21/05/2025
Ард иргэдэд анхааруулах нь‼️‼️‼️
МУ-н хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг гамшгаас хамгаалах
21/05/2025
Ард иргэдэд анхааруулах нь‼️‼️‼️
Бүгдээрээ түймэр гаргахгүй байж чадна 😊 Шар өвсөө битгий шатаагаарай ‼️салхилаад л гал алдана. Бид байгалийг захирч чадахгүй шүү дээ 🤓 Хамтдаа хичээцгээе ✅
18/05/2025
⚠️БАТАЛГААТ ЗАМААР ЗОРЧИНО УУ
‼️Ойрын өдрүүдэд орсон хур тунадасны улмаас хөдөө орон нутгийн зам, харгуй, шавартай, зарим газруудын хөрсний онцлогоос шалтгаалан хөрс цөмрөх зэрэг эрсдэлтэй байна.
🔎Баталгаагүй зам гарцаар зорчиж шаварт суух, техник хэрэгсэл нь эвдрэх, гэмтэх зарим тохиолдолд мэргэжлийн байгууллагын тусламжийг авах зорилгоор худал мэдээлэл өгөх зэрэг асуудал, эрсдэлүүд тулгарч байна.
✅Иймд та бүхнийг баталгаат зам гарцаар зорчиж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
18/05/2025
Онцгой байдлын байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгөх нь дараах сөрөг үр дагавруудтай:
Хуурамч, худал дуудлагад яаралтай хариу өгөхөд зарцуулсан цаг хугацаа болон арга хэмжээ нь бодит аюулт үзэгдэл, ослын үед аврагдах боломжтой хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж байна.
ИРГЭН ТА ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГАД ХУДАЛ, ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛД АШИГЛАХ БОЛОН ҮНЭН БОДИТ БУС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ БАЙЖ ХАРИУЦЛАГАТАЙ ХАНДАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
18/05/2025
✅АМРАЛТЫН ӨДРҮҮД ЭХЭЛСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭД АЯЛАЛ ЗУГААЛГААР ХӨДӨӨ ОРОН НУТГИЙГ ОЛНООР ЗОРИН ИРЖ БАЙНА
ИЙМД ИРГЭД ТА БҮХЭН
⚠️Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах,
⚠️Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх,
⚠️Айл, өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх зэргийг хэрэгжүүлж
✅Иргэн бүр хариуцлагатай байя.
05/04/2025
#энгийндадалэрсдэлээстаныгхамгаална
Төв аймгийн Сэргэлэн суманд /2025.04.04/ гарсан хээрийн гал түймрийг 15:18 цагт бүрэн унтрааж ажиллалаа.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилтын зэрэг нэмэгдэх тул:
🚭Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох,
🚭 Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
🚭Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
♨️Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
♨️Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байхыг анхааруулж байна‼️
05/04/2025
#энгийндадалэрсдэлээстаныгхамгаална
Хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна ‼️‼️
27/03/2025
📍ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО 16:00 ЦАГТ ДУУГАРАХ ТУЛ САНДРАЛГҮЙ ТАЙВАН БАЙЖ, ДАДЛАГА СУРГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА
🔎Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 27-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Иймд иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
1️⃣Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.
2️⃣Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна.
3️⃣Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой.
✅Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.
16/02/2025
#хариуцлагатаныгхамгаална
ЭРСДЭЛГҮЙ АМЬДРАЛ
ЭНГИЙН ДАДЛААС ЭХЭЛНЭ
Айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, мэргэжлийн бус цахилгааны угсралт, холболт, хэт ачаалал зэрэг иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан ахуйн гал түймэр гарсаар байна.
Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүрийн оролцоо, анхаарал сэрэмж чухал юм.
16/02/2025
#ХамтдааСэргийлье
Гэр, орноосоо гарахдаа цахилгаан хэрэгслээ салгаж хэвшье