Байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга

Байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга

Share

"Байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөр (Project Finance for Permanence)" санаачилга

18/11/2024

Нөхөрлөлөөр дамжуулан орлогоо 50 дахин үржүүлдэг болсон малчдын бүлэг 💚👏

Монгол Улсад бэлчээрийн доройтол хүрээгээ тэлэхийн хэрээр малчид байгальд ээлтэй, хариуцлагатай хандлага руу шилжин малын тоо толгойгоо зохистой хэмжээнд барьж, ашиг орлогоо нэмэх арга эрэлхийлж эхэлсэн. Үүний нэг жишээ бол айл саахалтаараа нэгдэж, дэм дэмдээ цөөн малаас их орлого олж буй малчдын нөхөрлөл юм.

Ховд аймгийн Жаргалант Оргил нөхөрлөлийн ахлах Ц.Бүжинлхам “Нөхөрлөлийн гишүүдээрээ бид адаглаж ямаа самнаж, малын хашаа хороо барихад нь нэгэндээ тус дэм болдог. Цаашлаад, малын гаралтай бүтээгдэхүүн урлаж, өрхийн орлогоо солонгоруулж байна” хэмээн нөхөрлөлийн давуу талыг тодорхойлов.

2000 малтай ч орлогоо голчлон ямааны ноосоор бүрдүүлсэн айл байхад Ц.Бүжинлхамынх 400 орчим малтай ч жилийн орлого нь дунджаар 15 гаруй сая төгрөг байх аж. 2023 оны “Малчдын орлого, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г харвал 201-500 малтай айлын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого жилийн ₮7.2 сая байхад Ц.Бүжинлхамынх түүнээс хоёр дахин их (₮15.9 сая) буюу мянган малтай айлтай дүйцэж байна.

Ц.Бүжинлхам “Эсгий ширдгийг гэхэд л 5кг хурганы ноосоор хийдэг. Ийм хэмжээний ноосыг боловсруулахгүйгээр борлуулахад ойролцоогоор 10,000 төгрөг болно. Гэтэл бидний нөхөд нийлээд ноосоо өөрсдөө угааж самнаад, машиндаж ширдэг болгоод 450,000 төгрөгөөр борлуулдаг" хэмээн хуучилсан юм.

31/05/2024
04/01/2024

Байгаль дэлхий уур амьсгалын өөрчлөлтөөс өөрийгөө хамгаалах ухаалаг системтэй гэдгийг та мэдэх үү?🧐 Хүн төрөлхтөн бид бүхэн энэ хамгааллын механизмыг үл хөндөх, улмаар багахан дэмжихэд л хангалттай байдаг байна.

Энэхүү ухаалаг сүлжээг амьд биет хоорондын харилцаа, экосистемийн эргэх холбоо, байгалийн үзэгдлүүдийн тэнцвэрт мөчлөг зэргээс харж болно. Ингээд “ухаалаг” байгаль өөрийгөө хэрхэн хамгаалдаг тухай цувралаар та бүхэнд хүргэж байна.

❄️ Мөнх цэвдэг

Мөнх цэвдэг ба түүнээс үүсэх тундрын ландшафтууд нь агаар мандал дахь нүүрстөрөгчийг бууруулах байгалийн ухаалаг систем юм. Мөнх цэвдэг нь ургамлын хаягдлыг ялзрахаас сэргийлэх хөргүүрийн үүрэг гүйцэтгэх бөгөөд ингэснээр жил бүр ялгарах хүлэмжийн хийн хэмжээг бууруулдаг.

Эсрэгээрээ ургамлын хаягдал, амьтны сэг нь ялзарвал үүгээр микробууд хооллож нүүрстөрөгчийн давхар исэл, метаныг дайвраар үйлдвэрлэдэг аж. Тиймээс мөнх цэвдгээ хайрлан хамгаалах нь гүний усны эх үүсвэрээ хадгалж, цөлжилтөөс хамгаалах, хамгийн гол нь дэлхийн дулаарлыг бууруулах онцгой ач холбогдолтой билээ.

Сонирхуулахад, хөрсний гүний хэм хоёроос дээш жил 0°С-аас бага байх газрыг мөнх цэвдэг гэх ба дэлхийн нийт цэвдгийн 95% нь орших таван улсын нэг нь Монгол. Гэвч ердөө 46 жилийн өмнө Монгол Улсын 63 хувийг эзэлж байсан цэвдэг өдгөө 30 хүрэхгүй хувь болж буурчээ.

"Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2023" олон улсын уралдааны шилдэг зураг. Зурагчин Б. Эрдэнэбулган

Photos from The Nature Conservancy in Mongolia's post 28/12/2023

2023 оны онцлох үйл явдлууд:

☘️Монгол Улсын Засгийн газар “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжив.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилгодоо хүрэхэд нь техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

☘️Дэ Нэйче Консерванси байгууллагын 15 жилийн ой тохиов. TNC байгууллага нь Монгол орны хэмжээнд экологийн ач холбогдолтой, цаашид хамгаалах шаардлагатай газруудыг судлан тогтоож, газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахад дэмжлэг үзүүлэн ажилласаар байна.

Ингэхдээ орон нутгийн иргэд, малчидтай хамтран байгалиа хамгаалах, тэдний тогтвортой амжиргааг дэмжих чиглэлээр 2008 оноос хойш ажиллаж байна.

☘️“Байгаль хамгааллын итгэлцлийн сан” байгуулахаар шийдвэрлэснээ зарлав.
Ингэснээр байгаль дэлхийгээ хөгжлийн хөлд үрэгдэхээс хамгаалах санал санаачилгуудыг урт хугацаанд санхүүжүүлэн үр дүнг нэмэх эхлэлийг тавилаа.

Дэ Нэйче Консерванси байгууллага нь байгаль хамгаалах тогтвортой санхүүжилтийн эхлэл болгож 71 сая ам.долларыг Байгаль хамгааллын итгэлцлийн санд төвлөрүүлэх юм.

Ерөнхий сайдад “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн талаар танилцуулав 21/12/2023

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа, TNC байгууллагын Далай, газар, ус хамгааллыг глобал түвшинд хариуцсан захирал Жэфф Парриш нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр болон Итгэлцлийн сангийн асуудалд Ерөнхий сайдын хувьд анхаарч ажиллах болно” гэж илэрхийлсэн юм.

"Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын байгаль хамгааллын салбарын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх юм. Тэрхүү санхүүжилтийн механизмыг удирдан зохицуулах, байгаль хамгааллын урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Байгаль хамгааллын итгэлцлийн сан”-г үүсгэн байгуулж буй юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 👉

Ерөнхий сайдад “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын хөтөлбөрийн талаар танилцуулав Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөтөлбөрүүдийн захирал Прасанна де Сэлвиа, “Дэ Нэйче Консерванси” байгууллагын дэд зах...

Байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулах нь уур амьсгалын санхүүжилтийн гол механизм болно 19/12/2023

☘️Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн салбар дундын нэгдсэн оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуулийн төсөл боловсруулагдаж байна.

☘️Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд тогтвортой санхүүжилтийн механизм үгүйлэгдэж буйг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү онцолсон юм.

☘️Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ болон холбогдох талууд хамтран "Өнө Мөнхийн Монгол" Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.

☘️Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хараат бус, бие даасан "Байгаль хамгааллын итгэлцлийн сан"-г байгуулж, тус сангаар дамжуулан хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ болон байгаль хамгааллын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 👉

Байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулах нь уур амьсгалын санхүүжилтийн гол механизм болно Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Монголбанкнаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилти...

18/12/2023

🌿“Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (ATTA)”-ны гүйцэтгэх захирал Шаннон Стоуэлл Монгол улсад тогтвортой адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх улс орны хэрэгцээ ба цаашдын хамтын ажиллагааг тодорхойлохоор манай улсад ирсэн билээ.

🌿Байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлал болох адал явдалт аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, адал явдалт аялал жуулчлалын дэлхийн чуулган, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг Монгол Улсад зохион байгуулах чиглэлээр тэрээр холбогдох талуудтай уулзаж харилцан санал солилцсон юм.

🌿Түүнд "Монгол орны өргөн уудам нутагт адал явдалт аялал жуучлалын хязгааргүй их боломж байна" гэсэн сэтгэгдэл төрсөн талаараа хуваалцсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу 👉https://drive.google.com/file/d/1FXbDoWlb7NkWdMrF34LlxdF-unv7dgfG/view?usp=sharing

----------------------------------------

🌿Shannon Stowell, the CEO of the Adventure Travel Trade Association, visited Mongolia to assess the country’s needs and next steps in developing sustainable adventure tourism.

🌿He expressed that "Mongolia’s Wide Open Spaces Offer Endless Possibilities for Adventure" and read more about it here 👉https://www.adventuretravelnews.com/mongolias-wide-open-spaces-offer-endless-possibilities-for-adventure?fbclid=IwAR1luoLrc_GHJD43QpIotsGADRj8K2EVGsAslH72ie78FOpXt3ciPDHO_78

🌿“Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (ATTA)”-ны гүйцэтгэх захирал Шаннон Стоуэлл Монгол улсад тогтвортой адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх улс орны хэрэгцээ ба цаашдын хамтын ажиллагааг тодорхойлохоор манай улсад ирсэн билээ.

🌿Байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлал болох адал явдалт аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, адал явдалт аялал жуулчлалын дэлхийн чуулган, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг Монгол Улсад зохион байгуулах чиглэлээр тэрээр холбогдох талуудтай уулзаж харилцан санал солилцсон юм.

🌿Түүнд "Монгол орны өргөн уудам нутагт адал явдалт аялал жуучлалын хязгааргүй их боломж байна" гэсэн сэтгэгдэл төрсөн талаараа хуваалцсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу 👉https://drive.google.com/file/d/1FXbDoWlb7NkWdMrF34LlxdF-unv7dgfG/view?usp=sharing

----------------------------------------

🌿Shannon Stowell, the CEO of the Adventure Travel Trade Association, visited Mongolia to assess the country’s needs and next steps in developing sustainable adventure tourism.

🌿He expressed that "Mongolia’s Wide Open Spaces Offer Endless Possibilities for Adventure" and read more about it here 👉https://www.adventuretravelnews.com/mongolias-wide-open-spaces-offer-endless-possibilities-for-adventure

УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн ээлжит уулзалт боллоо 15/12/2023

Улсын Их хурал дахь Байгаль хамгаалах бүлэг болон Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран “Өнө Мөнхийн Монгол" Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг өргөжүүлэх, биологийн төрөл зүйлийн хувьд өндөр ач холбогдолтой газруудад менежментийн болон засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, малчин өрхүүдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://news.zindaa.mn/4rm0?fbclid=IwAR1k67nwMt0FkL52weIDQsne43bWT2z62YhkidJKyxYlIT7LHLlK_87Vzg0

УИХ дахь Байгаль хамгаалах бүлгийн ээлжит уулзалт боллоо Улсын Их хурал дахь Байгаль хамгаалах бүлэг болон Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран “Байгаль хамгаалах санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тани…

08/12/2023

Монгол Улсын засгийн газар, БОАЖЯ болон байгаль хамгааллын салбарын бусад талууд хамтран "Өнө Мөнхийн Монгол" Байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрөөр хүрээнд дараах гурван үндсэн зорилгыг дэвшүүлээд байна. Үүнд:
- 2030 он гэхэд 14 сая газрыг улсын тусгай хамгаалалтад авна. Ингэснээр Монгол улсын нийт газар нутгийн 30% хамгаалагдана.
- Улсын тусгай хамгаалалттай бүх газрууд тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болно.
- Нийт 3400 сая га газарт 24000-аас доошгүй малчин өрхийг хамруулсан байгалийн баялгийн зохистой ашиглалтыг нэвтрүүлнэ.

06/12/2023

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 28 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Дэ Нэйче Консерванс байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзлаа.

📌Хатагтай Женнифер Моррис Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод, Хүнсний хувьсгал, Эрүүл Монгол хүн зэрэг үндэсний хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, ногоон хөгжлийн зорилтыг хангах чиглэлээр манлайлал үзүүлж, үр дүн, идэвхи санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлсэн юм.

📌Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Дэ Нэйче Консерванси байгууллагатай хамтран "Өнө Мөнхий Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй юм.

📌Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан байгаль орчныг хамгаалах чиглэлд тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх юм.

03/12/2023

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж байна.

🌱БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ энэхүү хуралд оролцож буй бөгөөд тэрээр уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах улмаар байгаль хамгааллын салбарын санхүүжилтийн асуудлыг шийдэх ажлын хүрээнд "Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэдгийг онцолсон юм.

🌱Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Байгаль хамгааллын итгэлцлийн сан" байгуулж, 70 сая ам.долларын буцалтгүй тусламжийг гадны орнуудаас босгоно. Байгаль хамгааллын тогтолцоог бие даасан болгоход анхаарч Хүн төвт, байгаль хамгааллын тогтолцоо бүрдүүлнэ" гэсэн юм.

Ярилцлагыг бүрэн эхээр 👉https://gogo.mn/r/0j235

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Sukhbaatar District, First Khoroo, Peace Avenue, 10/5, DHL Building
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00