Цаг уур, орчны шинжилгээний газар

Цаг уур, орчны шинжилгээний газар

Share

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газар Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

22/10/2025

ЗҮҮН АЗИЙН ХҮЧИЛЛЭГ ТУНАДАСНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний Шинжлэх ухааны зөвлөлийн 25 дахь удаагийн хурал 2025 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсаас Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал, доктор Б.Цацрал нар оролцож байна.
Хурлаар Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний 2021-2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн, ололт амжилт, гарсан бэрхшээл, сургамжийг дүгнэн, 2026-2030 оны дунд хугацааны төлөвлөгөөний төслийг эцэслэн хэлэлцэж, дунд хугацааны төлөвлөгөөг тус байгууллагын Засгийн газар хоорондын хурлаар батлуулахаар шийдвэрлэв. Мөн хурлаар 2025 оны ажлын тайлан, Зүүн Азийн агаарын чанарын төлөв байдлын 5 дахь удаагийн тайлангийн төслийг хэлэлцэж, гишүүн 13 орны лаборатори хоорондын харьцуулалт, төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, 2026 онд хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж батална.
Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээ нь бүс нутгийн хүчиллэг тунадасыг хянах, хүчиллэг тунадасны талаарх ойлголтыг олон нийтэд өгөх, бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2001 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны бүтэц юм. 2025 оны байдлаар 13 улс тус сүлжээний гишүүнээр ажиллаж байна.
Хүчиллэг тунадас нь бороо, цас, манан, тоосонцор хэлбэрээр агаарт агуулагдах хүхрийн давхар исэл (SO₂) болон азотын исэл (NOₓ) зэрэг бодисууд усны ууртай урвалд орж, H₂SO₄ (хүхрийн хүчил) болон HNO₃ (азотын хүчил) үүсгэснээр үүсдэг. Хүчиллэгийг усан уусмалд хичнээн устөрөгчийн ион (pH) байгаагаар илэрхийлдэг. Тунадасны pH 5.6-аас бага тохиолдолд хүчиллэг тунадас гэж үздэг.
ЦУОШГ 1998 оноос Улаанбаатар хотын төвд болон Тэрэлжид хүчиллэг тунадасны хяналт шинжилгээг тасралтгүй хийж байна. Манай орны хувьд хүчиллэг тунадасны нөлөө нийт нутгаар харьцангуй бага боловч төв суурин газруудад ялангуяа галлагааны улиралд бохирдуулагч эх үүсвэр, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэл нэмэгдэж байна.
Хүчиллэг тунадасны хэмжилт хийж эхэлсэн 1998 оноос хойш Улаанбаатар хотын хувьд олон жилийн дундаж pH 5.5–6.8 буюу ихэнхдээ саармаг орчинд байдаг боловч өвлийн улиралд Улаанбаатарт pH 4.8–5.2 хүртэл буурах тохиолдол бүртгэгдсэн.
Хүчиллэг тунадас нь:
* Амьсгалын замын өвчлөл нэмэгдэх
* Хөрсний шим тэжээл багасах, ус, ойн экосистем доройтох
* Барилга байгууламжийн зэврэлт, элэгдэл түргэсэх шалтгаан болдог.

21/10/2025

ЭМГЭНЭЛ

МАНАЛЖАВЫН ЦООЗОЛ
1944-2025 он

Бидний эрхэм багш, Доктор, Профессор Маналжавын Цоозол нь тэнгэрийн оронд дэвшиж, Монгол Улсын цаг уурын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
М.Цоозол нь 1944 онд Говь-Алтай аймгийн Наран, одоогийн Халиун сумын нутагт Маналжавын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 1967 онд МУИС-ийг “Цаг уурын инженер” мэргэжлээр төгссөн анхны 18 оюутны нэг бөгөөд энэ цаг үеэс эхлэн өөрийн бие сэтгэлээ тус салбарын боловсрол, шинжлэх ухааны хөгжилд бүрэн дүүрэн зориулж ирсэн цаг уурч, эрдэмтэн багш байсан юм.
Тэрээр 1967-1970 онд Говь-Алтай аймгийн Ус цаг уурын товчооны дарга, инженер, 1970-1972 онд Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх хэлтэст инженер, ахлах инженер, 1972-2013 онуудад МУИС-ийн багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх профессор зэрэг ажлуудыг нөр их хичээл зүтгэл гарган, ачаалал өндөртөй ажлуудыг амжилттайгаар хийж гүйцэтгэсэн юм.
М.Цоозол нь 1995 онд МУИС-ийн дэд профессор, 2006 онд профессор цол хүртэж, 2000-2003 онд МУИС-ийн Ус цаг уур, экологийн тэнхимийн эрхлэгчээр, 2007-2013 онд МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимийн зөвлөх профессороор ажиллаж байв.
М. Цоозол нь 1993 онд “Монгол орон дахь аянгын үзэгдэл” сэдвээр Докторын зэрэг хамгаалсан. Түүний “Монгол орны нутаг дэвсгэр дээрхи аянга цахилгааны иж бүрэн цуврал судалгаа” нь үйлдвэрлэлд нэвтэрч Монголын цаг уур, уур амьсгалын салбарт нэгэн шинэ хуудсыг нээсэн байдаг. Хожим нь циклон, фронт, хур тунадас, агаар мандлын процессод уул зүй нөлөөлөх байдал болон бичил уур амьсгалын чиглэлээр хэд хэдэн дорвитой судалгаа хийж ном, сурах бичгүүд хэвлүүлсэн юм.
М.Цоозолын хийсэн “Монгол орны аянгын зураг” нь манай орны барилга, байгууламжийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл зохиоход улс орон даяар ашиглагддаг бөгөөд нэг жилд ойролцоогоор 200-300 объектын төсөл зохиоход хэрэглэгдсээр байна. Түүний судалгааны үр дүнгүүд нь 120 орчим эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл болон гадаад, дотоодын сэтгүүлд өгүүлэл хэлбэрээр нийтлэгдэж олон нийтийн хүртээл болсоор байна.
М. Цоозол нь нийт 42 жилийн турш Монгол улсын их сургуульд багшилж, ирээдүйн улс орны аюулгүй байдлын тулгуур болсон цаг уурч, ус судлаач, уур амьсгал судлаачдыг төрүүлж, бэлтгэн гаргасан гавьяатай хүн байлаа.
Тэрээр олон зуун шавь нараас нь 30 гаруй боловсролын докторууд төрөн гарсан байдаг. Тэр дундаа 5 шавийнхаа эрдмийн ажлыг удирдан боловсролын докторын зэргийг хамгаалуулсан ба МУИС-ийн Профессор цолыг хүртсэн анхны цаг уурч эрдэмтэн юм. Мөн МУИС-ийн эрдмийн зөвлөл, Газарзүйн ухаанаар доктор хамгаалуулах улсын эрдмийн зөвлөлийн гишүүн, УЦУЭШХүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Зохиомлоор хур тунадас оруулах ба таримал ургамлыг мөндрөөс хамгаалах БОХЯ-ны “Хурын шим” төвийн эрдэм шинжилгээний удирдагч, Эко-Ази дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн зэрэг эрдэм судлалын ажлуудыг олон жил амжилттай гүйцэтгэсэн гарамгай эрдэмтэн байв.
Профессор М.Цоозолын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Ус, цаг уурын албыг удирдах газрын жуух бичиг (1978, 1986), “Ардын боловсролын тэргүүний ажилтан” (1992), Ардын боловсролын ойн медаль (2001), “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” (2002), “Байгаль орчны тэргүүний ажилтан” (2004) цол тэмдэг, 2001 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнаж байжээ.
Тэрээр хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, шулуун шударга зантай, шавь нартаа үлгэр дуурайлал болсон, салбартаа болон нутаг усандаа нэр хүндтэй, бахархал дүүрэн хүн байлаа.
Та минь эх нутгийнхаа хөрсөнд, мөнх хөх тэнгэр дор амгалан нойрс доо.

Ум сайн амгалан болтугай.

Цаг уур, орчны шинжилгээний газар
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Хамт олноос

18/10/2025

Агаарын чанарыг хянах явуулын станцыг ЦУОШГ-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өглөө.

18/10/2025

БНСУ-ын буцалтгүй тусламжаар агаарын чанарын 6 үзүүлэлт, цаг агаарын үндсэн үзүүлэлтүүдийг хэмжих явуулын лабораторийг ЦУОШГ-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өглөө. Энэ жил 21 аймгийн төвд агаарын чанарын станц суурилуулсан бол өнөөдөр ийнхүү хүссэн байршилдаа хэмжилт хийх боломжтой болж байна.

Photos from Цаг уур, орчны шинжилгээний газар's post 18/10/2025

БНСУ-ын буцалтгүй тусламжаар агаарын чанарын 6 үзүүлэлт, цаг агаарын үндсэн үзүүлэлтүүдийг хэмжих явуулын лабораторийг ЦУОШГ-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хүлээлгэн өглөө. Энэ жил 21 аймгийн төвд агаарын чанарын станц суурилуулсан бол өнөөдөр ийнхүү хүссэн байршилдаа хэмжилт хийх боломжтой болж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл Батын Батбаатар Battulga Erkhembayar

16/10/2025

Монгол, БНХАУ-ын цаг уурын байгууллага хоорондын цаг уурын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах, хоёр талт хамтын ажиллагааны 18 дугаар уулзалт болж байна. БНХАУ-ын Цаг уурын газрын дэд дарга Сонг Шаньюн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Цаг уурын газрын дарга Зао Лаймин тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд талууд элс, шороон шуурганы хяналт шинжилгээ, хамтарсан судалгаа, хиймэл дагуулын мэдээний хэрэглээ, цаг агаарын урьдчилсан мэдээ, уур амьсгалын үйлчилгээний чанар, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа, багажийн шалгалт, тохируулга, мэргэжилтэн сургах зэрэг 9 чиглэлд ирэх 2 жилийн хугацаанд хамтран ажиллах чиглэлээ тохирлоо.
Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Цаг уурын газрын бүсийн сургалтын төвүүдэд манай улсын 400 гаруй мэргэжилтэн давтан сурч, чадавхаа нэмэгдүүлсэн. Мөн энэ онд БНХАУ-ын Цаг уурын газрын буцалтгүй тусламжаар Өмнөговь, Говь-Алтай аймгуудад аэрологийн өртөөдийг шинээр болон шинэчлэн байгуулсан нь Монгол орны уур амьсгалын мониторинг, судалгааны чадавхыг нэг шат ахиулсан чухал бүтээн байгуулалт болсныг ЦУОШГ-ын дарга Э.Баттулга онцолж, талархал илэрхийллээ. Хоёр талын уулзалтын үеэр олон төрлийн байгалийн гамшгийг эрт илрүүлэхэд зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан сервер, програм хангамжийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө. 中国气象局 CMA

16/10/2025

We warmly welcome the delegates from the China Meteorological Administration, led by Mr. SONG Shanyun, to the National Agency for Meteorology and Environmental Monitoring of Mongolia.
中国气象局 CMA

15/10/2025

✅E-Mongolia платформоос “Цаг уурын горимын мэдээ” үйлчилгээг авах боломжтой боллоо.

🌨 Шинэ үйлчилгээ: E-Mongolia платформоос “Цаг уурын горимын мэдээ” үйлчилгээг авах боломжтой боллоо.

⛅️Тус үйлчилгээгээр цаг агаарын 138 өртөө, 180 харуулын ажиглалтын мэдээгээр: Агаар, хөрсний температур, даралт, чийг, хур тунадас, салхи, үзэгдлийн тоон мэдээ болон тодорхойлолт авах боломжтой юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Цаг уур, орчны шинжилгээний газар

14/10/2025

“УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

✅Хиймэл дагуулын мэдээллийг үр дүнтэй ашиглах нь ус, цаг уур, орчны шинжилгээний чанарыг дээшлүүлэх, гамшгийн эрт сэрэмжлүүлгийн чадавхыг сайжруулах, байгаль орчны хяналтыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой байдаг.
Хиймэл дагуулын мэдээг ашиглан ус, цаг уур, орчны шинжилгээнд ашиглаж буй өнөөгийн байдал, цаашид нэвтрүүлэн ашиглах боломж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж аймаг, хотын ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн албан хаагчдаас санал, зөвлөмж авч хиймэл дагуулын мэдээг ашиглах үйл ажиллагааг сайжруулах чиглэлийг тодорхойлох зорилгоор уг уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
✅Дээрх сэдвийн хүрээнд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нандин-Эрдэнэ нь одоо ашиглагдаж байгаа хиймэл дагуулын тухай болон гаргаж буй бүтээгдэхүүний талаар танилцуулж, эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Г.Баясгалан нь “Хиймэл дагуулын мэдээгээр агаар мандлын тогтворгүйшлийг илэрхийлдэг индексүүдийг тооцоолох” сэдвийн дор өөрийн судалгааны ажил, эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Д.Мөнхзул нь цөлжилт, ган, ургамалан нөмрөгийн өөрчлөлт, альбедо, хур борооны бүтээмжит байдал зэрэг судалгааны ажлын хүрээнд хийсэн ажлуудаа танилцууллаа.
✅Уулзалт, хэлэлцүүлгээр аймаг, хотын 70 орчим албан хаагч цахимаар оролцож сонирхсон асуултаа асууж, санал, зөвлөмж өгсөн. Энэхүү гаргасан санал, санаачилгуудыг нэгтгэн дүгнэж, цаашдын ажлын төлөвлөгөөнд тусган ажиллана.

13/10/2025

ЭМГЭНЭЛ

13/10/2025

“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарын эрс тэс нөхцөл байдалд хүргэж байгаа энэ үед эрт сэрэмжлүүлэх системийн хэрэгцээ урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна.

10/10/2025

Цаг агаарын тодорхойлолт, ажиглалтын мэдээ авах процессыг цахимжуулж, хэрэглэгч өөрийн сонгосон үзүүлэлт, хугацаа, нөхцөлөөр авах боломжийг бүрдүүллээ. Мөн НӨАТ-ийн баримт, мэдээ баталгаажуулалтын хуудсыг цахимаар авдаг боллоо. Хуулийн дагуу ус цаг уур, орчны мэдээллийн архив нь төрөлжсөн архив байдаг. Төсөл хэрэгжүүлэгчид, байгаль орчны үнэлгээний компаниудын ТЭЗҮ, тайлан боловсруулахдаа ашигладаг эх мэдээ, даатгал, онцгой, хуулийн байгууллагуудын авдаг лавлагаа албан бичгээр ирж, бичгээр хариу өгдөг байдал өөрчлөгдлөө. Энэхүү үйлчилгээг www.weather.gov.mn цахим хуудаснаас болон И-Монголиагаар дамжуулан авах боломжтой.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж 5, Цаг уур, орчны шинжилгээний газар
Ulaanbaatar
15160