Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/

Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/

Share

1921 онд байгуулагдсан, 3 сая гаруй ном хэвлэлтэй, улсын хамгийн том номын сан

30/05/2026

НОМЫН САН 5-Р САРЫН 31, 6-Р САРЫН 01-НИЙ ӨДРҮҮДЭД АМАРНА

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.6-д Хүүхдийн баяр 6 дугаар сарын 1, 4.1.10-т Бурхан багшийн их дүйчин өдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 гэж заасан бөгөөд 5 дугаар сарын 31-нд Бурхан багшийн их дүйчин өдөр, 6 дугаар сарын 1-нд Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа тул тус өдрүүдэд Монгол Улсын Үндэсний Номын Сангийн төв болон салбар номын сан амарна.

Photos from Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/'s post 30/05/2026

ҮЛГЭРИЙН ЦАГ ХӨТӨЛБӨРИЙН УНШЛАГА БОЛЛОО

Азийн сан болон Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Үлгэрийн цаг" хөтөлбөрийн ээлжит уншлага "Гэр бүлийн уншлагын танхим"-ын уншигч хүүхэд багачуудын дунд зохион байгууллагдлаа.

Энэ удаагийн уншлагаар:
📚"Shh! We Have a Plan - Чшш бидэнд төлөвлөгөө байна"
📚"The Perfect fit - Төгс тэшүүр"
📚Little Blue and Little Yellow - Бяцхан цэнхэр бяцхан шар"
гэсэн номнуудаар Э.Алтанзаяа чанга уншлага хийж харилцан ярилцлаа.

Photos from Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/'s post 28/05/2026

ЦЭЦЭРЛЭГИЙН БОЛОН БАГА АНГИЙН СУРАГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн ерөнхий боловсролын "Хөөрөх Тавцан" дунд сургуулийн 1, 2, 3-р ангийн сурагчид болон Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багачууд салбар номын сангаар зочлон Гэр бүлийн уншлагын танхимд "Таван сайн нөхөр" үлгэр сонсож, мини кино театрт "Цоохор найз" хүүхэлдэйн кино үзэж сонирхлоо.

Photos from Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/'s post 27/05/2026

РУМЫН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НОМ ХАНДИВЛАВ

Үндэсний номын сангийн салбар байранд 2026 оны 5 сарын 26-нд Румын Улсын Элчин сайдын яамнаас ном хандивлах ёслол боллоо.

Тус ёслолд Румын Улсаас Бээжинд Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дан Ориа Максим мөн тус Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Европын холбооны утга зохиолын шагналтан, Румын Улсын нэрт зохиолч Клавдио Флориан нар морилон ирж номын сангийн удирдлагатай уулзалт хийж, хандивласан номын сертификат гардуулж, Монгол Улсын Үндэсний номын сангийн Талархлын бичгийг хүлээн авав.

Хандивын номыг ноён Клавдио Флориан өөрөө Румын улсын түүх соёл, тариачин ардын ахуй амьдрал, улс төр, дипломат ёс, эрдэнэсийн сангийн тухай румын болон англи хэлээр хэвлэсэн 25 номыг сонгон бүрдүүлсэн бөгөөд цаашид өргөжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уг ёслолын дараа Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дан Ориа Максим Румын Улсад сургууль төгссөн монголчуудтай уулзалт хийж, Румын Улсын алдарт теннисчин Илие Настасийн тухай “Nasty – More Than Just Tennis” баримтат киног хамтдаа үзэж сонирхсон ба энэхүү дурсамж бүтээсэн уулзалтыг хамтран зохион байгуулаа.

Photos from Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/'s post 27/05/2026

АЛБАН ХААГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА

Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын албан хаагчдын төлөөлөл Үндэсний номын сангийн салбар номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төрөлжсөн уншлагын танхимууд, хүүхэд саатуулах өрөө, мини кино театр, үзэсгэлэнгийн танхим, ном солилцооны булан зэрэгтэй танилцаж “Цогт хун тайжийн санаашрал” баримтат кино үзэв.

Мөн “Шувуудын ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэн, Олон Улсын Музейн өдөрт зориулсан номын үзэсгэлэн үзэж, “Монгол орны хамгийн хамгийн” танин мэдэхүйн танилцуулга болон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт Үндэсний номын сангийн сан хөмрөгөөс болон номын сангаас нэр дэвшүүлэн бүртгүүлсэн 9 баримтат өвийг танилцууллаа.

Албан хаагчид тусгай хөтөлбөрийн дагуу сэтгэл зүйн сургалтад хамрагдаж, Үндэсний номын сантай хамтран ажиллах санал солилцлоо.

Цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт хүсэн ерөөе.

Photos from Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/'s post 27/05/2026

2 БОЛОН 75 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ НОМЫН САНГИЙН БАРИЛГА

Үндэсний номын сангийн төв байр 1951 оны хавар, салбар номын сангийн байр 2024 оны 5 сарын 27-нд ашиглалтад орж, уншигч үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

Үндэсний номын сангийн төв байр 75 жилийн ойтойгоо, салбар номын сан 2 жилийн ойтойгоо золгож байна.

Төв болон салбар номын сангийн барилгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гэрэл зургийн хамт нийтлэв.

Photos from Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/'s post 25/05/2026

БАГА АНГИЙН СУРАГЧИД НОМЫН САНТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Консерваторын 1а ангийн сурагчид салбар номын сангаар зочлон Хүүхэд саатуулах танхим, Бүтээлч байгаль танхимуудтай танилцан Гэр бүлийн уншлагын танхимд Монгол ардын үлгэр "Шуналт гурав" үлгэрээр чанга уншлага сонсч мини кино театрт "Цоохор найз" хүүхэлдэйн киног үзэж сонирхлоо.

Сурагчиддаа улам их амжилтыг хүсье.

25/05/2026

ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧДЫН НАМТАР УРАН БҮТЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА ЦУВРАЛ 20

ТӨРИЙН ШАГНАЛТ, ЗОХИОЛЧ Ч.ЛХАМСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 109 ЖИЛИЙН ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА.

1917 оны 5 сарын 25-нд одоогийн Баянхонгор аймгийн Баацагаан суманд мэндэлсэн. 1920 онд эх нь нас барж, н.Чойжилжав үрчлэн авсан.

1937-1940 онд Улаанбаатар хотноо Худалдааны техникумд суралцаж, 1941-1944 онд цэргийн алба хаажээ.

Худалдааны техникумд суралцаж байхдаа уран бүтээлээ туурвиж эхэлсэн. 1938 онд анхны бүтээл "Хороос хамгаалах эмнэлэг" шүлэг нь "Үнэн" сонинд хэвлэгдсэн.

1947-1950 онд МЗЭ-ийн нарийн бичгийн дарга, "Цог" сэтгүүл, "Утга зохиол урлаг" сонины ажилтнаар олон жил ажилласан. Япон, орос, англи, польш хэлээр төгс ярьдаг байв.

"Монгол хүн" сонин болон томилолтоор Баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар төмөр зам, Налайхын уурхай, Том ширний үйлдвэр зэрэгт ажиллаж байв.

Төр засаг түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн 1962 онд "Маамуу нааш ир" шүлэг, "Хүрэн морь" найраглалд нь Монгол Улсын Төрийн шагнал хүртээжээ.

Photos from Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/'s post 22/05/2026

НОМТОЙ НӨХӨРЛӨЕ АЯН ӨНДӨРЛӨЛӨӨ

Хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлэх, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, багаар ажиллах дадал хэвшилд суралцах, авьяасыг нээн урамшуулах, үлгэрээс үлгэрлэх зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилд Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдэм төгс сургуулийн сурагчдын дунд 7 хоногт 2 өдөр ном унших аяныг зохион байгуулж дүнгээ гарган тайлан тоглолтоо хийлээ.

- Хичээлээс гадуур унших зохиол, ардын аман зохиолуудыг анги хамт олноороо уншиж судлах, цээжлэх,
-Ханын сонин, талархлын ил захидал, гар зураг зэрэг бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
- Багаар болон ганцаарчилсан хэлбэрээр урлан бүтээх зэрэг хөтөлбөртэй тус аянд Эрдэм төгс сургуулийн 1-5 дугаар ангийн 120 гаруй сурагч оролцож, 59 бүтээлээр үзэсгэлэн дэлгэж, шилдэг бүтээлийн эздийг тодруулав.

Номтой нөхөрлөе аяны хаалтын үйл ажиллагаанд сурагчид зохиолч Д.Нацагдоржийн Миний нутаг шүлэг, Флаш моб бүжиг, Сурагч нас дуугаар мэндчилгээ дэвшүүлж, шилдгүүдэд шагнал гардууллаа.

22/05/2026

БУРИАД УЛСЫН ҮНДЭСТНИЙ НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын Үндэстний номын сангийн ажилтнууд Өвөр Байгалийн ард түмнүүдийн угсаатны зүйн музейн мэргэжилтнүүдийн хамт Соёлын Өвийн Үндэсний Төвд танилцах аялал хийх хүрээнд Монгол Улсын Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, ховор ном, үнэт хэвлэлийн сан хөмрөгтэй танилцах, мөн тэдгээрийг сэргээн засварлах чиглэлээр туршлага судлах зорилгоор зочилж, уулзалт хийв.

Айлчлалыг Бүгд Найрамдах Буриад Улсын Үндэстний номын сангийн захирал А.В.Дашанимаевагийн албан ёсны хүсэлтээр Ховор ном, номын дурсгалын хэлтсийн эрхлэгч Жаргалова Роза Дашеевна тэргүүтэй тус хэлтсийн секторын эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөл ирж, ном бүтээлээ гардуулан өгч, Төв болон Салбар номын сангийн үйл ажиллагаа, үнэт ховор номын музей, сан хөмрөгүүдтэй танилцаж, туршлага судлав.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00