Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба

Share

"Үнэнийг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэнэ."

01/06/2026

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР✨🎉
……………,
1925 онд Женевт Хүүхдийн сайн сайхны төлөөх бага хурлын үеэр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тунхагласан байдаг.
Монгол Улс 1952 оноос 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж иржээ. Хүүхэд бүхэн нийтлэг эрхтэй бөгөөд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хамгаалагдсан байдаг.💫✨💛
Хүүхдийн эрхийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг юм.

Photos from Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба's post 31/05/2026

РИЙЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА
............
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн ерөнхий боловсролын нийт 46 сургуулийн ахлах ангийн 11800 гаруй сурагчдын дунд “Үе тэнгийн дээрэлхэлт”-тэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулгатай “Бидний эрх-эрхээ хамгаалах нь” сэдэвт Рийл /reel/ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд нийт 9 сургуулийн 13 анги оролцож, 19 бүтээлийг ирүүлсэн бөгөөд ахлах ангийн хүүхдүүд “Үе тэнгийн дээрэлхэлт”-ийг өөрсдийн нүдээр харж тодорхойлж, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон саналыг хөндсөн агуулгатай бичлэгийг бүтээж оролцсон нь онцлог байлаа.
Уралдааны тэргүүн байранд, Нийслэлийн ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн 10В бүлэг, дэд байранд Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ-Үе сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бүтээл, гуравдугаар байранд Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 10В ангийн 1 дүгээр багийн бүтээл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулан, уралдаанд оролцсон бүх сурагчдад талархал, гарын бэлэг гардууллаа

Photos from Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба's post 31/05/2026

БЯЦХАН ЗҮРХЭНД ТОМ МӨРӨӨДӨЛ БИЙ

30/05/2026

ХАЙРЛАЯ, ХАМГААЛЪЯ, ХҮНДЭЛЬЕ!
....................
Багануур дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулж буй "Хайрлая, хамгаалъя, хүндэлье" нөлөөллийн аяны хүрээнд бэлтгэв.
Хүүхдээ сонсож, үзэл бодлыг нь хүндэтгэж, хайрлаж, хамгаалъя!

Photos from Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба's post 30/05/2026

ИНЭЭМСЭГЛЭЛЭЭР ДҮҮРЭН ИРЭЭДҮЙ

29/05/2026

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “SCHOOL POLICE” НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
............................
Дархан-Уул аймгийн прокурорын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Тус прокурорын газрын прокурор, ажилтнууд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй байршлуудад “School police” буюу сургуулийн эргүүлээр ажиллаж, хүүхэд зам хөндлөн гарч буй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоож, зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа.

29/05/2026

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЗӨРЧИГДӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА
..........................
Аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газраас 2026 оны 5 дугаар сард хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг, нөлөөллийн үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
Тухайлбал, Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран уулзалт, хэлэлцүүлэг хийж, үе тэнгийн дээрэлхэлт, түүний хор уршиг сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад яриа таниулга хийж, хүүхдийн эрхийг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх зорилгоор асрамж халамжийн байгууллага болон хүүхдийн тоглоомын талбайн стандартыг шалгаж, дүгнэлт хийсэн байна.

29/05/2026

ОН ГАРСНААС ХОЙШ 935 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРЧЭЭ
..................
Прокурорын байгууллага 2026 оны эхний 5 сарын байдлаар 3,022 хүүхэд хохирсон 2,713 хэрэгт хяналт тавьсан.
Үүнээс он гарснаас хойш 856 гэмт хэрэг шинээр бүртгэгдэж, 935 хүүхэд хохирогчоор тогтоогдсон байна.

Хохирсон 935 хүүхдийн 52.3 хувь нь эрэгтэй, 47.7 хувь нь эмэгтэй бол 63.5 хувь нь 14-17-ны хүүхдүүд байна.

Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 5 хүүхэд нас барж, 11 хүүхдийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирчээ.
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслийн түлхүүрээ ил орхихгүй байх, насанд хүрээгүй хүүхдэдээ тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгохгүй байж, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Прокурорын байгууллагаас уриалж байна.
https://prosecutor.mn/post/113346

29/05/2026

ОН ГАРСНААС ХОЙШ 680 ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОН ШАЛГАГДЖЭЭ
..........................
Прокурорын байгууллагаас 2026 оны эхний 5 сарын байдлаар нийт 680 хүүхэд холбогдсон 470 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс энэ онд 496 хүүхдийг 315 хэрэгт яллагдагчаар татан шалгасан байна.
Прокуророос 208 хүүхдэд холбогдох 187 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан 680 хүүхдийн 42 орчим хувь нь “Өмчлөх эрхийн эсрэг”, 38 орчим хувь нь “Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдсон байгаа нь хамгийн их байна. Мөн “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг”, “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг” болон “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт холбогджээ.
https://prosecutor.mn/post/113346

29/05/2026

"ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИХ" ЗӨРЧИЛ 3213 БҮРТГЭГДЖЭЭ
................................
“Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчил 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 3213 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 191 буюу 5.6 хувиар буурчээ.
“Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил 3020 бүртгэгдсэн нь хүүхдийн эрхийг зөрчих нийт зөрчлийн 94 хувийг эзэлж байна.
“Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй” зөрчил 109,
“Өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, жагсаал, цуглаан, бусад арга хэмжээнд оролцуулсан” зөрчил 14,
“Хүүхдийн сурч боловсрох, хөгжих, оролцох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан” зөрчил 13, Бусад зөрчил 57 бүртгэгджээ.
(Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн 2026 оны 5 дугаар сарын дугаарын хэсгээс... Нэвтрүүлэг бүтэн үзэх линк https://prosecutor.mn/post/113344)

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30