12/06/2026
Арилжааны банкнуудын нэр, лого ашигласан хуурамч холбоос, судалгаа, урамшуулал, мэдэгдэл зэрэгт хууртаж, нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллээ бусдад алдах эрсдэлтэй тул зөвхөн банкны албан ёсны аппликейшн, цахим хуудас болон баталгаатай сувгаар үйлчлүүлж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.
10/06/2026
Залилагчид бусдын цахим хаягт хууль бусаар нэвтэрч, тухайн хүний өмнөөс хуурамч мэдээлэл илгээн ойр дотнын хүмүүсийг залилж байна.
09/06/2026
БНСУ-ын виз гаргуулах, хөдөлмөрийн гэрээний шалгалтанд тэнцүүлж өгнө гэх хуурамч зараар залилуулсан 102 гэмт хэрэг шалгагдаж байна.
09/06/2026
ХАМГИЙН САЙХАН ХАРИЛЦАА БОЛ ГЭР БҮЛЭЭРЭЭ НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАХ
08/06/2026
👩✈️👨✈️ "ОЮУТАН ЦАГДАА" АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Гадаад хэлний мэдлэгтэй \Англи, Орос, Хятад, Япон, Солонгос г.м\ оюутан залуус та бүхнийг 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "ОЮУТАН ЦАГДАА" хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Арга хэмжээ 2026.06.25 - 09.01 - ний хооронд хэрэгжинэ.
👩✈️👨✈️ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор "Оюутан цагдаа" арга хэмжээг Нийслэлийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл, Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газартай хамтран зохион байгуулах гэж байна.
👩✈️👨✈️ Тус арга хэмжээний давуу тал:
- Цагийн уян хатан нөхцөлтэй
- Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлнө
- Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх
- Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах
- Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх
👉 БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
https://forms.gle/uDz8RC7DUjGF1wiG7
Бүртгэл: 2026 оны 06 сарын 20 - ныг дуустал
Дэлгэрэнгүй мэдээллийг: 80803899 утсаар лавлана уу.
02/06/2026
Он гарсаар эхний 04 сард хүүхдээс үйлдсэн хулгайлах гэмт хэрэг 95 бүртгэгдсэн.