31/07/2025
Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам
Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны албан ёсны хуудас
Монгол Ардын Нам нь 1921 онд ард түмнийхээ тэмцлийг манлайлан удирдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, ээдрээ төвөгтэй цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулж, 1990 оны ардчилсан хувьсгалын үйлсэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх, эх ороноо хөгжил дэвшлийн замд хөтлөн, түүхэн их үйлсийг бүтээсэн.
Монголын улс төрийн ууган байгууллага бил
31/07/2025
14/04/2025
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ.
Эрхэм хүндэт Баянзүрх дүүргийн иргэд, ажилтан албан хаагчид, үе үеийн бүтээн байгуулагчид Та бүхэндээ Баянзүрх дүүргийн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!
Хөдөлмөр, бүтээл, хөгжил дэвшлийн бахархалт замналаар 60 жилийг туулж, нийслэлийн хамгийн том дүүрэг болон хөгжсөн Баянзүрх дүүрэг бол манай нийслэлийн зүрх нь болсон бүс нутаг юм. Энэ түүхэн хугацаанд хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, соёл боловсрол, эрүүл мэндийн салбарт хийсэн олон ажлууд нь өнөөдрийн хөгжил дэвшлийн бат үндэс болсон билээ.
Өнгөрсөн түүхээ бахархалтайгаар дурсаж, ирээдүйгээ итгэл дүүрэн угтах энэхүү ойн баяраар
Та бүхний ажил үйлс өөдрөг дэвжин, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.
14/03/2025
12/04/2024
Баянзүрх дүүрэг Монгол Ардын Намын хороо 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлаараа Монгол Ардын Намын "Шилдэг Зохион Байгуулалттай Намын Байгууллага"-аар шалгарлаа.
Бидний үйл ажиллагааг байнга дэмжин ажилдаг 43 хорооны 15.000 намын гишүүд, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын мянга мянган дэмжижгчиддээ талархсанаа илэрхийлье.
Мөн "Улсын Тэргүүний Анхан Шатны Байгуулага"-аар шалгарсан Онолт Энхтуяа даргатай Баянзүрх дүүргийн 15-р хорооны МАН-ын хорооны хамт олон нийт гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэе..
12/04/2024
Нийслэлийн засаг дарга, Баянзүрх дүүрэгийн засаг дарга Нацагийн Баярмөнх нарын захирамжийн хүрээнд хийгдэж буй "Хаврын их цэвэрлэгээ"-нд Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам, намын дэргэдэх ТББ-ууд болох BZD-SDY /Социал демократ залуучуудын холбоо/, SDW Bayanzurkh холбоод нэгдэж байна.
🌳Бүх нийтийн ИХ цэвэрлэгээнд Нийт хамт олноо бидэнтэй нэгдэхийг уриалж байна аа. 🙋♀️ 🌿 ☘️
#ХоггүйболГОЁ #бүхнийтийнцэвэрлэгээ
#ХэвшилБолгоё #Баянзүрх
12/04/2024
Монгол Ардын Намын удирдах ажилтны "Бүсчилсэн Хөгжлийн Реформ" зөвлөгөөнд Баянзүрх дүүрэг Монгол Ардын Нам 189 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
15/03/2024
01/03/2024
Эрхэм хүндэт намын гишүүд, журмын нөхөд та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 103 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
01/03/2024
Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 103 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
1921 оноос эхэлсэн сэргэн мандлын зуун 2024 оноос шинэ сэргэлтийн зуун байх болно.
Улс эх орноо хөгжүүлэхийн тулд өөрийн харьяа хороо, дүүрэг, хот, аймгаасаа хөгжлийн бүрээгээ үлээж, хүн биш хууль засагладаг, авлигагүй, ил тод нээлттэй, эргэх холбоотой, нийгэм нь эрүүл, улс үндэстнээ хөгжүүлэх нь таны, миний, бидний эрхэм зорилт байх болно.
Эвийн санаагаар нэгдэн хягтарсан хүчирхэг Баянзүрх дүүргийг хамтдаа цогцлоох та бидний чин хүсэл биелэн бүтнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Баянзүрх дүүрэг минь улам бүр хөгжин дэвшиж, хөгжил цэцэглэлтийн ирээдүй маань гэрэл гэгээтэй байх болтугай.
Хүндэтгэсэн
Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороон дарга Энхтайваны Бат-Амгалан.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
13341
