Монголын Инновацийн 7 хоног / Mongolian Innovation Week

Монголын Инновацийн 7 хоног / Mongolian Innovation Week

Share

Инновацийн 7 хоног арга хэмжээний зохион байгуулах баг Инновацийн 7 хоног арга хэмжээний зохион байгуулах багийн мэдээлэл түгээх хуудас - БШУЯ - #innoWeek2023

07/01/2026

📢НҮБ-ЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, СОЁЛЫН БАЙГУУЛЛАГА (ЮНЕСКО)-ЫН ОРОЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ЮНЕСКО нь Оролцооны хөтөлбөрөөрөө дамжуулан өөрийн зорилго, зорилтуудыг олон улсад танилцуулж, ЮНЕСКО болон гишүүн улсууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьдог. 2 жил тутамд хэрэгждэг энэхүү Оролцооны хөтөлбөрийн 2026-2027 оны сонгон шалгаруулалт зарлагдаад байна.

Оролцооны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёл, байгалийн шинжлэх ухаан, нийгэм ба хүмүүнлэгийн шинжлэх ухаан, далайн шинжлэх ухаан, статистикийн болон мэдээлэл харилцаа холбооны салбарт хэрэгжих үндэсний хэмжээний 26,000 ам.доллар, дэд бүс нутгийн хэмжээний 28,000 ам.доллар, бүс нутгийн хэмжээний 38,000 ам.долларын төсөвтэй төслийг хэрэгжүүлэх боломжтой.

Төсөл нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, дунд хугацааны стратеги, томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй нийцсэн байх, мөн хурал, сургалт, семинар зохион байгуулах, судалгаа хийх, ном товхимол эрхлэн гаргах замаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, чадавх бэхжүүлэхэд чиглэсэн байх шаардлагатай.

📌2026-2027 оны Оролцооны хөтөлбөрийн төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл өргөдлийн маягтын дагуу төслийн дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг бэлтгэж, 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн дотор дараах цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Цахим шуудан: [email protected]
Холбоо барих: 7010-5652

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор нэвтэрч авна уу.
https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000396838?posInSet=1&queryId=6951bf3f-923d-46de-a4ba-c33023206289

16/04/2024

Монголын Инновацын 7 хоног "ICEID2024: Age of Innovation and Digitalization" Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар эхлэх байна.

Уг хуралд танхимаар болон онлайнаар оролцох боломжтой. Мэдээж оролцох хүний тоо хязгаартай.
Бүртгэл: https://forms.gle/fMZWeVrsfxXhzumE6

Боловсрол, шинжлэх ухааны яам
Шинжлэх Ухаан, Технологийн Сан
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
ШУТИС-Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн Сургууль - КтМС

15/04/2024
25/01/2024

тов хэзээ гэж таамаглаж байна даа

19/01/2024

БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОР, МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2024 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://mddc.gov.mn/mn/%d0%b1%d0%bd%d1%85%d0%b0%d1%83-%d1%8b%d0%bd-%d0%b1%d1%8d%d1%8d%d0%b6%d0%b8%d0%bd%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d0%b5%d1%85%d0%bd%d0%be%d0%bb%d0%be%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b8%d1%85-%d1%81%d1%83/ холбоосоор нэвтэрч авна уу.

Mobile uploads 19/01/2024
13/06/2023

Докторантууд, докторт элсэхээр төлөвлөж буй оюутнууд, байгууллагадаа тулгараад буй асуудлыг ул үндэстэй судлахаар зорьж буй албан хаагчид болон багш нарт диссертацийн ажлыг шаардлага хангах түвшинд бичиж боловсруулах, хамгаалахтай холбоотой судалгааны менежментийн арга туршлагаас хуваалцах сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг ШУТИС-ийН БуХС-ийн Технологийн менежментийн зөвлөх профессор, шинжлэх ухааны доктор (ScD) Л. Оюунцэцэг хөтлөн явуулах болно.
Сургалтын бүртгэлийг доорх зурагт байгаа QR кодоор эсвэл доорх линкээр хийнэ үү?
https://forms.gle/p2MXLYL9c4Zz2tG3A

Энэхүү сургалтыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн
Инноваци Технологи Дамжуулах Төв, Нээлттэй боловсролын төв, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, ЖДҮ-ийн Судалгаа Сургалтын Төв, Монголын Инновацийн Холбоо хамтран зохион байгуулж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Government Place #3
Ulaanbaatar
14258