Төв аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс

Төв аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс

Share

Төв аймгийн Үйлчилгээний нэгдсэн төв

Photos from Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар 's post 31/05/2026

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” КИОСКООР ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН БУСАД БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭМШЛИЙН КИОСК ТӨХӨӨРӨМЖӨӨР ДАМЖУУЛАН НЭГДСЭН БАЙДЛААР ХҮРГЭХЭЭР БОЛЛОО

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас санаачлан киоск төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд болон систем хөгжүүлэгч хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцооны нэгдсэн орчныг бүрдүүлэх чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудаас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг байгууллагууд оролцов.

Харин хувийн хэвшлээс “Гэрэгэ киоск” ХХК, Улаанбаатар төмөр зам ХНН, “Эрхэт инноваци” ХХК, “Смартдата” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, өөрсдийн киоск төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, үйлчилгээний төрөл, ашиглалтын хүрээ болон байршлын судалгааг танилцууллаа.
Энэхүү уулзалтын үр дүнд төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх киоск төхөөрөмжид “ХУРДАН” киоскоор хүргэж буй 108 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлэхээс гадна бусад төрийн байгууллагын киоскоор үзүүлдэг үйлчилгээ болон иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн 100 орчим шинэ үйлчилгээг “ХУРДАН” киоскод нэгтгэж, хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлнэ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

31/05/2026

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төлөөлөл Төв аймгийн "Үйлчилгээний Нэгдсэн төв-д 2026.06.02-05-ны өдрүүдэд ажиллана.
Энэ үеэр 1072 хувьцаа болон ноогдол, ашиг өвлүүлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Иймд ИРГЭД ТА БҮХЭН хүрэлцэн ирж мэдээлэл авна уу.

28/05/2026

E-Mongolia системээс авах боломжтой хэрэгцээт үйлчилгээ №23💫
💥“Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өгөх”💥
✨Та тус үйлчилгээг E-Mongolia системээс аваарай.

28/05/2026

E-Mongolia системээс авах боломжтой хэрэгцээт үйлчилгээ №24💫
💥“ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ ДАХИН АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ”💥
✨Та тус үйлчилгээг E-Mongolia системээс аваарай

20/05/2026

ЭМГЭНЭЛ
ТОГТООСОНЫ АЙДОС
(1994-2026)

Төв аймгийн Зуунмод сумын 5-р сургуулийн Физик, математикийн багш, Unitel STEAM HUB хөтөлбөрийн чадварлаг сургагч багш Т.Айдос нь 2026 оны 5-р сарын 17-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Т.Айдос нь 1994 онд Батсүмбэр суманд төрж, сумын 10 жилийн сургуулийг төгсөж, 2012-2016 онд МУБИС-д элсэн суралцаж Физик-математикийн багш мэргэжил эзэмшжээ. 2016 оноос Зуунмод сумын 4-р сургуульд, 2019 оноос одоог хүртэл Төв аймгийн Зуунмод сумын 5-р сургуульд Физик, математикийн багшаар, 2025 оноос Unitel STEAM HUB хөтөлбөрийн сургагч багшаар тус тус ажиллаж байсан билээ.

Unitel STEAM HUB хөтөлбөрөөр дамжуулан Төв аймгийн хүүхэд залуусыг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикт шимтэн дурлуулж, Монгол улсын 21 аймаг дахь үлгэр жишээ танхим болгон хамт олноо манлайлан удирдаж, олон олон хүүхдийн мэргэжил сонголт, Монгол улсдаа ирээдүйн инженерүүд болон технологийн манлайлагчид болох урам зоригийг төрүүлэхэд гар бие оролцон нөлөөлж чадсан билээ. Тэрээр өөрийн бэлдсэн шавь нартайгаа 2025 оны Робот кодчиллын ENJOY AI Улсын аварга шалгаруулах тэмцээн болон 2026 оны Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит DRONECON тэмцээний Дрон кодчиллын төрөлд амжилттай оролцож шагналт байрууд эзэлсэн бахдам амжилтуудыг үзүүлж байсан билээ.

🚀 DRONECON–2026 🚀
“Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн жолоодлогын үндэсний аварга шалгаруулах тэмцээн”-д Төв аймгаа төлөөлөн Т. Айдос багшийн удирдлага дор 6 сурагч амжилттай оролцлоо.

Тэднээс Мижиддоржийн Тэмүүлэн маань улсын хэмжээнд 4-р байрт шалгарч, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч Вьетнам улсыг зорих эрхтэй болсон билээ.

Таны улс орондоо ирээдүйн инженер, манлайлагчдыг төрөхөд хувь нэмэр оруулсан нөр их хөдөлмөр, хамт олон, найз нөхдөдөө нэр хүндтэй, түшигтэй, үргэлж инээмсэглэж явдаг төрхийг бид үргэлж санан дурсаж явах болно.
УМ МА НИ БАД МЭ ХУМ

13/05/2026
13/05/2026

🔔ОНЦЛОХ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
👩‍🦰👨‍🦰Иргэд та бүхэн Төрсний бүртгэлийн лавлагааг 📲 E-Mongolia аппликейшн болон өөрт ойр байрлах ХУРДАН киоск машин, ХУРДАН цэгүүдээс цаг алдалгүй хурдан шуурхай авах боломжтой.✅
🌐ЦАХИМААР ШИЙДЭЖ, ЦАГАА ХЭМНЭЕ !💯 See less

12/05/2026

DRONECON 2026 ТЭМЦЭЭНД "ХУРДАН“ КЛУБИЙН 140 ТАМИРЧИН ОРОЛЦОЖ ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлого, кодчиллын “DRONECON 2026” Үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
DRONE CODING 6-12 НАСНЫ АНГИЛАЛД
Тусгай байр — М.Тэмүүлэн /Төв аймаг, өсвөрийн “ХУРДАН” клуб/
Тус тэмцээнд оролцоход туслалцаа үзүүлсэн Монгол Ардын Намын бүлгийн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Бизнес түншлэл, харилцагчийн удирдлагын газрын захирал Н.Дугар, Төв аймгийн Монголын цахилгаан холбооны дарга Б.Баднаанямбуу нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
YES Mongolia
Төв аймаг Tuv province
Жигжидийн БАТЖАРГАЛ

07/05/2026

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН "НУУЦ ҮГ"-ИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН НУУЦ ҮГИЙН ӨДӨР

⚠️ Кибер халдлагын ихэнх нь сул нууц үгээс эхэлдэг гэдгийг та мэдэх үү?

🔓 Сул, давтагдсан эсвэл таахад амархан нууц үг нь таны цахим хаяг, банкны мэдээлэл, сошиал сүлжээ болон байгууллагын чухал мэдээлэл кибер халдлагад өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

🛡️ Харин хүчтэй нууц үг болон зөв хэрэглээний дадал нь таны мэдээллийг хамгаалах хамгийн эхний бөгөөд чухал алхам болдог.

🔒 Өөрийгөө хамгаалахын тулд:
🔹 Аккаунт бүрд өөр, давтагдашгүй нууц үг ашиглах
🔹 Том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгт хослуулах
🔹 2 алхамт баталгаажуулалт (2FA) идэвхжүүлэх
🔹 Password Manager: нууц үгээ аюулгүй хадгалах
🔹 Нууц үгээ бусадтай хуваалцахгүй байх

🔒 Нууц үгээ шалгаж, цахим аюулгүй байдлаа сайжруулаарай.

Кибер аюулгүй байдлын зөвлөл
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

#ЦахимАюулгүйБайдал #КиберАюулгүйБайдал #нууцүг

06/05/2026

ЖОЛООЧ ТА УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ 800 ГАРУЙ “ХУРДАН” КИОСК ТӨХӨӨРӨМЖӨӨР ДАМЖУУЛАН ТОРГУУЛИА ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2026 оны 01-р сарын 10- аас хойшхи болон өмнөх бүх төрлийн авто машины торгуулийг “ХУРДАН” киоск төхөөрөмж ашиглан газар дээр нь шууд төлөх боломжтой боллоо.

🕒 Шуурхай байдал: Банк орох шаардлагагүй, цаг хугацаагаа хэмнэнэ.

💳 Хялбар шийдэл: Бүх төрлийн банкны карт болон QR-аар төлбөрөө гүйцэтгэнэ.

🧾 Баталгаатай: Төлбөр хийсэн даруйд системд бүртгэгдэж, баримт хэвлэгдэнэ.

🛡️ Найдвартай: Аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Gerege Systems
Gerege Kiosk

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

Nomt, Zuunmod, Tuv Province
Ulaanbaatar
976