10/04/2026
Хүүхдийн эрхийн мэдрэмжтэй мэдээ, мэдээлэл бэлтгэх, зураг, дүрс бичлэг хийхэд нийгмийн ажилтан, багш, хүүхдийн байгууллагын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх онлайн хөтөлбөрийн БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Тус хөтөлбөрийг хүүхдийн эрхийн чиглэлд дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн байгууллагаас эрхлэн явуулна. 3 долоо хоног үргэлжилнэ. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчдод БАТЛАМЖ ОЛГОНО. Хөтөлбөр нь төлбөртэй бөгөөд бүртгэлийн тоо хязгаартай. Бүртгэл 4 дүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/SfQMojhvbHj628FRA
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг унших: https://www.child.mn/post/нийгмийн-ажилтан-хүүхдийн-байгууллагын-хэвлэл-мэдээлэл-хариуцсан-ажилтнуудад-зориулсан-сургалт-зарл
04/02/2026
🌟 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний карьер хөгжүүлэлт:
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг (ХБИ) ажиллуулахдаа карьер хөгжүүлэлтийг нь зөв төлөвлөх нь зөвхөн нийгмийн хариуцлага биш юм. Энэ нь байгууллагын тогтвортой өсөлт, бүтээмжийн бодит хөрөнгө оруулалт болдог. 📈
ЖДҮ эрхлэгч та үйл ажиллагаандаа дараах 4️⃣ үндсэн бодлогыг хэрэгжүүлж, хүртээмжтэй ажлын байрыг бүтээгээрэй:
1. 🚫 Ялгаварлан гадуурхахгүй бодлого
Ажилд авах, тушаал дэвшүүлэх, урамшуулах бүх шатанд зөвхөн хүний ур чадвар, гүйцэтгэлд суурилсан эрх тэгш боломжийг олгох.
2. 🤝 Удирдлагын ойлголт, харилцааны дүрэм
Удирдах ажилтнууд ХБИ-тэй харилцах ёс зүйн хэм хэмжээг мэддэг байх, тэдний онцлогийг ойлгож, нээлттэй, дэмжсэн харилцааг хэвшүүлэх.
3. 📜 ХБИ-д ээлтэй дотоод журам
Ажлын уян хатан цаг, гэрээсээ ажиллах боломж, эрүүл мэндийн чөлөө авах зохицуулалт зэрэг тэдний хэрэгцээнд нийцсэн тусгай заалтуудыг дотоод журамдаа тусгах.
4. 🛠️ Ажлын орчны боломжит тохируулга
Технологийн туслах хэрэгсэл (программ хангамж), дэд бүтэц (налуу зам, өрөөний зохион байгуулалт) болон ажлын байрны тохижилтыг хүртээмжтэй болгох.
💡 Хүртээмжтэй орчинд ажиллаж буй ХБИ нь байгууллагадаа үнэнч, тууштай байж, шинэлэг шийдэл, өөр өнцгүүдийг авчирдаг.
✨ Хамтдаа саадгүй, ээлтэй ирээдүйг бүтээцгээе! 🤝
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Youth Business International
Standard Chartered
04/02/2026
#183 Dopamine Nation by Anna Lembke, MD
Шинэ оныхоо эхний дугаараар хөтлөгч Дээгий, зочин Майкагийн хамт 2021 оны бэстсэллэр бүтээлийг танилцуулж байна. АНУ-ын томоохон сэтгэцийн эмч, донтол судлаачийн бичсэн уг ном нь бидний өдөр тутамд тохиолддог янз бүрийн донтолт (сахар, их идэх, гар утас сошиал хэрэглээ, архи тамхи, мансууруулах бодис зэрэг), буруу зуршлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон бодит жишээгээр тайлбарладаг. Эрхэм сонсогчиддоо 2026 ондоо хорт зуршлаасаа ангижирч, урьдчилан сэргийлж, өөрийнхөө илүү сайн хувилбар болохыг ерөөе.
YouTube: https://www.youtube.com/watch?v=szEGciS0Bgw
Apple Podcasts-д мөн орсон байгаа.
04/02/2026
🎓 Open Class -Hosted by EducationUSA Mongolia
Ready to take your studies to the next level? Join us for an Open Class on The Fundamentals of Academic Reading and Writing with Allan Shen and CCC students!
Whether you’re writing your first essay or looking to sharpen your research skills, this session will equip you with practical tools to succeed.
📅 Date: February 5th
⏰ Time: 3:00 PM – 5:00 PM
📍 Location: American Corner
💡 Open Class - Everyone Welcome!
Don’t miss this chance to boost your academic skills and learn from experienced peers!
21/01/2026
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл, грантуудын хүрээнд доорх чиглэлд сургалт, судалгаа, үнэлгээ, контент хөгжүүлэлт, материал боловсруулалт зэрэг үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах Мэргэжилтэн, зөвлөхүүдийн мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор бүртгэлийн материал хүлээн авч эхэллээ. Үүнд:
* Хүүхэд хамгаалал ба оролцоо
* Боловсрол ба хүүхдийн хөгжил
* Эрүүл мэнд ба хоол тэжээл
* Ус, ариун цэвэр, эрүүл ахуй (WASH)
* Амьжиргаа ба эдийн засгийн хөгжил
* Уур амьсгалын өөрчлөлт ба гамшгийн эрсдэлийн бууруулалт
* Хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуй
* Хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа
* Мультимедиа болон бусад мэдээлэл, харилцааны бүтээгдэхүүн
* Санхүү, аудит, нийцэл
* Мэдээллийн технологи ба дижитал шийдэл
* Бусад холбогдох салбарууд
ℹ️ Нэмэлт мэдээлэл:
* Бүртгүүлсэн зөвлөхүүдийн мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу аюулгүй хадгална.
* Зөвлөхийн санд бүртгүүлснээр цаашид сонгон шалгаруулалтад оролцох боломжтой болно.
* Бүртгүүлсэн зөвлөхүүдэд гэрээт ажлыг гүйцэтгэх явцдаа Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хүүхэд, насанд хүрэгчдийг хамгаалах бодлого болон Ёс зүйн стандартыг мөрдөх шаардлага тавигдана.
📌Зөвлөхөөр бүртгүүлэх мэргэжилтнүүд доорх линкээр анкет бөглөн, CV зэрэг нэмэлт материал, бичиг баримтуудаа хавсаргах боломжтой.
https://forms.office.com/r/rvrnubKw1x?origin=lprLink
⏰Бүртгэлийн эцсийн хугацаа: 2026 оны 1-р сарын 30
21/01/2026
👩🏫Японы Засгийн газрын 2026 оны “ЕБС, СӨББ-ын багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан” тэтгэлэгт хөтөлбөрийн онлайн танилцуулга болно.
🧑🏫Японы Засгийн газрын 2026 оны “ЕБС, СӨББ-ын багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутан”-ы тэтгэлэгт хөтөлбөр зарлагдан, 2-р сарын 2-ноос өргөдөл хүлээн авах гэж байна. Уг хөтөлбөрт ЕБС болон СӨББ-ын багш нар хамрагдаж, Японы их сургуульд 1.5 жил суралцан, судалгааны ажил хийх боломжтой.
📍Тус хөтөлбөрийг сонирхож буй хүмүүст зориулсан онлайн тайлбар яриаг дараах өдөр, цагт зохион байгуулна.
⏰Хэзээ: 2026.01.26-ны /Даваа/ 14:30-15:10
💻Ашиглах суваг: Microsoft Teams
Хэрэв та оролцохыг хүсвэл доорх линкээр урьдчилан бүртгүүлнэ үү.🐧
📱Бүртгүүлэх маягт: https://forms.office.com/r/88H4eKNGjx
📆Бүртгүүлэх хугацаа: 2026.01.21 /Лхагва/ - 2026.01.23 /Баасан/ 09:00
19/01/2026
Та бодит амьдралын инженерүүдтэй танилцаж, өөрийн биеэр зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Тэгвэл Young Engineers хөтөлбөрт нэмэлт суудлын бүртгэл авч байна!
Бид долоо хоног бүр өөр өөр инженерүүдийг урин, мэргэжлийнх нь тухай илтгэл болон ярилцлага хэлбэрээр та бүхэнд хүргэх гэж байна.
Энэ удаад бид БАЙГАЛЬ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ-ийн тухай суралцах болно.
👀Хэрхэн хамрагдах вэ?
Линкээр бүртгүүлэн, и-мейл ирсэн тохиолдолд хүрэлцэн ирэх
‼️Хүний тоо хязгаартай‼️
📋Ирэхдээ тэмдэглэлийн дэвтэр болон балтайгаа ирж тэмдэглэл хөтлөхөө мартуузай
Оролцох боломжтой оролцогчдод 1 сарын 19-ны өдөр и-мейл илгээх болно.
👇👇👇
Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/7ZVN7z6XVbj6MiTa7
🗓️Огноо: 2026/01/20
⏰Хугацаа: 18:00-19:00
📍Байршил: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын сан, American Corner, хөтөлбөрийн танхим 105
☎️ Холбогдох: 90204526