02/03/2026
ХҮНИЙ ТОО БҮРДСЭН ТУЛ БҮРТГЭЛ ХААГДСАН
👧👧👧Японы охидын баяр буюу "ひな祭り" баярын танилцуулга хичээлд 4-12 насны охидыг оролцохыг урьж байна. 👧👧👧
Уг танилцуулга хичээлээр японы охидын баярын талаарх танилцуулга сонсон, цаасан нугалбар нугалж, баярын зоог хийж цагийг хөгжилтэй өнгөрөөнө.
☀2026 оны 03-р сарын 7 болон 14-ний өдрүүдэд 2 удаа зохион байгуулагдана /Бямба гараг/
⏰13:00-15:00
🏠Монгол-Японы төв Их танхимд
☎️7511-0879 (ext-1), 8065-0879
Төлбөр: 1 хүн 15,000₮
Оролцогчдын тоо: 24 хүн (8 хүртэлх насны охидууд асран хамгаалагчийн хамт оролцох)
Бүртгэл: 3-р сарын 7-ны линк
Хүний тоо бүрдсэн тул бүртгэл хаагдсан.
3-р сарын 14-ний линк
Хүний тоо бүрдсэн тул бүртгэл хаагдсан.
‼️Жич: Бүртгэлийн хураамжаа /15,000₮/ төлснөөр бүртгэл баталгаажна. ОРОЛЦОХ ӨДРИЙГ СОЛИХ БОЛОМЖГҮЙ!
Тус үйл ажиллагаанд өмнө нь оролцож байсан бол дахин оролцох боломжгүйг анхаарна уу.
10/02/2026
Сайн байцгаана уу.
Монгол-Японы төвд дадлага хийж байгаа Тооёо их сургуулийн оюутан Хиросэ Юүна байна😊
👉 Үйлчлүүлэгч та бүхэнд Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT), Японы их дээд сургуульд элсэх шалгалт (EJU) 🎓 бэлдэхэд зориулсан номын санд байгаа онцлог ном сурах бичгийг танилцуулах булан бэлдээд байна 📚
📚Та манай номын санд ирж ном тус бүрийн онцлогтой танилцахаас гадна өөрийн тань сурах арга барилд тохирох сурах бичгээ олж аваарай✨
29/01/2026
•Монгол–Японы төвийн “5S ХӨДӨЛГӨӨН”-ий хүрээнд номын сандаа дотоод шинэчлэл хийлээ
Монгол–Японы төв нь байгууллагын дотоод орчныг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 5S хөдөлгөөнийг тогтмол хэрэгжүүлж ажилладаг билээ. Энэ удаа та бүхэндээ манай төвийн номын сангийн орчин, дотоод зохион байгуулалтад шинэчлэлт хийсэн бодит хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэж байна.
Шинэчлэлийн хүрээнд хуучин номыг системээс хасаж зай талбай гаргах, тавиуруудын зохион байгуулалтад сайжруулалт хийн нэг уншлагын танхимаа сургалт зохион байгуулах боломжтой болгосон зэргээр илүү үр дүнтэй ашиглагдахуйц, мөн хялбар бөгөөд эмх цэгцтэй, цэвэрхэн орчныг бүрдүүлэхэд анхаарав.
Түүнчлэн 2024 онд зохион байгуулсан “Анимэ гар зургийн уралдаан”-д оролцсон шилдэг, авьяаслаг оролцогчдын бүтээлээр номын сангийн манга булангийн хэсгийг чимэглэн тохижуулсан бөгөөд залуу уншигч, үйлчлүүлэгчдийн сонирхлыг татахуйц шинэлэг бөгөөд японы поп соёлын онцлогийг танилцуулсан булан болгохыг зорив.
Цаашид ч Монгол–Японы төв нь 5S хөдөлгөөнийг тогтмол хэрэгжүүлж суралцагч, үйлчлүүлэгчдэдээ тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.
✨Та бүхэн манай номын санд ирж шинэ буланг маань заавал ирж сонирхоорой.✨
16/01/2026
Манай төвийн 2026 оны хаврын япон хэлний оройн сургалт эхлэх гэж байна.
Ажилтай, хичээлтэй завгүй хүмүүстээ зориулж япон хэлний оройн ангийн сургалтыг зарлаж байна.
✔ Ажлын дараах тохиромжтой цаг
✔ Анхан дунд ахисан түвшин
✔ Ярих, сонсох, унших, бичих хослуулсан хөтөлбөр
✔ Туршлагатай Япон, Монгол багш
Өөрийгөө хөгжүүлэх хамгийн зөв сонголт — япон хэл!
Та 80640879 дугаарт залган бүртгүүлээрэй.
05/01/2026
📣Үйлчлүүлэгчдийн анхааралд📣
Тус төвийн номын сан нь 2026 оны 1-р сарын 5-аас 1-р сарын 16-ны өдрийг дуустал ном тооллоготой тул ажиллахгүй болохыг мэдэгдье.
🌟1-р сарын 19-ний өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчье.
👉Ном тооллогын үеэр ном буцаалт хийх тул хүлээн авахад хандана уу.📘
☎️: 7511-0879 (Ext-1), 8065-0879
お知らせ
当センターの図書室は1月5日(月)~1月16日(金)まで図書点検のため閉館いたします。
ご理解と協力のほどよろしくお願いいたします。
👉書籍の返却することができるため、受付までお願いいたします。📘
☎️: 7511-0879 (Ext-1), 8065-0879
19/12/2025
📣Үйлчлүүлэгчдийн анхааралд:
Тус төв нь 2025 оны 12-р сарын 24-өөс 2026 оны 1-р сарын 4-ныг дуустал хаалттай байхыг мэдэгдье.
2025 оны 1-р сарын 5-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.
📣お知らせ
当センターは、12月24日(水)~1月4日(日)まで、年末年始休みのため閉館いたします。
ご迷惑をお掛けしますが、ご理解とご協力の程よろしくお願いいたします。
27/11/2025
❄️ШИНЭ НОМ ИРЛЭЭ❄️
🇯🇵 ЯПОН ХЭЛ СУРАЛЦАГЧ ХЭН БҮХНИЙ АНХААРАЛД 🇯🇵
📚Япон сангаас суралцагч, орчуулагч, ажил мэргэжлээрээ Японтой холбогддог бүх хүнд хэрэгтэй орчуулгын арга зүй, ажлын байрны болон бизнесийн япон хэл, мөн J-TEST, JLPT шалгалтын бэлтгэлийн номуудыг хандивлалаа.
😇Номын санд карттай хэн бүхэн өөрт хэрэгтэй номоо танхимаар болон гэрээр авч уншаарай. (^▽^)/
19/11/2025
📣📣Манга сонирхогчид оо анхаарлаа хандуулаарай!!! 📣📣
📕Манай номын санд 🏐ハイキュー!! / Хайкү!!🏐манга шинээр ирлээ.
Тус мангаг хандивласан Мэйкэй Гакүэн ахлах сургуульдаа баярлалаа. 🤗
📌Номын санд карттай хэн бүхэн өөрт хэрэгтэй номоо танхимаар болон гэрээр авч уншаарай.
Монгол-Япон төвийн номын санд ирж волейболын эрч хүч, нөхөрлөл, тэмцэл дунд шумбахад бэлэн үү!? (っ'-')╮ =͟͟͞͞🏐ブォン
18/11/2025
📣 Үйлчлүүлэгчдийн анхааралд:
🔴 11-р сарын 21,26-ны өдөр бүх нийтийн амралт тул Монгол-Япон төв болон номын сан хаалттай байхыг мэдэгдье. Үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчье. 🙇♀️🙇
📍 Жич: Сарын сүүлийн баасан гараг буюу 11-р сарын 28-нд номын сан ажиллана.
☎️ 75110879 (Ext-1), 80650879
📣 お知らせ
🔴 当センターの図書室は、祝日のため11月21(金),26日(水)に閉館することをお知らせいたします。ご迷惑をお掛けしますが、ご理解とご協力の程よろしくお願いいたします。🙇♀️🙇
☎️ 75110879 (Ext-1), 80650879 See less