Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв"

Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв"

Share

/Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар/

11/02/2025

📌"Улаанбаатар хот-2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж байна

"Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар нийслэлийг дараах үндсэн зургаан чиглэлээр хөгжүүлнэ.
Үүнд:
1. Эдийн засаг+бүсчлэл
2. Байгаль орчин, аялал жуулчлал
3. Архитектур орон зай, зам тээвэр
4. Ус хангамж, ариутгах татуурга
5. Эрчим хүч
6. Инженерийн бэлтгэл арга хэмжээ+гамшиг

Монгол улсын хөгжлийн хөтөч, иргэн төвтэй нийслэл хот болох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг та бүхэнд цувралаар танилцуулах бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх QR бүхий холбоосоор орж танилцана уу.

Photos from Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв"'s post 06/02/2025

⚜️“Амар байна уу 2025” үзэсгэлэн, арга хэмжээ үргэлжилж байна

✅Энэхүү үзэсгэлэн, арга хэмжээнд оролцож байгаа үйлдвэр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнтэй Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа болон Нийслэлийн 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга нар танилцан, амжилт хүслээ.

✅“Амар байна уу 2025” үзэсгэлэн, арга хэмжээнд үйлдвэр эрхлэгчид бүх бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байгаагаараа онцлог гэдгийг “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа онцолсон юм.

🗓️"Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа 2025.02.27-ныг дуустал үргэлжлэх юм.
👉"Их Наяд Плаза” 5, 6 давхар
👉“Соёолж Молл” 2 давхар
⏱️Өдөр бүр 10:00-20:00

Photos from Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв"'s post 05/02/2025

🌎 “Монголын өдрүүд Хойд Америкт-2025” өдөрлөгийн бүртгэл эхэллээ
✅ Монголын өв соёл, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө, оруулалт, эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, бараа бүтээгдэхүүн, өв соёлоо олон улсад сурталчлан таниулах, бизнес эрхлэгчдээ гадаад зах зээлтэй холбох, хөрөнгө оруулалт татах зорилгоор “MONGOLIAN DAYS- 2025” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
✅ Арав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцсоноор Монголын өв соёл, аялал жуулчлал, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих томоохон боломж бүрдэх юм.
☝ Арга хэмжээний хүрээнд:
✅ GO MONGOLIA аялал жуулчлал, соёлын арга хэмжээ
✅ INVEST MPNGOLIA хөрөнгө оруулалт, бизнес форум
✅ MADE IN MONGOLIA уул уурхайн бус салбарын үндэсний брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн гэх мэт олон олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана.
👉 Хаана: АНУ-ын Нью Йорк хот, Канадын Торонто болон Оттова хотуудад
🗒Хэзээ: 2025.06.05-2025.06.15-ны өдрүүдэд
✅ Бүртгүүлэх холбоос: https://www.mongoliandays.com/events/mongolian-days-2025-burtg-el/form
☎️ Холбоо барих: 89890493, 91912326
Вэбсайт: www.MongolianDays.com
Имeйл хаяг: [email protected]

Photos from Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв"'s post 28/01/2025

Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ 2025 оны төлөвлөлтийн семинар зохион байгуулж байна

✅ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн “Эдийн засгийн олон талт өсөлтийг дэмжих (ICED) төсөл болон DeveloPPP, “Монголын Жижиг, дунд үйлдвэрлэлийн тогтвортой, ногоон санхүүжилт төсөл"-ийн 2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийг дүгнэж, 2025 оны төлөвлөлтийг хэлэлцэх уулзалт зохион байгуулагдаж байна.

✅ Уулзалтад “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, Монгол дахь ХБНГУ-ын Элчин сайдын яам, Худалдаа хөгжлийн банк, Германы "Шпаркассе сан"-гийн дарга удирдлага, төлөөллүүд оролцлоо.

Photos from Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв"'s post 23/01/2025

✅Нийслэлийн 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга нартай уулзаж энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцлээ

✍Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болон Нийслэлийн 9 дүүргийн удирдлагууд 2025 онд зохион байгуулахаар төлөвлөж буй сургалт, үзэсгэлэн, арга хэмжээ, хийж хэрэгжүүлэх ажлуудаа нэгтгэж, энэ хүрээнд оны хамгийн эхний томоохон ажил болох “Амар байна уу-2025” үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөөг ярилцаж баталлаа.

✍“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа бэлтгэл ажлын төлөвлөгөөтэй танилцаад, хэрэгжилтэд анхаарч гүйцэтгэл дээр хяналт тавих, зохион байгуулж буй ажлуудад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог ихэсгэж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжин ажиллах тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө.

Photos from Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв"'s post 16/01/2025

🤝Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллана

✅“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал А.Амартөгс нар уулзалт хийж, 2025 оны төлөвлөгөөт ажлуудаа хамтран зохион байгуулахаар боллоо.

✍Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал А.Амартөгс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг дэмжих чиглэлд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

✅“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын зүгээс Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гадаад үзэсгэлэн худалдаа, форум арга хэмжээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах, тус газрын зохион байгуулдаг олон улсын хөтөлбөртэй бизнесийн сургалт, зөвлөх үйлчилгээнд хамруулах, ТОП аж ахуйн нэгжүүдтэй жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зэрэгт хамтран ажиллах хүсэлтийг хүргүүллээ.

15/01/2025

👩‍🎓"Бүтээлч оюутан" төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуралдлаа

🌏ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд Улаанбаатар хот нэгдсэнтэй холбогдуулан залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих зорилгоор оюутнуудын дунд зарласан “Бүтээлч оюутан” хөтөлбөрийн төслийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна.

✍Энэ хүрээнд сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хуралдлаа. Хуралд “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, GIZ-ийн (ICED) төслийн зөвлөх А.Мөнхжин, СУИС-ийн доктор, профессор, Менежментийн үндэсний зөвлөх Ж.Эрхэмтөгс, СУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.Болормаа нар оролцлоо.

✅Төслийн хоёрдугаар шатанд 13 оюутан шалгарч батламжаа гардан авсан юм. Эдгээрээс шилдэг төслийг тодруулж дараагийн шатанд шалгаруулан ЮНЕСКО-ийн “Бүтээлч хот”-уудаар аялах, “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамруулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

15/01/2025

НИТХ-ЫН ДЭРГЭДЭХ "ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ"-ИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХОД САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Тус санал асуулгыг өнөөдрөөс эхлэн ирэх хоёрдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд авна.

📌 Доорх линкээр орж иргэн та саналаа өгөөрэй.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeaXEzbW8fDD37xcLG7NBYxgXWgDcDAFYlcBCBnRKBmm4j6Ng/viewform

Photos from Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв"'s post 14/01/2025

✍“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө эцэслэн хэлэлцлээ

✅“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын удирдлага, хамт олон 2025 онд зохион байгуулахаар төлөвлөж буй сургалт, үзэсгэлэн, арга хэмжээ хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэн нэгтгэлээ.

✅“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.Ундармаа алба, хэлтсүүдийн төлөвлөгөөтэй танилцаад, хэрэгжилтэд анхаарч гүйцэтгэл дээр хяналт тавих, зохион байгуулж буй ажлуудад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог ихэсгэж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэмжин ажиллах тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө.

14/01/2025

Цаг агаарын мэдээ

Photos from Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв"'s post 13/01/2025

✍Нийслэлийн Соёл урлагийн газартай 2025 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ

✅Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон Нийслэлийн соёл урлагийн газар 2025 онд Соёл урлагийн салбарт зохион байгуулахаар төлөвлөж буй ажлуудаа хэлэлцэж нэгтгэлээ. Түүнчлэн дотоодын болон олон улсын арга хэмжээнүүдэд гар урлаачдыг өргөнөөр оролцуулах, сурталчлах таниулах чиглэл хамтран ажиллах саналаа эцэслэн хэлэлцлээ.

✅Уулзалтад байгууллагын удирдлагууд болон НСУГ-ын дарга Э.Цэнд-Аюуш, Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн дарга Ч.Батчимэг, ахлах мэргэжилтэн Б.Шашу нар оролцлоо.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address

ЧД, 18-р хороо, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийн байр, 2 давхарт
Ulaanbaatar
976

Opening Hours

Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00