Монголын гааль

Монголын гааль

Share

Засгийн газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, Улсын төсөв бүрдүүлэгч, Үндэсний аюулгүй байдлыг хангагч, Эдийн засгийн шинэчлэлийн хөтлөгч

Photos from Монголын гааль's post 29/05/2026

ГЕГ: “ХҮҮХДҮҮД ШИНЖЛЭХ УХААНЫ ЕРТӨНЦӨӨР АЯЛСАН НЬ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Гаалийн ерөнхий газраас хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх, албан хаагчдын гэр бүлийн харилцаанд эерэг уур амьсгал бүрдүүлэх, хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХҮҮХДҮҮД ШИНЖЛЭХ УХААНЫ ЕРТӨНЦӨӨР АЯЛСАН НЬ” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгт гаалийн албан хаагчдын 60 гаруй хүүхэд гэр бүлийн хамт оролцож, шинжлэх ухааны сонирхолтой туршилт, танин мэдэхүйн үйл ажиллагаанд оролцон, аав ээжийнхээ ажил, мэргэжилтэй танилцах боломжийг олгосон юм.

Мөн хүүхдүүд урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоомд оролцож, гаалийн эрэлч нохойн үзүүлбэр үзэн сонирхож, эцэг эхийнхээ хамтран ажилладаг хамт олонтой танилцан, хүүхэд насны нандин дурсамжаа хамтдаа бүтээлээ.

Гэр бүл бүрд аз жаргал, хайр, инээд баясал бэлэглэдэг бяцхан үрстээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

29/05/2026

“Хүний хөл хориот халдварт өвчний үеийн хариу арга хэмжээ – Код 9” сэдэвт дадлага сургуулилтыг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт амжилттай зохион байгууллаа

Photos from Монголын гааль's post 28/05/2026

ГЕГ: “Хүний хөл хориот халдварт өвчний үеийн хариу арга хэмжээ – Код 9” сэдэвт танхимын болон дадлага сургуулилтыг зохион байгуулж байна
✅ Өнөөдөр (2026.05.28) “Хүний хөл хориот халдварт өвчний үеийн хариу арга хэмжээ – Код 9” сэдэвт танхимын болон дадлага сургуулилтыг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт зохион байгуулж байна.
✅Тус арга хэмжээг Гаалийн ерөнхий газрын Хяналт, хорио цээрийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК хамтран, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн боомтын захиргаа, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв зэрэг хил, мэргэжлийн хяналтын байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж байна.
✅Сургуулилтын хүрээнд агаарын хилээр нэвтрэх үед хүний хөл хориот халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн нөхцөлд холбогдох байгууллагууд хэрхэн хамтран ажиллах, шуурхай хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар практик дадлага хийж, байгууллагуудын үүрэг, оролцоог тодотгон ажиллаж байна.
✅Мөн энэхүү арга хэмжээ нь холбогдох байгууллагуудын мэдлэг, ур чадвар, бэлэн байдлыг нэмэгдүүлэхээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн 2023 оны үнэлгээний зөвлөмжид тусгагдсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)-д заасан хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.

28/05/2026
28/05/2026

🔷Гаалийн байгууллага хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 36 мянган ширхэг өндгийг илрүүлэн, хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад шилжүүлээд байна.

🔷Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж буйгаар гарал үүсэл, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай байдаг.

🔷Иймд иргэд баталгаатай газраас хүнсний бүтээгдэхүүн худалдан авч, хууль бус импорттой хамтдаа тэмцэхийг уриалж байна.

27/05/2026

🔰Хилийн боомтуудын 2026 оны 06 дугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь👇👇👇

26/05/2026

✅ Б.Мөнх-Амар: Замын-Үүд дэх гаалийн газар өдөрт нэвтрүүлж буй ачааныхаа 80 гаруй хувьд 1-2 цагийн дотор бүрдүүлэлт хийж, эзэнд нь олгодог. Харин үлдсэн 10-20 хувийг нь эрсдэлтэй буюу түүвэр ачаа гэж үзэн нарийвчлан шалгаж байна

Photos from Монголын гааль's post 26/05/2026

🔷ОХУ-ын Холбооны гаалийн албатай “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-г байгууллаа

🔹Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга Татьяна Анатольевна Меркушова болон тус албаны төлөөлөгчдийг 05 дугаар сарын 25-ны өдөр Гаалийн ерөнхий газарт хүлээн авч уулзлаа.

🔹Уулзалтын үеэр Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны гаалийн алба хооронд “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-ийг байгуулан үзэглэсэн нь хоёр улсын гаалийн хамтын ажиллагааны түүхэнд онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо.

🔹Мөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, практик хэрэгцээ шаардлагын талаар харилцан санал солилцсон нь хоёр улсын гаалийн байгууллагын үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан үр дүнтэй уулзалт болсныг талууд онцоллоо.

26/05/2026

🔷Гаалийн байгууллага нь хууль тогтоомжийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийж, хууль бус болон мэдүүлээгүй бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна!

Photos from Монголын гааль's post 22/05/2026

🔷Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүллээ

🔹Энэ сарын 19-нд Замын-Үүд боомтоор 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.

🔹ХХААХҮЯ-наас 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “сард улсын хилээр 9 сая ширхэг хүнсний өндөг импортлох” шийдвэрийг гаалийн байгууллагад ирүүлсний дагуу ОХУ-аас Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтоор өндөг импортолж байна.

🔹Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага дор хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атрын 4 дүгээр аян” зэрэг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд өндөгний 80 гаруй хувийг дотоодоосоо хангаж байна.

🔹Мөн гаалийн байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг тогтмол авч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар БНХАУ-аас өндөг импортлох эрсдлийн үнэлгээ хийгдсэн аж ахуйн нэгж байхгүй байна.

🔹Харин Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтуудаар дамжуулан ОХУ-аас эрсдэлийн үнэлгээ хийгдсэн үйлдвэр, аж ахуй нэгжээс, Мал эмнэлгийн ерөнхий газраас олгосон “Импортын мэдэгдэл”-тэй, Монгол Улсад мөрдөгдөж буй өндөгний техникийн шаардлага болох MNS0095:2022 стандартыг хангасан өндөгт гаалийн хяналт, бүрдүүлэлт хийж хилээр нэвтрүүлж байгааг иргэд, ААН-үүддээ албан ёсоор мэдэгдэж байна.

🔹Иймд хүнсний өндөг импортлогч ААН-үүд “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль”-н 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “Тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх” гэсэн заалтын дагуу импортлохоос өмнө эрсдлийн үнэлгээ хийлгэх, Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авсан байх шаардлагатайг анхаарч хууль, тогтоомжийг мөрдөж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Ulaanbaatar