Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн

Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн

Share

Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн

06/02/2020

НЯГТЛАН БОДОГЧДЫН АНХААРАЛД:
Энэ 2020 оны 2 дугаар сарын байдлаар НББ-ийн программд тавигдах шаардлагыг хангасан нийт 21 порграмм байна. Тэдгээрийн дотор ААН-д хэрэглэгдэх 15, төсөвт байгууллагад ашиглах 6 программ байгааг энэ нүүр хуудас болон mains.mn сайтад тавьсан. НББ-ийн программыг сонгохдоо дараах зүйлийг анхаарах нь зүйтэй:
1. Программын зөвшөөрөлд ямар хэмжээтэй аж ахуйн нэгжид ашиглаж болохыг заасан, иймээс компанидаа тохирох программыг сонгох,
2.Тухайн программ олон хувилбар/versoin/-той байдаг. Түүнээс зөвхөн нэг хувилбарыг нь зөвшөөрсөн түүнийг нь сонгох,
3. Е- тайлан илгээхэд зөвхөн зөвшөөрөлтэй программаар гаргасан тайлан илгээгднэ.
4. Зөвшөөрөлгүй программ ашигласан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх эрсдэлтэй.

06/02/2020

ААН-ийн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн программ
№ ААН-ийн нэр Программын нэр, хувилбар Ямар ААН-д хэрэглэж болох Зөвшөөрөгдсөн огноо Дуусах хугацаа
1 Ординат ХХК Unicus
Том болон дунд хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
2 Астериск Техноложис ХХК ODERP 10.0 Том болон дунд хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
3 Вансифорус ХХК 1С Enterprise Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
4 Инфосистемс ХХК Макс /Macs/, XE3 Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
5 Ултимэйт Солюшнс ХХК Ultimate erp
Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
6 Апекс Софт ХХК Апекс 2.18.65.167
Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
7 Прософт ХХК Prosoft Account 4.0
Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
8 Эн Эм Эм Эй ХХК Эрхэт
Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
9 Даянсофт ххк dayansoft accounting Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар

10 Интерактив ххк veritech erp 6.1
Том болон дунд хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
11 Интерактив би ай ххк daimond 5.0
Том болон дунд хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
12 Межик клоуд ххк megic finance Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
13 Дайверс ххк оптимфлекс 4.0
Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
14 Дижитал воркс ххк green finance Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар
15 Интер солюшнс ххк динамикс нав
Дунд болон жижиг хэмжээний ААН-д 2019 оны 10 дугаар сар 2022 оны 10 дугаар сар

Invalid URL

06/02/2020

Төсөвт байгууллагын зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн программ
№ ААН-ийн нэр Программын нэр, хувилбар Зөвшөөрөл олгогдсон огноо Дуусах хугацаа
1 Гүүксофт ХХК
Axplorer
2019 оны 10 сар 2022 оны 10 сар
2 Гүүксофт ХХК
Dynamic 1.0
2019 оны 10 сар 2022 оны 10 сар
3 Ординат ХХК
Unicus1.1
2019 оны 10 сар 2022 оны 10 сар
4 Си Ти Эс ХХК
STSYSTEM 6.0.1
2019 оны 10 сар 2022 оны 10 сар
5 ШУТИС
U-Finance3.0
2019 оны 10 сар 2022 оны 10 сар
6 Санхүүгийн тооцоолох групп ХХК Acolous 4.0
2019 оны 10 сар 2022 оны 10 сар

Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн

Photos from Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн's post 13/02/2019

БАЯР ХҮРГЭВ

Монгол улсын ардын багш, гавьяат багш Ж.Нямсүрэн гэргий Х.Оюун нар гэр бүл болж гал голомтоо бадраасан тэр дурсгалт мөчөөс хойш 60 жил өнгөрчээ. Үүнийг тохиолдуулан Гэр бүл, ёслолын ордноос “ОЧИР ЭРДЭНЭ” өргөмжлөл гардуулсан байна. Түүнд өгүүлэхдээ “Нийгэмд үлгэр жишээ болохуйц бат бөх гэр бүл байж 60 жил ханилан буйд хүндэтгэл үзүүлж ордноос “ОЧИР ЭРДЭНЭ” ӨРГӨМЖЛӨЛ хадгалуулав.
Их сөн цалгиах уртын дууны шуранхайд
Эе эвийн хорвоо хайлан жаргасны учир
Монгол овогтон бид өөдөлж явахын бэлэгдэл мөнх буюу
Миний хоёр буурай өнө их жаргаж явахын бэлэгшээл энэ буюу

Гэр бүл, ёслолын ордоны дарга Х.Болор-Эрдэнэ” хэмээжээ.

Халуун хайрандаа умбаж жаргасан тэдний гэр бүл болсныг 1958 онд улс бүртгэсэн ажээ. Өдгөө Нямаа багш маань 82 дах хавартаа эрч хүчтэй, эрэмгий адуу шиг дүүхэлзэж явна. Тэдэнд Монгол улсын гавьяат эдийн засагч Л.Дондог, гавьяат эдийн засагч Б.Осоргарав, гавьяат хуульч Ш.Цогтоо, доктор Х.Дэлгэрсайхан нар баяр хүргэж “Урт удаан насалж, олон мянган шавь нараа гийгүүлж, өмөг түшиг нь болж, жаргалтай сайхан амьдрахыг хос хоёртоо хүсэж” ерөөл айлдсан байна.

11/02/2019
Photos from Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн's post 11/02/2019

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн 6 буюу 2-р сарын 10-нд Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн уламжлалт сар шинийн золголт боллоо.
Золголтод хүрээлэнгийн тэргүүн Монгол улсын гавъяат эдийн засагч Л.Дондог, Монгол Улсын Ардын багш Ж.Нямсүрэн, Монгол улсын гавъяат эдийн засагч Б.Осоргарав нарын ахмадууд болон удирдах зөвлөл, хүрээлэнгийн гишүүд хүрэлцэн ирж амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцлээ.

04/06/2018

Дэлхийн нягтлан бодогчдын XX чуулга уулзалт Австралийн Сидней хотод 2018 оны 11-р сарын 5-8 өдрүүдэд болно.
Таныг Чуулга уулзалт-аялалд оролцохыг урьж байна.
БҮРТГЭЛ 6-р сарын 29-нд дуусна.

Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн
Утас: 77070880, 99092301
И-мэйл: [email protected] | Веб сайт: www.mains.mn
Хаяг: Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Тусгаар тогтнолын ордон, 704-707 тоот

Дорноговь аймаг 21/12/2017

SONY DSC

2017 оны 12-р сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын Соёмбо танхимд тангараг өргөх ёслолын ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.
Тангараг өргөх үйл ажиллагааг нээж Дорноговь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Содхүү , Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог нар үг хэллээ.
Тангарах өргөх ёслолын ажиллагаанд аймгийн нийт 59 нягтлан бодогч хүрэлцэн ирж тангараг өргөсөн.
Энэ ёслолын ажиллагааны үеэр МНББХ-ийн Дорноговь аймаг дах салбар байгуулагдаж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгов.
Тангараг өргөх үйл ажиллагаа амжилттай зохион байгуулсан Дорноговь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Содхүү, нягтлан бодох бүртгэл, магадлагаа хариуцсан мэргэжилтэн Г.Түвшинтуяад талархал илэрхийлье.

Нийт тангараг өргөсөн нягтлан бодогчиддоо ажлын амжилт хүсье

Өмнөговь аймаг 12/12/2017

2017 оны 12-р сарын 10-нд Өмнөговь аймгийн санхүү, эдийн засагчдын баярын өдөр Мэргэжлийн нягтлан бодогчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа амжилттай, сайхан болж өнгөрлөө.
Тангараг өргөх үйл ажиллагааг нээж Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Уранчимэг, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог нар үг хэллээ.
Тангарах өргөх ёслолын ажиллагаанд аймгийн нийт 170 нягтлан бодогч хүрэлцэн ирж тангараг өргөсөн.
Энэ ёслолын ажиллагааны үеэр МНББХ-ийн Өмнөговь аймаг дах салбар байгуулагдаж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгов.
Биднийг халуун дотноор хүлээн авч, тангараг өргөх үйл ажиллагаа амжилттай маш сайн зохион байгуулсан Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Наранхүү, ерөнхий нягтлан бодогч С.Уранчимэг, Нягтлан бодох бүртгэл, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ё.Номинтунгалаг болон хэлтсийн хамт олондоо талархал илэрхийлье.
Нийт тангараг өргөсөн нягтлан бодогчиддоо ажлын амжилт хүсье

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Tusgaar Togtnoliin Ordon
Ulaanbaatar
976