Монголбанк /Монгол Улсын Төв банк/

Монголбанк /Монгол Улсын Төв банк/

Share

Монголбанкны албан ёсны фэйсбүүк хуудас
Official page of the Central bank of Mongolia

Монголбанкны албан ёсны хуудаснаас иргэдийн зохисгүй, зүй бус үг хэллэг ашигласан санал, сэтгэгдлийг устгах болно. From Wikipedia, the free encyclopedia

The Bank of Mongolia, or Mongolbank, is the central bank of Mongolia. The main objective of the Bank of Mongolia is to ensure stability of the Mongolian tögrög. Within its main objective the Bank of Mongolia promotes balanced and sustained deve

11/06/2026

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гуншэнтэй 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хийсэн уулзалтын үеэр mBridge төслийн үндсэн гишүүнээр нэгдэх баримт бичигт Төлбөрийн систем, технологийн газрын захирал Э.Анар гарын үсэг зурж, Монголбанк төслийн Удирдах хорооны гишүүн боллоо.

mBridge нь Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), Хонг Конгын валютын газар, АНЭУ-ын Төв банк, Хятадын Ардын банкны Дижитал валютын хүрээлэн, Тайландын Төв банк, Саудын Арабын Төв банк хамтран хөгжүүлж буй төсөл юм.

Дэлгэрэнгүйг:
https://www.mongolbank.mn/mn/r/12448

#Монголбанк | |

11/06/2026

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Хятадын Ардын банк (PBOC)-ны Ерөнхийлөгч Пан Гуншэний урилгаар Шанхай хотноо Хятадын Ардын банк болон Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-наас хамтран зохион байгуулж буй “Navigating Global Financial Uncertainty – Financial Market Developments, Investment Strategies, and the International Monetary System” сэдэвт өндөр түвшний симпозиумд оролцож байна.

Дэлгэрэнгүйг:
https://www.mongolbank.mn/mn/r/12447

#Монголбанк | |

Photos from Монголбанк /Монгол Улсын Төв банк/'s post 10/06/2026

Монголбанк олон улсын хяналт шалгалтын захирлуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна

Ази, Номхон далайн эдийн засгийн орнуудын Хяналт шалгалтын газрын захирлуудын 28 дахь SEACEN–FSI бага хурал болон SEACEN-ны гишүүн төв банкнуудын Хяналт шалгалтын газрын захирлуудын 39 дэх уулзалтад Ази, Номхон далайн бүсийн 19 төв банк болон холбогдох байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцож, банкны салбарын хяналт шалгалт, санхүүгийн тогтвортой байдал, эрсдэлийн удирдлага, олон улсын зохицуулалтын шинэ чиг хандлага болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Дэлгэрэнгүйг:
https://www.mongolbank.mn/mn/r/12446

#Монголбанк | |

10/06/2026

Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрч өслөө

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5 дугаар сарын эцсийн гүйцэтгэлээр 7,733.05 сая ам.долларт хүрч оны эхнээс 727.8 сая ам.доллароор буюу 10.4 хувиар, өмнөх сараас 406.0 сая ам.доллароор буюу 5.5 хувиар өсөж түүхэн дээд түвшинд хүрлээ.

Гадаад валютын улсын нөөц ийнхүү өсөхөд он гарснаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөлттэй, дотоодын арилжааны банкуудын гадаад эх үүсвэр таталт өндөр байсан нь голчлон нөлөөлсөн байна. Гадаад валютын улсын нөөцийн энэхүү түвшин нь валютын төлбөртэй барааны импортын 7.3 сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын 5.3 сарын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь тус тус хангах түвшинд буюу олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байгаа юм.

#Монголбанк | |

09/06/2026

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлага өглөө.

Эх сурвалж: "Mongolian Economy" сэтгүүл.

Дэлгэрэнгүйг:
https://www.mongolbank.mn/mn/r/12422

#Монголбанк | |

Photos from Монголбанк /Монгол Улсын Төв банк/'s post 05/06/2026

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНКУ-ын “Freedom Holding Corp”-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Дэлгэрэнгүй: https://www.mongolbank.mn/mn/r/12424
#Монголбанк | |

Photos from Монголбанк /Монгол Улсын Төв банк/'s post 04/06/2026

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

https://www.mongolbank.mn/mn/r/12423

#Монголбанк | |

04/06/2026

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна

03/06/2026

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.

📅 2026 оны 06 дугаар сарын 04
⏰ 14:00 цаг
📍 Монголбанк, Г байр, 2-р давхар, Хурлын танхим

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Baga Toiruu 3
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00