ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ

Share

. . . Монгол Улсын Зэвсэгт хүчин нь бүтээн байгуулалтын ажилд оролцох үүрэгтэй . . .
/Зэвсэгт хүчний тухай хуулиас/

Photos from ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ's post 06/06/2026

БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА.

📌Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн Эрүүл мэндийн төв Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагтай хамтран “Амилуулах суурь тусламжийн (BLS) сургалтыг тус ангийн эмч, сувилагч, эмнэлгийн зааварлагч, хугацаат цэргийн алба хаагч нарт амжилттай зохион байгууллаа! ❤️🩺
Энэ удаагийн сургалтаар

✅ Амилуулах суурь тусламж
✅ Зүрх, уушгины сэхээн амьдруулалд (CPR)
✅ АМБУ маскаар амьсгал удирдах
✅ Яаралтай үед багаар ажиллах ур чадвар, ХӨХ КОД
✅ Практик дадлага, бодит нөхцөлд ажиллах арга барилуудыг эзэмшлээ. Амь аврах мэдлэг бол зөвхөн эмч, эмнэлгийн ажилтны бус хүн бүрийн эзэмших чадвар юм. 🌍❤️

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИ

05/06/2026
Photos from ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ's post 04/06/2026

УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА.

📌Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн Эрүүл мэндийн төвөөс Баянхонгор аймгийн Улаан загалмайн хороотой хамтран бие бүрэлдэхүүнд анхан шатны түргэн тусламж үзүүлэх мэдлэг, чадвар олгох зорилгоор “Зүрх, судасны сэхээн амьдруулах арга хэмжээ”, “Хахалтын үеийн анхны тусламж” сэдвээр ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИ

01/06/2026

МЭНДЧИЛГЭЭ

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн дэд түрүүч Н.Мөнх-Оргил Монгол улсынхаа бүх сайхан ээжүүддээ болон энхрий бяцхан дүү нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд насны нандин мартагдашгүй дурсамжаа хуваалцлаа.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 110 ДУГААР АНГИ

30/05/2026

“АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД НАС"

📌”Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Хошууч генерал Д.Бавуугийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар анги бие бүрэлдэхүүнийхээ гэр бүлийнхнийг хүлээн авч, ажил мэргэжлийн онцлог, ангийн үйл ажиллагааг сурталчлан, Монгол Улсын ирээдүй болсон бяцхан үрсээ баярлууллаа.

📌Тус арга хэмжээний хүрээнд хүүхэд, багачуудыг насны ангиллаар нь төрөл бүрийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж, оюун ухаан, авьяас чадвараараа бусдыгаа манлайлсан хүүхэд багачуудад баяр хүргэж, өргөмжлөл, гарын бэлэг гардууллаа.

📌Ангийн захирагч, хурандаа Б.Бодьхүү алба хаагчдынхаа гэр бүлийнхэнд баярын мэндчилгээ дэвшүүлж албаны ард та бүхний бодит дэмжлэг байдаг хэмээн онцолж, гэр бүлүүдэд аз жаргал хүсэн ерөөж нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 110 ДУГААР АНГИ

Photos from ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАРИЛГА-ИНЖЕНЕРИЙН ЦЭРЭГ's post 30/05/2026

“ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР”-ИЙГ УГТАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

🇺🇳Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө тууштай тэмцэгч энхийг сахиулагч нарыг алдаршуулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги хамтран зохион байгууллаа.

🇺🇳Тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер хошууч Д.Бат-Өлзий, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн удирдлагууд, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 150 гаруй сурагчид, тус ангийн бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчид оролцлоо.

🇺🇳Өдөрлөгийн үеэр энхийг сахиулагчдын үйл хэрэг, алдар гавьяа, түүхэн замналын талаар яриа таниулга, Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын дуучид урлаг уран сайхан, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт болон орон тооны зэвсэглэлийн үзэсгэлэнг сурагчдад толилуулсан юм.

🇺🇳Мөн өдөрлөгт оролцогч ахлах ангийн сурагчид болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд танин мэдэхүйн асуултаар АХА тэмцээн зохион байгууллаа.

Тус тэмцээнд:
📌Тэргүүн байрт: Мотобуудлагын ротын хоёрдугаар салааны байлдагч Б.Баасандорж
📌Дэд байр: Политехник коллежийн сурагч Б.Номин-эрдэнэ
📌Гутгаар байрт: Политехник коллежийн сурагч н.Гансүх нар бусдыгаа манлайлан тэргүүллээ.

🇺🇳”Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн төгсөлд хүрэлцэн ирсэн зочид сурагчдыг амтат үзэмний шүүс, жигнэмэг зэрэг амттангуудаар дайлан дурсгалын зураг татуулсан юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339 ДҮГЭЭР АНГИ

Photos from Зэвсэгт хүчний Жанжин штаб / ᠵᠡᠪᠰᠡᢉᠲᠦ ᠬᠥᠴᠤᠨ ᠪ ᠵᠠᠩᠵᠤᠨ ᠱᠲ᠋ᠠᠪ's post 26/05/2026
21/05/2026

МЭДЭГДЭЛ

Батлан хамгаалахын сайдын хувьд, мөн үр хүүхдээ өсгөж буй эцэг хүний хувиар та бүхэнтэй яг ижилхэн эмгэнэж байна.

Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хаах хугацаандаа амь насаа алдсан 19 настай хүүгийн эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг цагдаа, прокурорын байгууллага явуулж байна. Болсон үйл явдлыг нуун дарагдуулах, асуудлаас зугтах гэсэн ямар ч оролдлогыг миний бие салбарын сайдын хувиар огт зөвшөөрөхгүй, бүх талаар хамтарч ажиллана. Одоогоор ЗХЖШ-аас албаны шалгалт явуулахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдон шуурхай ажиллаж байна.

Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо.

Хэвлэл мэдээллээр цацагдаад буй камергүй сохор бүсүүдийг бид хяналтад авах гэж хичээсээр ирсэн. Гэхдээ хүний бие засах, усанд орох зэрэг хувийн нууцад халдаж, язгуур эрхийг зөрчин камержуулах боломжгүй байдаг.
БХЯ, ЗХЖШ-аас дүрмийн бус харилцааг таслан зогсоох чиглэлд сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг ажиллуулах, соён гэгээрүүлэх суртал хүмүүжлийн ажлууд, сохор бүсээс бусад газрыг бүрэн камержуулах, удаа дараагийн шаталсан сургалт зэргээр ажиллаж байгаа хэдий ч зөрчил гарсаар байна.
Иймд орох, гарах хаалганы хяналтыг сайжруулж, шалгалтыг алхам тутамдаа биеэр хэрэгжүүлж байх харуул хамгаалалтын шинэ журмыг мөрдүүлж эхэлнэ.

Миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд энэ асуудлыг эцсийг нь хүртэл хариуцаж, армийн соёл, дотоод уур амьсгалыг өөрчлөх, цэргүүдээ хамгаалах системийн шинэчлэлийг тууштай удирдан зохион байгуулах болно.

Энэ чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй нээлттэй хамтран ажиллахад бэлэн.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо Барилга-инженерийн цэргийн удирдах газар
Ulaanbaatar