02/06/2026
“ТЭГШ ТУСГАЛ” ТББ-ААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ДОХИОНЫ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.
“Тэгш тусгал” ТББ-аас хэрэгжүүлж буй “Монголын сонсголгүй иргэдийн хэлний эрхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн хоёр өдрийн сургалтын эхний өдөр төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулсан юм.
Сургалтаар “Монгол дохионы хэлний цахим толь бичгийг ашиглах нь”, “Сонсголгүй хүний соёл” сэдвийн хүрээнд мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч, оролцогчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэв.
Тус сургалтад Жаргалант сумын төрийн байгууллагуудын 52 албан хаагч хамрагдаж, сонсголгүй иргэдийн соёл, харилцааны онцлог болон дохионы хэлний үндсэн таван бүрдүүлбэрийн талаар мэдлэг, ойлголтоо дээшлүүллээ.
Сургалт нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сонсголгүй иргэдтэй үр дүнтэй харилцах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар
Tegsh Tusgal NGO
Bayart Maaya
01/06/2026
Засгийн газрын хэрэгжүүлэгч агeнтлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн eрөнхий газраас зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хүндэтгэх, өсвөр насны хүүхдүүдийн дунд эрхийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн бүтээлч санал, санаачилгыг дэмжих шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд
Ховд аймгийн Ерөнхий Боловсролын 3 дугаар сургуулийн Н.Баярсайхан багштай 11Б ангийн сурагчдын “Найзаа ойлгож хүлээн зөвшөөрөх тухай” бүтээл 🥈2.Дэд байранд шалгарч өргөмжлөл, хоёр сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа.
Хүний эрхэд суурилсан, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, бүтээлч санал санаачлагч гарган оролцсон Ц.Эрдэнэзаяа ахлагчтай, М.Дудаарий нийгмийн ажилтантай 3 дугаар сургуулийн сурагч хүүхэд залуустаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье ээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
Ховд 3-р сургууль
01/06/2026
🎈 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ 🎈
🌈 ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🌈
🔸Эх орны маань гэрэлт ирээдүй, аз жаргалын бэлгэ тэмдэг болсон хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.💐
🔸 Анх 1925 онд Швейцарын Женев хотноо хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт зохион байгуулагдаж, 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх уриалгыг гаргасан түүхтэй. Өнөөдөр дэлхийн олон улс орон энэхүү өдрийг хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоог дэмжсэн үйл ажиллагаагаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
🇲🇳 Монгол Улс 1952 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баярын өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчилсан цөөн орны нэг юм.
🔸 Ховд аймгийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/367 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогч дарга М.Баяртаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
🔸Энэ жилийн хүүхдийн баярыг “Хүүхэд бүрд тэгш эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд хүүхэд бүрийн оролцоог дэмжсэн олон сонирхолтой, хөгжөөнт арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Иймд хүүхэд багачууд та бүхэн баярын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, авьяас чадвараа нээн хөгжүүлэн, баярын өдрөө аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсье.
🔸 Зуны эхэн сарын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн инээд цалгиж, гэр бүл бүрийн аз жаргал бялхаж, аав ээжийн магнай тэнийсэн дурсамж дүүрэн өдөр байх болтугай. Хайртай гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт баяр хөөрөөр дүүрэн, мартагдашгүй сайхан мөчүүдийг бүтээн өнгөрүүлээрэй.💖
🎉 ХҮҮХЭД БҮР ИНЭЭЖ БАЙГ!
❤️ ХҮҮХЭД БҮР ХАЙРЛАГДАЖ, ХАМГААЛАГДАЖ БАЙГ!
🌟 ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ!
29/05/2026
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ХҮҮХДИЙН ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
🔸Аймгийн Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийг Хангах салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог 2026 оны 05 дугаар сарын 27–28-ны өдрүүдэд Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Төв болон БОЭТ-д зохион байгууллаа.
🔸Тус үйл ажиллагааг аймгийн Эрүүл Мэндийн Газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуультай хамтран хэрэгжүүлж, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын баг орон нутагт ажиллан дараах тооны хүүхдүүдийг үзлэг, оношилгоонд хамруулав. Үүнд:
🔹 Хүүхдийн мэдрэлийн эмч – 92 хүүхэд
🔹 Хүүхдийн чих, хамар, хоолойн эмч – 59 хүүхэд
🔹 Хүүхдийн нүдний эмч – 31 хүүхэд
🔹 Хүүхдийн зүрхний эмч – 61 хүүхэд
🔹 Хүүхдийн сэргээн засах эмч – 64 хүүхэд тус тус үзлэгт хамрагдлаа.
🔸Үзлэгийн үеэр хүүхэд бүрийн эрүүл мэндийн байдалд нарийвчилсан үнэлгээ хийж, хөгжлийн онцлог хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тодорхойлон, шаардлагатай тохиолдолд нэмэлт шинжилгээ, эмчилгээ болон сэргээн засах тусламж үйлчилгээний зөвлөгөө, чиглэлийг эцэг эх, асран хамгаалагч нарт өгч ажиллалаа.
🔸Мөн цаашид хүүхдийн хөгжлийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн эмчилгээ, сэргээн засах болон тасралтгүй хяналтын үйлчилгээний ач холбогдлыг онцлон мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ.
🔸Энэхүү үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чанартай, хүртээмжтэй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагт ойртуулж, эрт илрүүлэг, эрт үеийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцсэн цаашдын эмчилгээ, сэргээн засах төлөвлөгөөг боловсруулахад чухал үр дүнтэй ажил боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар
Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төв
29/05/2026
📢Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хуульч AI” мобайл аппликейшныг хөгжүүлж, нэвтрүүлэх шатанд ажиллаж байна.
✅Хэрэглэгч нь хууль зүйн зөвлөгөөг бичгээр болон дуу хоолойгоор харилцан ярианы хэлбэрээр авч болох бөгөөд эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан (www.legalinfo.mn)-ийн эрх зүйн актуудын мэдээлэлд тулгуурлан хууль зүйн зөвлөгөөг өгөх боломжтойгоороо онцлогтой юм.
✅“Хуульч AI” аппликейшныг QR кодыг ашиглан татан авч ашиглах боломжтой.
✅Аппликейшны үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг тус төвийн 261982 дугаарын утас болон [email protected] цахим шуудангаар ирүүлнэ үү.
29/05/2026
📢МЭДЭГДЭЛ📢
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан арга хэмжээ түр хугацаагаар хойшлогдож,
📅 2026 оны 06 сарын 04-ний өдөр
🕓 16:00 цагт
📍 Хүүхдийн парк дээр зохион байгуулагдахаар боллоо.
Та бүхнийг хүрэлцэн ирж, хөгжилтэй дурсамж бүтээхийг урьж байна 🌈🎈
29/05/2026
Хүүхдийн хэл ярианы хөгжил нь өдөр тутмын энгийн харилцаанаас эхэлдэг.
Эцэг эхийн тэвчээртэй сонсох, хамтдаа ярилцах, тоглох, ном унших зэрэг жижиг дадлууд хүүхдийн хэл ярианы хөгжилд маш чухал нөлөөтэй байдаг. 💛
Гэрийн нөхцөлд хүүхдийнхээ хэл яриаг хэрхэн дэмжих талаар энэхүү зөвлөмжийг хүргэж байна.
Хүүхэд бүрийн дуу хоолой үнэ цэнтэй ✨
#ХэлЯриа #ХүүхдийнХөгжил #ХэлЗасал #ЭцэгЭхийнОролцоо
29/05/2026
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хүндэтгэх, өсвөр насны хүүхдүүдийн дунд эрхийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн бүтээлч санал, санаачилгыг дэмжих шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд дараах бүтээлүүд шалгарав. Үүнд:
🥈 Дэд байр:
Ховд аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11Б ангийн сурагчдын “Найзаа ойлгож хүлээн зөвшөөрөх тухай” бүтээл шалгарлаа. 👏
💙 Хүүхэд бүр ялгаатай ч эрх тэгш оролцоотой байх үнэ цэнийг уран бүтээлээрээ илэрхийлсэн сурагчдадаа баяр хүргэе.
✅ Нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх зөв ойлголт, эерэг хандлагыг түгээх үйлсэд хувь нэмрээ оруулсан нийт оролцогч хүүхдүүддээ талархал илэрхийлье.
Ховд 3-р сургууль
📍Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хүндэтгэх, өсвөр насны хүүхдүүдийн дунд эрхийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн бүтээлч санал, санаачилгыг дэмжих шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд дараах бүтээлүүд шалгарав. Үүнд.
🏆1.Тэргүүн байр: Дорнод аймгийн Ерөнхий боловсролын Хан-Уул сургуулийн 11Б ангийн сурагчдын "Жинхэнэ хэл бол зүрхэнд хүрдэг хэл" бүтээл;
🥈2.Дэд байр: Ховд аймгийн Ерөнхий Боловсролын 3 дугаар сургуулийн 11Б ангийн сурагчдын “Найзаа ойлгож хүлээн зөвшөөрөх тухай” бүтээл;
🥉3.Гуравдугаар байр: Томүжин Алтернатив сургуулийн 11-1 ангийн сурагчдын “Ялгаатай байдлыг ойлгож, хүндэлцгээе” бүтээл;
🏅4.Тусгай байр: Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 115-р сургууль, 50 дугаар сургуулийн сурагчдын хамтарсан “Хэнийг ч орхигдуулахгүй хамтдаа суралцъя” бүтээл тус тус шалгарав.
✅Нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх зөв ойлголт эерэг мэдээллийг нийгэмд түгээх санал санаачилга, уриалгыг олон нийтэд түгээхэд үйлсэд бүтээлээ ирүүлсэн бүх оролцогч хүүхдүүддээ маш их баярлалаа. Шалгарсан бүтээлүүдийг цувралаар олон нийтэд хүргэх болно.