2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Government Organization, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Бага тойруу, Жуулчны гудамж/5, Ulaanbaatar.
26/05/2026
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НИЙТ НУТГИЙН 20 ГАРУЙ ХУВЬД САЙН БАЙНА.
✅Бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд муу байна.
✅Өнгөрсөн арав хоногт агаарын температур баруун аймгуудын нутгаар дунджаас 5.9...1.1 градусаар хүйтэн, төв болон говийн аймгуудын нутгаар дунджаас 1.1...3.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байсан бол хур тунадасны хувьд ихэнх нутгаар дунджийн орчим буюу ахиу орсон байна.
Дэлгэрэнгүйг: https://weather.gov.mn/medee/1563
Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
26/05/2026
2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
✅Энэ сард агаарын дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан байна.
Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
✅Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна.
Дэлгэрэнгүйг: https://weather.gov.mn/medee/1570
Хиймэл оюун ухаан, тоон загварчлал, судалгааны хэлтэс
21/05/2026
✅ “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ”-ний сургалт эхэллээ
#АДАПТ төслийн хүрээнд “Цаг агаарын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ” сэдэвт сургалтыг 5 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.
Сургалтад төв болон 21 аймгийн синоптик инженерүүд оролцож, Дэлхийн цаг уурын байгууллагаас зөвлөж буй “Нөлөөлөлд суурилсан прогноз” мэдээг цаг агаарын аюултай үзэгдлийн урьдчилан мэдээлэх үйл ажиллагаанд ашиглах шинэ арга, технологитой танилцаж байна.
УЦУОСМХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Гомболүүдэв:
“Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ нь гамшигт үзэгдлийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, эрт арга хэмжээ авах боломжийг нэмэгдүүлнэ” хэмээн онцоллоо.
#АДАПТ төслөөс нийлүүлсэн өндөр хүчин чадлын супер компьютер болон салбарын инженер, техникийн ажилтнуудад зориулсан үе шаттай сургалтуудын үр дүнд цаг агаарын мэдээллийн нарийвчлал сайжирч, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог орон нутагт илүү үр дүнтэй нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газар
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
21/05/2026
ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
2026 оны 05 дугаар сарын 20-ний 14 цагийн байдлаар:
🔥Нэн их хуурайшилттай: Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун болон өмнөд, Баянхонгорын өмнөд, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
🔥Их хуурайшилттай: Ховд, Өмнөговь, Дундговийн нутгийн зарим газраар хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Ховдын баруун, Завханы зүүн болон өмнөд, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Булган, Дорноговийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар
🔥хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Дэлгэрэнгүйг: https://weather.gov.mn/medee/1496
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
18/05/2026
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, хэлэлцүүлэг явагдаж байна.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
