг таньж гэгээрч мон бол, моныг голлож амьдрагсад Монгол юм шүү гэж сургасан байхаас гадна:

… Унаган байгалийн жаягт зохицвоос тэр гэгээрэл
Учирсан нөгөөгөө амар байлгавал тэр гэгээрэл
Ураг төрлөө хамтаар хариуцваас улам гэгээрэл
гэхчилэн өнөөдөр бидэнд төдийгүй хүн төрөлхтөнд ч зайлшгүй хэрэгтэй байгаа үнэний гэгээрэл, түүнийг хэрэгжүүлэх 12 гарц шийдэл гэх мэт гэгээрлээр амьдрахуйн онол мэдлэгийн бүхэл бүтэн симтемийг үлдээсэн байна. Жишээлбэл:
Төр бол гэгээрэл
Засаг бол гэгээрүүлэг
Нийхэм бол гэгээрсэн ард түмний
гэгээрсэн амьдрал гэжээ.
Үүний тул төрийн цах 8 аялгуу буюу 8 бүтэц бүрдэх ёстой. Монгол төрийн тогтолцоо, Монгол төрт ёс гэдэг ийм байжээ.

Чухамдаа ийм төрт ёс л хорвоотой хоргүй барилдаж, байгаа бүхэнтэй ээлтэй зохицдог соёлт оршихуйг цогцлоодог бөгөөд ингэж цогцлоож чадсан нь нүүдлийн соёл иргэншил юм билээ.

Аливаа юм харагдаж байгаа шигээ байдаггүй. Нүүдлийн соёл иргэншил харахад ядмаг - хэлбэр багатай ч түүнд агуулга арвин бий. Тэнгэрлэг дээд монгол суу ухааны гэрэлт туяа гийгүүлтүгэй. Агуу их өвөг дээдсийн яруу алдар бадартугай.

01/05/2026

ХУРЛЫН ЗАР

Сайн байцгаана уу?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Удирдах зөвлөлийн 2026 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар Их эв намын ээлжит Бага хурлыг 2026.05.09-ны өдөр хуралдуулах шийдвэр гарсан.
Бага хурлыг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Удирдах зөвлөлийн гишүүдээс хураамж хэлбэрээр бүрдүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд Удирдах зөвлөлийн гишүүд та бүхэн доорхи намын дансанд хураамжаа төлнө үү.

Хураамжийн хэмжээ:
20000 төгрөг

Төлбөрийн данс:
Голомт банк,
090015001105237326

Тайлбар: (Гишүүний нэр, утасны дугаар бичих)

УДИРДАХ ЗӨВЛӨЛ
2026 оны 04 дүгээр сарын 27 ны өдөр

Хаана: Эрдмийн өргөө сургуулийн Хурлын танхимд
Утас: 99288183, 86188681

12/04/2026

ХУРЛЫН ЗАР

Их эв намын ээлжит XV Бага хурал 2026 оны 4 сарын 25-нд 9 цагт болох тул Бага хурлын гишүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Утас: 99288183, 86188681
Хаяг: Эрдмийн их сургуулийн хурлын танхим

08/04/2026

ИХ ЭВ НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

Их эв намын улс төрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр нь дараахь ерөнхий хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд,

1. Даяаршил ба Монгол иргэншил. Уламжлал дээр суурилсан орчин үетэй зохицсон монгол иргэншлийг цогцлоож хамгаалан хөгжүүлэх тухай санаа тавих цаг болсон байна. Эс бөгөөс Монгол улс устах зам дээр зогсож байна. Сүйрэл төр улсын тухай бус монгол үндэстний тухайд яригдаж байна. Глобальчлал буюу даяаршил нэртэй ижилсэл дор монгол ондоошил алдагдаж, монгол онцлог үгүй болж, монгол монголоо алдах ирмэгт тулаад байна. Даяаршил нь зөвхөн Монголыг бус дэлхийн бусад улс орнууд хийгээд үндэстнүүдийн онцлог, ондоошлыг мартагдан алга болоход хүргэж байна. Үр дүнд нь дэлхийн хүн төрөлхтний тархи сэтгэхүй, оюун ухаан доройтож, сэтгэхүйн болон оюун санааны боолууд болон хувирч байна. Энэхүү аймшигт аюул, эмгэнэлээс хамгаалахын тул монгол үндэсний сэтгэхүй ухамсар, эрдэм мэдлэг, оюун ухаан, соёл түүхийг маш сайн сэргээн хадгалж, хойч үед дамжуулж үлдээх ажлыг хийнэ.

2. Ардчилал болон намуудын тухай. Сонгодог утгаараа ард түмний төр, ард түмний засаг бол ардчилал. Өнөөдөр дэлхийд хэрэгжиж байгаа ардчилал нь ард түмний төр, ард түмний засгийг улс төрийн намаар дамжуулж сонгуулиар байгуулддаг тогтолцоог бий болгосон. Энэхүү тогтолцоо нь Монгол мэт цөөхөн хүн амтай улсад хагарал бутралын эх үндэс, талцаан муудалцлын түлхүүр болж сөргөөр үйлчилж байна. Харин монголчуудын уламжлалт ардчилал нь хүмүүсийг үзэл бодлоор нь гэхээсээ оршин амьдрахуйгаар нь уяж, оршин амьдрахуй дээр нь нэгтгэх замаар ард түмний төр, ард түмний засгийг жинхэнэ утгаар нь байгуулж байсан түүхтэй. Иймд цаашид болж өгвөл улс төрийн намаас татгалзах, иргэдийг оршин амьдрахуйгаар нь холбож уяж нэгтгэсний үндсэн дээр ард түмний төрийг байгуулах буюу ардчилалын шинэчлэл хийхийг зорино. Ингэж чадвал эхний шатанд монголчууд дотроо хагаралдах хуваагдах, хоёр дахь шатанд харь үзлээс салах төдийгүй нийгмийн амьдралын янз бүрийн түвшинд гадаадынхны болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлдэг бүх төрлийн сангуудын элдэв тусламж дэмжлэг, үзэл суртлын янз бүрийн нөлөөллөөс салах юм.

3. Шинэ үндсэн хууль ба Монгол төрийн тухай. Харийнханд үйлчилдэг бус Монгол улс, монгол ард түмэн, монгол үндэстэнд үйлчилдэг төрийн тогтолцоо үгүйлэгдэж байна. Парламентат төр, еронхийлөгчийн засаглалыг тогтоох замаар Үндсэн хуульжуулж колоничилдог харийнхны бодлогын хэрэгсэл болсон өнөөдрийн төрийг уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулах замаар Их засагжуулж, үндэсний эрх ашгаа урьтал болгодог Монгол төрийг цогцлоох цаг ирж байна. Үүний тулд эзэн Чингис хааны төр барьсан ухаан болох төрийн цах найман аялгууг хэрэгжүүлнэ.
Засгийн дээд нь Их засаг
Төрийн дээд нь төвшин сайхан
хэмээх монгол төр барих ухааны охь манлай болсон онол, сургаал, номлол, дэг жаягийг хэрэгжүүлнэ.

4. Үндэсний эдийн засгийн хөгжлийн тухай. Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг бус мал аж ахуй, хөдөө аж ахуй, үндэсний үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн оюун ухаанд, мэдлэгт, соёлд суурилсан монгол онцлогтой эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай. Монгол үндэсний баялаг бол монгол газар нутаг, монгол газар шороо, байгалийн баялаг, монгол мал, монгол хүн, монгол хүний хөдөлмөр, монгол хүний тархи сэтгэхүй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжил боловсрол, авъяас чадвар, соёл урлаг бөгөөд түүгээр бүтээгдэх үндэсний үйлдвэрлэл, улмаар дэд бүтэц гэсэн баримтлалыг эдийн засагт хэрэгжүүлнэ.

5. Монгол хүний хөгжлийн тухай. Зах зээлийн харилцаат ардчилсан нийгэм хэмээх нэрийн дор сүүлийн 28 жил Монголд мөнгө төвт нийгэм оршин тогтнож байна. Түүний нөлөөн дор монгол хүний хүн ёс, хүн чанар, хүн сэтгэл, хүнлэг сэтгэл болон ёс суртахуун, үүрэг хариуцлага, итгэл үнэмшил, жудаг нүнжиг, ноён нуруу нэн ихээр алдагдсан. Үүний сөрөг үр дүнд Монголын нийгэмд хүн шиг хүн нэн ховор болсон. Тиймээс алдагдаад, эвдрээд буй энэхүү монгол хүнийг дахин боловсруулах, дахин хүмүүжүүлэх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, "монгол хүн" хэмээх шинэчлэл хийх хэрэгцээ, шаардлага байна. Энэхүү зорилгоор хүн төвт нийгмийг цогцлоон байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

6. Байгаль, экологийн хамгаалалтын тухай. Монголын газар нутгийн нэлээд хэсэг эвдэгдсэн, ухагдсан, цөлжсөн, харийнханы мэдэлд орсонтой холбоотой асуудлуудыг нарийвчлан авч үзэж, түүнийг эргэж сэргээх, хамгаалах, хариуцах зэрэг бүхий л талын боломжит үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ. Одоогийн явагдаж, хийж байгаа үйл ажиллагаануудыг шинэ шатанд гаргах, нэмж шинэ шинэ үйл ажиллагааг хийнэ.

7. Өрх гэр ба нийгмийн бодлогын тухай. Өрх гэрүүд эдийн засгийн хувьд доройтож, ёс суртахууны уналтад орж байгаа нь Монгол үндэстний оршихуй ба эс оршихуйг хөндөж буй ноцтой асуудал мөн. "Орх гэр бол төрийн амин эрдэнэ" гэсэн Чингис хааны сургаалийг мөрдлөг болгож Монгол төрийн нийгмийн бодлогыг өрх гэр рүү төвлөрүүлнэ. Өрхийн засаглалыг эргэж сэргээн тогтооно.

8. Ёс суртахуун, хариуцлагын тухай. Сүүлийн 28 жил Монгол улс нь хариуцлагын зудад гүн нэрвэгдсэн. Тиймээс нийгэм болон улс орон дотроосоо цэвэрших, дотроосоо өөрийгөө цэвэрлэх тогтолцоо алдагдсан. Тиймээс улс орон маань муу муухай зүйлсийн үүр уурхай болсон. Иймд хувь хүний болон өрхийн, нийгмийн ёс суртахуун болон хариуцлагыг шинэ бөгөөд өндөр шатанд гаргах тусгай бөгөөд эрчимт хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлнэ.

9. Хуулийн хэрэгжилт, шударга ёсны тухай. Бүхий л хуулийг бүхий л түвшинд ижил тэгш хэрэгждэг болгоно. Төрийн албатан хийгээд төрийн өндөр дээд албан тушаалтануудад хуулийг алагчлалгүй үйлчилдэг болгох эрчимтэй ажлуудыг зохион байгуулна.

10. Гадаад бодлогын тухай. Гадаад бодлогод юуны урьд бусад улс орнуудтай эвийг эрхэмлэх зарчмаар ажиллана. Түүнчлэн харилцагч талуудын эрх ашгийг харилцан ижил тэнцүү хэмжээнд, ижил түвшинд авч үзэх зарчмыг баримтална. Гадаад улсуудтай харилцах аливаа харилцаа нь Монгол улсад ашигтай байх зарчмыг баримтална. Мөн глобальчлалын сөрөг үр дагаврыг танин мэдэх, түүнийг сөрөх Монгол төрийн чадамжийг нэмэгдүүлж ажиллана.
Их эв нам нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг агуулгын хувьд дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд,
1. орчин үеийн өндөр мэдлэг боловсролтойн дээр зөв, үнэн, шударга, ариун монгол хүнийг хүмүүжүүлэх
2. өндөр ёс суртахуун, өндөр хариуцлага, өндөр боловсрол, өндөр хүмүүжилтэй бөгөөд чинээлэг, аюулгүй, шударга, боловсон монгол нийгмийг цогцлоох
3. жинхэнэ ардчилсан, шударга бөгөөд өндөр ёс суртахуун, өндөр хариуцлага, өндөр сахилга бат, өндөр дэг журам, өндөр мэдлэг ухаан, өндөр чадвар чадамж, өндөр үлгэр дуурайлал бүхий монгол төр, засгийг байгуулах
4. ард түмний их эвийг үүсгэж, нэгдмэл байдлыг бий болгохын хамт монгол үндэсний ухамсар, сэтгэхүйг сэргээн нэмэгдүүлж өөрийнхөө үнэт чанарыг бүрнээ тээсэн монгол үндэстнийг сэргээх
5. ард түмний их эвийн үндсэн дээр нийгмийн бүхий л хүрээ, түвшинд хамтач үзэл, хамтын хариуцлагын тогтолцоог бий болгох
6. үндэсний бүхий л талын нөөц боломжин дээр тулгуурласан, үндэсний онцлогтой, олон тулгуурт, арвич хямгач, өндөр үр ашигтай, бие даасан монгол аж ахуй, монгол эдийн засгийг бий болгох
7. баян чинээлэг, соёлч боловсон, оюунлаг ухаалаг, эрх тааваар, эв нэгдэлтэй, эвсэг хамтач, амар тайван, аз жаргалтай монгол амьдралыг бий болгох
8. ухаалаг, оюунлаг, мэдлэгтэй, мэдрэмжтэй, хурдтай, хүчтэй, арвич, хямгач, үр ашигтай, эгэл даруу, цогц бүтэн монгол хөгжлийг бүтээх
9. Эвийн хүч хамтын хүчинд тулгуурласан орчин үеийн хөгжингүй, хүчирхэг Монгол улсыг сэргээн мандуулах
зэрэг зорилтуудыг Монголын ард түмэн үндэсний нэгдмэл эв санааны үндсэн дээр хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна.

08/04/2026

ИХ ЭВ НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМ

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл
Хоёрдугаар бүлэг. Намын билигдэл, далбаа, албан хуудас, тамга
Гуравдугаар бүлэг. Намын гишүүнчлэл
Дөрөвдүгээр бүлэг. Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлага
Тавдугаар бүлэг. Орон нутаг дахь намын байгууллага
Зургаадугаар бүлэг. Намын доторх эрх мэдлийн хуваарилалт
Долдугаар бүлэг. Намаас сонгуульд нэр дэвшигчийг тодруулах
Наймдугаар бүлэг. УИХ дахь Их эв намын бүлэг
Есдүгээр бүлэг. Намын хөрөнгө, орлого, санхүүжилт ба
татварын журам
Аравдугаар бүлэг. Намыг өөрчлөн байгуулах, нэрээ өөрчлөх
Арван нэгдүгээр бүлэг. Намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай

Намын дүрмийг бүтэн харах болон татах холбоос:

https://drive.google.com/file/d/1OWxZBFYTwJ0_7AWqArjERNpqyCGaBhhC/view?usp=drive_link

10/01/2026

Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд ах маань “Чингис хааны манлайлал: квант мөн чанар” номын талаар ийм сэтгэгдэл хэлэв.

10/01/2026

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, доктор Б.Галаарид ах маань “Чингис хааны манлайлал: квант мөн чанар” номын талаар ийм сэтгэгдэл хэлэв.

09/01/2026

Менежментийн ухааны нэрт эрдэмтэн, МУ-ын гавьяат багш, доктор, профессор Хадын Пүрэвдагва багш маань “Чингис хааны манлайлал: квант мөн чанар” номын талаарх сэтгэгдлээ ийнхүү илэрхийллээ.

07/01/2026

“Чингис хааны манлайлал: квант мөн чанар” номын талаарх шинжлэх ухааны доктор, профессор Г.Батхүрэл багшийн сэтгэгдэл …

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу/42, Монголын залуучуудын холбооны байр, 110 тоот
Ulaanbaatar