10/07/2025
Түүхэн уламжлал, өв соёл, төрт ёсны бахархал, цог хийморь дүүрэн монгол наадам эхэллээ. Эв нэгдэл, шударга ёсны бэлгэдэл Төрийн далбааны өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улс эгнэгт мандан бадарч, эв нэгдэл, шударга ёс бэхжин, батжих болтугай.
🇲🇳🇲🇳🇲🇳
03/05/2025
Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэн, орхигдсон, гээгдсэн, нуухаар завдсан сонирхол бүрийг илчлэн ажиллах гэж хичээдэг Хэвлэл, мэдээллийн салбарынханд эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе!
🌹🌹🌹
Та бүхэн бүтэн эрх чөлөөтэй байж, ашиг сонирхол, эрх мэдлийн нөлөөнөөс ангид нийтийн эрх ашгийг илэрхийлж яваарай гэж хүсье
24/04/2025
"Агуа Руми" нэгэн шавийнхаа асуултанд ийн хариулсан нь.
Хор гэж юу вэ?
Хэрэгцээнээс хэтэрсэн бүхнийг хор гэнэ: эрх мэдэл, эд баялаг, өлсгөлөн, шунал, залхуурал, хайр, амбиц, үзэн ядалт гээд энэ мэтээр юу ч байж болно...
Харин айдас..?
Тодорхой бус байдлыг хvлээн зөвшөөрөхгүй байхыг айдас, харин хүлээн зөвшөөрөхийг адал явдал гэнэ!
Атаархал..?
Бусдын сайн сайхныг үгүйсгэхийг атаархал гэнэ. Харин тэр сайн сайхныг нь хүлээн зөвшөөрөхийг урам зориг гэнэ!
Уур хилэн..?
Хянаж үл чадах бүхнээ няцаахыг уур хилэн, харин хvлээн зөвшөөрөхийг хүлцэл гэнэ!
Тэгвэл үзэн ядалт..?
Хүнийг байгаагаар нь хvлээн авахгүй байхыг үзэн ядалт, харин ямар ч нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрөхийг хайр гэнэ!