🎖️ Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө зүтгэсэн эрэлхэг баатрууддаа хүндэтгэл үзүүлье 🇲🇳✨
Лидер сурагч академийн сурагчид бид “Эр цэргийн баяр”-ыг тохиолдуулан энэхүү видеог бэлтгэлээ.
Та бүхэнд зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэнд хүргэе! 🇲🇳
Говьсүмбэр Аймаг Лидер Сурагч Академи.
�Оюунлаг иргэдийг лидер сурагчдаас..�
18/03/2026
Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ амар тайвны төлөө зүтгэж буй эрхэм дайчид, цэрэг эрсдээ Цэргийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Та бүхний эр зориг, сахилга бат, эх оронч сэтгэл нь бидний бахархал билээ. Энх тайвны манаанд ямагт бат зогсож, элгэн түмнээ хамгаалж яваа та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.🇲🇳
~Оюунлаг иргэдийг лидерүүдээс~
08/03/2026
🎀Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!🌷
~Оюунлаг иргэдийг лидерүүдээс~
07/03/2026
🏆"МЭРГЭН НҮҮДЭЛ" даамны тэмцээн маань амжилттай зохион байгуулагдлаа.
Эрэгтэй төрөлд:
🥇Тэргүүн байр: З.Анхбат
🥈Дэд байр: Д.Батням
🥉Гутгаар байр: Ж.Мөнхтулга
Эмэгтэй төрөлд:
🥇Тэргүүн байр: Т.Мөнхжин
🥈Дэд байр: Г.Энхмаа
🥉Гутгаар байр: Э.Мөнхжин нар тус тус шалгарлаа.
Нийт оролцогчид болон тэмцээнд маань дэмжлэг үзүүлсэн 2-р сургуулийн захиргаа, Даамны багш Энхбаяр нарт талархал илэрхийлье.
~Оюунлаг иргэдийг лидерүүдээс~
06/03/2026
🏆“МОНГОЛ НААДГАЙ” тэмцээн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 9-12 дугаар ангийн нийт сурагчдийн дунд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.✨
Бөхийн төрөлд:
🥇9а ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ
🥈11а ангийн сурагч Б.Азбаяр
🥉10б ангийн сурагч С.Отгонболд
Дартсийн төрөлд:
🥇9а ангийн сурагч Л.Мөнх-Оргил
🥈10б ангийн сурагч Б.Тэнгис
🥉 11б ангийн сурагч А.Хүслэн
Шагай наадгайн төрөлд:
🥇11б ангийн Б.Мөнхцогзол , Т.Сүнжидмаа
🥈11а ангийн М.Анужин , И.Чингүүн
🥉10б ангийн Э.Мөнх-Эрдэнэ , Г.Ариунсанаа нар
Оньсогийн төрөлд:
🥇9а ангийн Б.Амирлан , Э.Мичидмаа
🥈11а ангийн Э.Баясгалан , Т.Мөнхжин
🥉9б ангийн Б.Ирмүүн
Анги нийтээрээ!
🥇Г.Хонгорзул багштай 9а анги
🥈Б.Золжаргал багштай 11а анги
🥉Ч.Түмэн-Очир багштай 10б анги
🥉Ц.Баярмаа багштай 11б анги тус тус байр эзэллээ.
Хамтран ажилсан:
-Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаа
Шүүгч:
Р.Содхүү
“Монгол наадгай” тэмцээнд идэвхтэй оролцсон бүх анги хамт олон , шүүгч , зохион байгуулагчид болон дэмжигчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 👏🏻🤍
04/03/2026
🏆 “МОНГОЛ НААДГАЙ” ТЭМЦЭЭН 🏆
Шивээговь сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчдын дунд уламжлалт спорт, оюуны наадгайг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “МОНГОЛ НААДГАЙ” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
📅 Хугацаа: 3 дугаар сарын 5 17:00 цагт
📍 Байршил: Шивээговь сумын ЕБС-ийн спорт зааланд
Тэмцээний төрлүүд:
• 🤼 Бөх барилдаан
• 🎯 Дартс
• Шагай наадгай
Энэхүү тэмцээн нь сурагчдын бие бялдар, авхаалж самбаа, цэц мэргэн байдлыг хөгжүүлэх, хамтын оролцоог дэмжих зорилготой болно.
Иймд нийт сурагчдыг идэвхтэй оролцож, уламжлалт наадгайгаа дээдлэн хүндэтгэж, спортын нөхөрсөг өрсөлдөөнд нэгдэхийг уриалж байна.
03/03/2026
💕Сайн байцгаана уу?
"Мэргэн нүүдэл" даамны тэмцээн маань анхны жилдээ зохион байгуулагдахад бэлэн болоод байна.
Хаана: ГСА-ийн Сүмбэр сумын ЕБ-ын 2р сургуулийн номын санд.
Хэзээ: 2026 оны 3 сарын 6нд 15.00 цагт.
Насны ангилал: 9-12-р ангийн сурагчид болон ПТК-ийн 1-3р курсийн оюутнууд оролцох боломжтой.
2026 оны 3 сарын 3-3 сарын 5-ны 19.00 цаг хүртэлх хугацаанд бүртгэл хүлээж авна.
Бүртгэлийг:
✨ЕБ-ын 2-р сургуулийн 11б ангийн сурагч Д.Дарьсүрэн
✨ЕБ-ын 5-р сургуулийн 11в ангийн сурагч Э.Ариунсайхан
✨90117745 дугаарт холбогдон бүртгүүлнэ үү!
"Нэг нүүдэл - Нэг боломж"
Бүртгэл явж эхэлсэн шүү.😉
⚜️1924 оны 11‑р сарын 26
🇲🇳Улс тунхагласны өдрийн мэнд✨
Анхдугаар Их Хурал хуралдаж, дотоодын төрийн байгуулалтаа үндсээр нь өөрчлөх шийдвэр гаргасан.
Монгол Улс анхны Үндсэн хуулиа 6 бүлэг, 50 зүйлтэйгээр баталсан.
Үндсэн хуулийн 1‑р зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс хэмээн тунхаглан, улсын дээд эрхийг ардад эдлүүлнэ, төрийн аливаа эрх мэдлийг ард түмний төлөөлөгчдөөр удирдуулна” гэж заасан. Ингэснээр хаант засаглалыг халж, бүгд найрамдах засаглал тогтоосон.
Монгол Улс “Бүрэн эрхт, тусгаар тогтносон” улс гэдгээ албан ёсоор тунхагласан билээ.🫶🏻
26/11/2025
🇲🇳Монгол Улс тунхагласны баяр🇲🇳
📌1924 оны 11-р сарын 26-нд Монгол Улс анхны Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль-г баталж, хаант засгаас “Бүгд найрамдах” засаглал руу шилжсэн билээ.
🇲🇳Эх орон бол бидний бахархал. Улс тунхагласны өдрийн мэнд!🫶🏻
🇲🇳 Mongolian Republic Proclamation Day 🇲🇳
📌 On November 26, 1924, Mongolia adopted its first Constitution and transitioned from a monarchy to a republic.
🇲🇳 Our homeland is our pride. Happy Proclamation Day of Mongolia! 🫶🏻
25/11/2025
24/11/2025
📯"Архинаас татгалзъя" нөлөөллийн аяны хүрээнд “Надад хэлэх үг байна” yран илтгэлийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.🎊
💥Өнөөдрийн шилдэг илтгэгчид:
⭐Тэргүүн байр: 11Б ангийн сурагч ~Шүрэнгэрэл
⭐️Дэд байр: 10Б ангийн сурагч ~Үүрийнцолмон, Мөнх-Ундрал
⭐️Гутгаар байр: 10Б ангийн сурагч ~Амартүвшин, Тэнгис
💥Эрхэм шүүгч:
-Шивээговь сумын ЕБС-ын нийгмийн ажилтан: Б. Алтанцэцэг
-Шивээговь сумын ЕБС-ын сэтгэл зүйч: Х. Отгонцэцэг
-Шивээговь сумын ЕБС-ын нийгмийн ухааны багш: Ч. Түмэн-Очир
📖Өнөөдрийн тэмцээнд оролцсон сурагчид маань өөрийн ур чадвар, мэдлэг, итгэлтэй илтгэх чадвараараа үнэхээр гайхалтай байлаа.
✨Оролцогч бүрт баяр хүргэе! Шүүгч багш нартаа талархал илэрхийлье❤️
10/11/2025
☄️"Спорт давлагаа-Vl" 3x3 Сагсан бөмбөгийн тэмцээн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 7-9, 10-12 дугаар ангийн нийт сурагчид дунд амжилттай зохион байгуулж
өндөрлөлөө.👏🏻💗✨
7-9р ангийн ангилалд:
Эрэгтэй төрөлд:
🥇А.Санчир-Од ахлагчтай 9Б анги
🥈А.Ананд ахлагчтай 9А анги
🥉Э.Буянбаатар 8А анги
Эмэгтэй төрөлд:
🥇Т.Нандин-Эрдэнэ ахлагчтай 9А анги “ll баг”
🥈Б.Нандинцэцэг ахлагчтай 9Б анги
🥉Г.Нандин-Эрдэнэ ахлагчтай 9А анги “l баг”
🏅MVP Тоглогч:
🏆Эмэгтэй: 9А ангийн сурагч М.Уянтамир
🏆Эрэгтэй: 9Б ангийн сурагч А.Санчир-Од
10-12р ангийн ангилалд:
Эмэгтэй төрөлд:
🥇Т.Халиунбаяр ахлагчтай 12А анги
🥈Т.Нандин-Эрдэнэ ахлагчтай 10А анги
🥉М.Анужин ахлагчтай 11А анга
Эрэгтэй төрөлд:
🥇Г.Ган-Эрдэнэ ахлагчтай 11А анги
🥈С.Ананд ахлагчтай 11Б анги
🥉С.Отгоболд ахлагчтай 10Б анги
🏅MVP Тоглогч:
🏆Эмэгтэй: 12А ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ
🏆Эрэгтэй: 11А ангийн сурагч А.Эрдэнэбаяр
Хамтран ажилласан:
-Шивээговь сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн захиргаа
-Сургуулийн Өсвөрийн сэргийлэгч
-Сургуулийн Улаан загалмай
Шүүгч:
Б.Отгонбаяр
Б.Эрдэнэтөгс
"Спорт давалгааVl" 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд идэвхтэй оролцсон бүх баг тамирчид, шүүгч, зохион байгуулагчид болон дэмжигчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.👏🏻💗
Эв нэгдэл, шударга өрсөлдөөн, найрамдлын уур амьсгалаар дүүрэн сайхан тэмцээн болж өндөрлөлөө.🏀✨
Цаашдын спортын амжилтыг хүсэн ерөөе.🫶🏻
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Address
976
