21/07/2020
Дангаагийн Авирмэд
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дангаагийн Авирмэд, Songinkhairkhan district 1st khoroo, Ulaanbaatar.
21/07/2020
Азийн Хөгжлийн Банк болон НЗДТГ хамтран санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл 3 үе шаттай нийт 9 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Төслийн I үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс Сэлбэ дэд төвд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд болох Сүхбаатар дүүргийн 13-р хороонд барьж буй Олон Улсын стандартад нийцсэн 28мв хүчин чадалтай дулааны станц, 6.6 км хатуу хучилттай гэр хорооллын дундах авто зам, үерийн хамгааллын далан суваг түүнийг дагасан ногоон байгууламж тохижилтын ажил, 3 гүүрийн ажил, 14 ширхэг ус дулаан дамжуулах төвүүд, мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, 35-10 дэд станц болон Чингэлтэй дүүрэгт барьж буй 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор сургалтын төвийн ажлуудын явцтай танилцаж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаа.
Мөн тэрээр Баянхошуу дэд төвд хийгдэж буй гэр хорооллын дундах авто замын ажил, Сонгинохайрхан дүүргийн 40-р хороонд барих 1.6 га газар цэцэрлэгт хүрээлэн, Олон нийтийн хөгжлийн төв, Спорт цогцолбор, Гал унтраах 126-р шинэ анги болон 240 хүүхдийн цэцэрлэгийн газрын байршил дээр ажиллаж, Нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллах ба төслийн баг бүтээн байгуулалтын ажлуудыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн юм.
Одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц 80%-тай хэрэгжиж байна.
Сэлбэ дэд төвийн Цэцэрлэг болон Бизнес инкубатор сургалтын төвийн барилга угсралтын ажил ирэх 5 сард бүрэн дуусах ба бусад ажлуудыг энэ оны 6, 9-р саруудад үе шаттайгаар хүлээлгэн өгч, I шатны хүрээнд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудыг 2020 оны 4-р улиралд бүрэн дуусгахаар төлөвлөсөн.
Гэр хороололд инженерийн хувьсгал өрнүүлж Нийслэл хотоо хүн төвтэй илүү сайхан хот болгох их бүтээн байгуулалтын ажлын үр шимийг Улаанбаатар хотын нийт иргэд шууд хүртэх юм. Тухайлбал: Сэлбэ дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжид 35-р сургууль, 51-р цэцэрлэг, зэрэг төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагад холбогдоно.Гэр хорооллын халаалтын болон айл өрхийн зуухны түүхий нүүрсний хэрэглээг жилд 15,000 тонноор бууруулж, 3700 өрхийн зуух, 10 гаруй ААН-н уурын зуухыг халах боломжтой болно.
Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв ашиглалтад орсноор гэр хороолол өндөр хурдны шилэн кабелд холбогдож univision skymedia үзэх боломжтой, 35-10 дэд станц барьснаар гэр хороололд цахилгааны хүчдэл нэмэгдэж ачаалал бүрэн даана, цаашлаад гүүр, авто замын ажлууд дуусч ашиглалтад орсноор 7 буудал орчим болон зуслангийн замын ачаалал 30-40% буурна.
24/04/2020
Гэр хороолол гэрэлтэх цаг ойрхон байна Гэр хороолол гэрэлтэх цаг ойрхон байна
Click here to claim your Sponsored Listing.
Location
Website
Address
Ulaanbaatar
18100
