05/06/2026
#ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар ДЭМБ-ын “Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээ”-ний аргачлалд Говь-Алтай аймгийн ЭМГ, АНЭ-ийн удирдлагын багийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Сургалтад идэвхитэй оролцсон Говь-Алтай аймгийн хамт олонд баярлалаа.
05/06/2026
#ЭМС-ын А419, А420 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор ЭХЭМҮТ-ийн ТССА-ны эмч, мэргэжилтэн нар Говь-Алтай аймагт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлээс сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, мэдээллийн үнэн бодит байдалд дэмжлэгт хяналт хийж, ажлын байранд сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
04/06/2026
#ЭХЭМҮТ, НҮБ-ын ХАС-тай хамтран “Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээ” авах ДЭМБ-ын аргачлалыг Говь-Алтай аймгийн зөвлөлийн багийнханд зааж байна. Сургалтын гол зорилго нь эх, хүүхдийн эндэгдлийг хэлэлцэж, шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хяналтын тогтолцоотой уялдуулан илрүүлж, дүгнэлт, зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, үр дүнг тооцох аргачлалыг эзэмших явдал юм.
Говь-Алтай аймгийн ЭМГ, АНЭ-ийн хамт олондоо ажлын амжилт хүсье. ЭХ, ХҮҮХЭД БҮР ЭНХ АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ.
28/05/2026
#ЭМЯ, ЭМХТ, ЭХЭМҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцооны чадавхыг бэхжүүлэх үндэсний хэмжээний бага хурлыг 2026 оны 05 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
27/05/2026
#Эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцоо нь өвчлөл, эндэгдлийн эрсдэлийг эрт илрүүлж, бодлого шийдвэрийг нотолгоонд тулгуурлан гаргах үндэс болдог. ЭМЯ, ЭМХТ, ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцооны чадавхыг бэхжүүлэх үндэсний хэмжээний бага хурлыг 2026 оны 05 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах юм.
ЭХЭМҮТ нь 05 сарын 27-нд эрүүл мэндийн статистик, тандалтын тогтолцооны чадавхыг бэхжүүлэх сургалтыг амаржих газрууд, 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагын 60 гаруй мэдээллийн мэргэжилтэнд зохион байгуулж, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй тушаалын хэрэгжилт, тандалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, мэдээллийн нэгдсэн сангийн уялдаа холбоог сайжруулах талаар санал бодлоо солилцсон.
Онол, дадлага хослуулсан сургалтаар жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгсэл, өсвөр үеийн эрүүл мэнд, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдлаар мэдээлэл өгч, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй тушаал, журмын хэрэгжилт, эрүүл мэндийн үзүүлэлтийн тодорхойлолт, тооцох аргачлалыг заасан.
Сургалтанд оролцогчид эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад нөлөөлөх нэг хүчин зүйл нь үнэн зөв, шуурхай мэдээлэл гэдгийг онцлоод, тандалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, мэдээллийн нэгдсэн сангийн уялдаа холбоог сайжруулах, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
22/05/2026
#НЯРАЙ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ