Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ, Government Organization, Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж, Радио телевизийн үндэсний сүлжээний байр, 2 давхарт, Ulaanbaatar.

31/03/2026
Photos from E-Mongolia's post 24/03/2026
19/03/2026

📢 “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хурдан, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар албан ёсоор эхэлж байна.

🚀 Хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ “Цахим Дорноговь” өдөрлөг
📍 Дорноговь аймаг, Сайншанд хот
📅 2026 оны 03 дугаар сарын 25, 26 -ны өдрүүдэд

Энэхүү өдөрлөг нь төр, хувийн хэвшил, технологийн салбар болон иргэдийн хамтын оролцоонд тулгуурласан өргөн хүрээний арга хэмжээ бөгөөд дараах онцлох үйл ажиллагаанууд зохион байгуулагдана:

🔹 Иргэдэд зориулсан цахим ур чадварын сургалт, зөвлөгөө
🔹 E-Mongolia, E-Business зэрэг төрийн цахим үйлчилгээний танилцуулга, заавар
🔹 Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрсдэлээс сэргийлэх сургалт
🔹 Дотоодын IT компаниудын бүтээгдэхүүн, шийдлийн үзэсгэлэн
🔹 Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих уулзалт
🔹 Иргэдийн санал хүсэлт, хэрэглэгчийн туршлагад суурилсан судалгаа, зөвлөмжийн ажил

🌐 Энэхүү хөдөлгөөн нь:
✔️ Иргэн бүрд тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг бий болгох
✔️ Төрийн үйлчилгээг илүү шуурхай, ил тод болгох
✔️ Цаг хугацаа, зардлыг хэмнэсэн ухаалаг хэрэглээг хэвшүүлэх
✔️ “Цахим үндэстэн” болох зорилтыг бодитоор хэрэгжүүлэх чухал алхам юм.

💡 Та төрийн цахим үйлчилгээг авч, ашиглаж чадаж байна уу? Хэрхэн илүү хялбар, аюулгүй ашиглахыг энэ өдөрлөгөөс мэдэж аваарай!
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
E-Mongolia
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park
Харилцаа холбооны зохицуулах хороо
Үндэсний Дата Төв УТҮГ
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ

Photos from Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ's post 19/03/2026

🛡️ ШИНЭ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭМЗЭГ БАЙДЛУУД ИЛРҮҮЛЛЭЭ

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Кибер халдлагад хариу үзүүлэх газрын албан хаагчид олон улсын мэдээллийн санд бүртгэгдсэн шинэ эмзэг байдлуудыг илрүүлж, судлан баталгаажууллаа.

Албан хаагчид илрүүлсэн эмзэг байдлуудыг “responsible disclosure” зарчмын хүрээнд холбогдох хөгжүүлэгчдэд мэдэгдэж, эрсдэлийг бууруулах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа.

Ийнхүү тус төвийн Кибер халдлагад хариу үзүүлэх газрын албан хаагчдын илрүүлсэн эмзэг байдал олон улсын CVE (Common Vulnerabilities and Exposures) албан ёсны бүртгэлд бүртгэгдсэн 6 дахь тохиолдол боллоо.

#КиберАюулгүйБайдал

18/03/2026

🛡️ ШИНЭ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭМЗЭГ БАЙДАЛ ИЛРҮҮЛЛЭЭ

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Кибер халдлагад хариу үзүүлэх газрын албан хаагч П.Цэрэнпунцаг нь нээлттэй эхийн программ хангамжийн орчинд хамаарах хэд хэдэн кибер аюулгүй байдлын эмзэг байдлыг илрүүлж, олон улсын CVE (Common Vulnerabilities and Exposures) албан ёсны бүртгэлд бүртгүүллээ.

#КиберАюулгүйБайдал

18/03/2026

Монгол улсад орчин цагийн Зэвсэгт хүчний алба байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийн мэндийг хүргэе! Эх орны цахим хил амгалан байг! 🇲🇳

08/03/2026

🌸 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт эмэгтэйчүүддээ аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. 💐

#Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв

26/02/2026

Хүүхдүүд цахим орчинд өдөр бүр эрсдэлтэй тулгарч байна.
Тиймээс тэдэнд зөв мэдлэг, зөв ойлголт зайлшгүй хэрэгтэй.

17/02/2026

🇲🇳 САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳

XVII жарны “сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!

Та бүхэн эрүүл энх, аз жаргал, элбэг дэлбэг, аюулгүй сайхан шинэлээрэй!

Кибер аюулгүй байдлын зөвлөл
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Photos from Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ's post 13/02/2026

“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Зэвсэгт хүчний төв хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж, Радио телевизийн үндэсний сүлжээний байр, 2 давхарт
Ulaanbaatar
15160