Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд нийслэлчүүд ээ☀️
Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +11 хэм, шөнөдөө +3 хэм дулаан, бороо орно.🌧️
🎈Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.☺️
Улаанбаатар мэдээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны мэдээ мэдээлэл
31/05/2026
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ
Улаанбаатар хотын нийт хүн амын гуравны нэгийг хүүхэд, өсвөр үеийнхэн эзэлж байна. Тиймээс нийслэл хотод хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, гудамж талбай хүүхдэд ээлтэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан байхад анхаарч ажиллана.
Мөн ирэх 7 хоногоос “Хүүхэд хөгжлийн ордон”-ы засвар, тохижилтын ажлыг эхлүүлнэ.
Ингэхдээ төсвийн хөрөнгөөр гэхээсээ илүүтэй хувийн хэвшлүүдтэйгээ хамтран мэдээллийн технологи, хиймэл оюун, англи хэл, инновац, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх танхимуудыг байгуулахаар төлөвлөж байна.
31/05/2026
ЯМАР БАЙХ ВЭ?😊🌧️
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл Улаанбаатар хотын хүүхэд багачууддаа зориулан бэлтгэсэн “Хаки” баярын нэгдсэн арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас нээлтээ хийж, 19:30 цаг хүртэл тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ.
Тус өдөр +9 хэм дулаан, 60%-ийн бороо орох магадлалтай байна.
Эрхэм нийслэлчүүд та бүхэн бяцхан үрсээ дагуулан ирж, өргөнөөр оролцохыг урьж байна.
31/05/2026
Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
..Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Танай байгууллага хүүхэд, залуусын хөгжил, боловсролд анхаарч, дотоод соёлыг бий болгосон байна. Үүнийг хэвээр хадгалж, хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад хамтарч ажиллана. Улаанбаатар хоттой харилцаатай хотуудад сэтгэл засалчийг сургаж, хүүхэд солилцооны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорино” гэдгийг онцоллоо.
https://ulaanbaatar.mn/news/22885
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллалаа
Энэ үеэр тус цогцолборын анхны нэрийг "Хүүхэд, залуучуудын цогцолбор" болгон өөрчлөх, барилгын засвар, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх, байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, бие даасан байдлыг хангах, сэтгэл засалч ажиллуулах, хүүхэд, залуусыг гадаад, дотоодын сургалт хөтөлбөрт хамруулах, мөн багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцож, холбогдох асуудлуудыг хэлэлцлээ.
Тус цогцолбор нь эцэг, эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангах, боловсрол, хүмүүжил олгох, төлөвшүүлэн нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 90 хүүхэд, залуус суралцаж, амьдарч байна.
31/05/2026
"Хаки" олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ 6 дугаар сарын 1-ний өдөр төв талбайд болно
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Д.Сүхбаатарын талбайд 11:00-19:30 цагийн хооронд зохион байгуулах "Хаки" хүүхдийн баярын арга хэмжээнд YouTuber Tushig, дуучин Уранхолбоо, Michelle, Enkhgerel, 5 AM, Enkhe & Erkhem, рэппер Young Mo’G, Wasabies хамтлаг, The Colors хамтлаг, Мичидмаа, Уянгадарь, DJ Amarmend, Монголын Хүүхдийн ордны дугуйлангийн сурагчид, “Мөнх Тунх” зэрэг уран бүтээлч оролцоно.
Амралтын өдрийн мэнд нийслэлчүүд ээ☀️
Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +15 хэм, шөнөдөө +5 хэм дулаан, бороо орно.🌧️
Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.☺️
ЭМГЭНЭЛ
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт харамсалтайгаар амь нас эрсэдсэн бяцхан охины аав ээж, ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ойртож байгаа энэ цаг үед нэгэн бяцхан амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна.
Аливаа бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал ажилчдын болон иргэдийн аюулгүй байдлыг хангах нь тэргүүн зарчим байх ёстой.
Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувьд 2026 оны 05 дугаар сарын 29 буюу өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалт, тохижилтын ажлын нэгжүүд, дүүргийн засаг дарга нарт аливаа осол аваараас сэргийлэх, иргэд, хүүхэд залууст ээлтэй орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон.
Цаашид иргэд гар утсаараа эвдэрсэн цахилгааны шон, унжсан утас, таггүй траншейн, эвдэрсэн зам, гэрэлтүүлгийн гэмтэл зэрэг аюултай нөхцөлүүдийг зураг, байршилтай нь шууд мэдээлж, нийслэлийн зүгээс шуурхай шийдвэрлэж, үр дүнг эргэн мэдэгддэг платформыг бий болгохоор ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА
30/05/2026
ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ
..Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэнэ. Мөн Алтай хотхоноос урагшаа Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх уулзварын ачаалал буурах ач холбогдолтой.
https://ulaanbaatar.mn/news/22884
Амралтын өдрийн мэнд нийслэлчүүд ээ☀️
Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +22 хэм, шөнөдөө +4 хэм дулаан, цэлмэг өдөр тохионо.🌞
Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.☺️
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
976
