Шүүх шинжилгээний ерөнхий газар

Шүүх шинжилгээний ерөнхий газар

Share

Шүүх шинжилгээ нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа болно.

Photos from Шүүх шинжилгээний ерөнхий газар's post 03/06/2026

✅Авто спортын “Mongol Rally 2026” улсын аварга шалгаруулах холын зайн 4 төрөлт тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Авто ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Бямбатөгс “УАЗ ангилал”-д 103 хувийн дугаартай чиглүүлэгч тамирчнаар оролцож, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрээр 5 өдрийн турш 2400 км замыг баг тамирчдын хамт туулж, нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд шалгарч “Алтан медаль” хүртлээ.

Спортын өндөр амжилт гаргасан Танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортын замналд нь улам их амжилт хүсэн ерөөе.

https://nfa.gov.mn/site/single/533

Photos from Шүүх шинжилгээний ерөнхий газар's post 02/06/2026

📌Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 01 дүгээр Албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд удирдах албан тушаалтнуудын ёс зүйн мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлж, байгууллагын үнэт зүйл, хэм хэмжээг өөрийн үйл ажиллагаанд үлгэрлэн хэрэгжүүлэх, манлайллын хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, доктор (Ph.D), дэд профессор М.Цэрэнбатыг урьж, “Удирдах албан тушаалтны ёс зүйн манлайлал” сэдэвт сургалтыг өнөөдөр танхим, цахимаар зохион байгууллаа.

https://nfa.gov.mn/site/single/532

Photos from Шүүх шинжилгээний ерөнхий газар's post 02/06/2026

“ОНОЛЫН ЦУВРАЛ СЕМИНАР” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

📌Шинжээч, мэргэжилтнүүдэд шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг олгох, судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл солилцох, цаашид хамтарсан судалгаа, шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Онолын семинар-2026” цуврал хэлэлцүүлгийн хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Эрдэнэбаатар “Модон эдлэл бүхий объекттой хэсгээс бүхлийг тогтоох шинжилгээний онцлог” сэдэвт судалгааны ажлын үр дүнг алба хаагчдын дунд хэлэлцүүллээ.

https://nfa.gov.mn/site/single/530

Photos from Шүүх шинжилгээний ерөнхий газар's post 02/06/2026

📌ОХУ-ын Эрүүл мэндийн яамны “В.П.Сербскийн нэрэмжит Сэтгэцийн эмгэг, наркологийн үндэсний анагаах ухааны судалгааны төв”-ийн профессор, анагаах ухааны доктор (Ph.D), сэтгэцийн эмч, шүүх сэтгэцийн шинжээч Ирина Николаевна Винниковагийн удирдан явуулсан “Шүүх сэтгэц судлал” мэргэжил дээшлүүлэх сургалтад тус газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн сэтгэцийн эмч нар 2026 оны 05 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд амжилттай хамрагдлаа.

✅Сургалтыг шүүх сэтгэц судлалын орчин үеийн чиг хандлага, үнэлгээ, оношилгоо, шинжилгээний арга зүй, практик хэрэглээний талаар онол, дадлагыг хослуулан зохион байгуулсан нь үр өгөөжтэй байлаа.

https://nfa.gov.mn/site/single/529

01/06/2026

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд хүргэе.
Хүүхэд бүхэн инээд хөөр, аз жаргалаар дүүрэн байг😇🎈🎊🎉

Photos from Edutainment TV's post 31/05/2026
Photos from Шүүх шинжилгээний ерөнхий газар's post 29/05/2026

📌Байгууллагын Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд алба хаагч нарт Авлигын эсрэг хууль, тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Д.Балдандоржийг урьж “Авлигын гэмт хэргийн тухай ойлголт” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг танхим, цахим хэлбэрээр өнөөдөр зохион байгууллаа.

https://nfa.gov.mn/site/single/528

Photos from Шүүх шинжилгээний ерөнхий газар's post 28/05/2026

БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА

🇲🇳Монгол Улсын Их Хурлын 2025 оны 67 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхэд оролцогч байгууллагуудын мэдээллийн систем хооронд харилцан мэдээлэл солилцох дэд бүтцийг бүрдүүлэх шийдлийг тодорхойлж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Дэд ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

✅Энэ үеэр Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг, цахим шилжилт, үйл ажиллагааны онцлогийн талаар танилцуулга хийлээ.

✅Мөн Дэд ажлын хэсгийн гишүүд байгууллагын мэдээлэл технологийн өнөөгийн байдал, ашиглаж буй мэдээллийн систем, программ хангамж, цахим тоног төхөөрөмж болон цахим технологийн шинжилгээний лаборатори, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын шинжилгээний лаборатори, гарын мөрийн шинжилгээний лабораториудтай танилцлаа.

https://nfa.gov.mn/site/single/527

Photos from Шүүх шинжилгээний ерөнхий газар's post 28/05/2026

📌Шүүх шинжилгээний байгууллагын санхүүгийн алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгах, цаашид давтан гаргахаас урьдчилан сэргийлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэгийг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор сургалт, мэдээллийн арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

✅Тус арга хэмжээнд Шүүх шинжилгээний байгууллагын газар, төв, хэлтсийн төсвийн захирагч болон санхүүгийн 62 алба хаагч танхим, цахим хэлбэрээр оролцлоо.

https://nfa.gov.mn/site/single/526

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Энхтайваны өргөн чөлөө УБ-46, Р. о Вох/611
Ulaanbaatar
00976