Дальны баяр айсуй!
Дор бүрнээ догдлон хүлээж буй
Суманд Дальны баяр хийх төсвийг аймгаас өгдөг төсвийн хүрээнд 1 орой зохион байгуулагдах арга хэмжээнд л хүрэлцэх төдий байна.
Тиймээс нутгийн иргэд,аж ахуй нэгж бүгд өөрсдийн боломж бололцоогоор хүчээ нэгтгэн зохион байгуулж ажилвал бид Улсыг хэмжээний аялал жуулчлалын томоохон Хаврын арга хэмжээ бий болгох боломжтой.
1.Айл өрх бүр хамтран Хоолны фестивал Хоолны төрөлжсөн бүүтүүд гаргах
2.Аж ахуй нэгжүүд маань хамтран ирсэн хүмүүст зориулсан Аялалын үйлчилгээ гаргах.Жишээ нь: Дрон түрээс,Дроноор зураг авах үйлчилгээ үзүүлэх,Морь унуулах,Фото зураг авах,Саун,Уулын алхалт хийх,Шинэ төрлийн сонирхолтой үйлчилгээ гаргах боломжтой.
3.Гар бие оролцох боломжгүй иргэд маань өөрсдийн боломжоор Бид хамтдаа сумын төвийн замаа бариулсан шиг хамтдаа гэсэн сэтгэлээ хандив тусламж өргөх,эсвэл өөрсдийн боломжоор энэ хэмжээнд тусалж ажиллах гэх мэтээр хамтдаа бүгд нэгдээд зүтгэвэл бидэнд Дальны баяр гэх үндэсний брендээд улсдаа төдийгүй дэдхийд гаргах боломж байна.
дальны баяраас наана шийдэх энгийн төсөв бага шаардах ажилууд:
1.Гүүрнийхээ аман дээр Дальны баярт ирснийг гэрчлэх зураг авахуулах том аннос зургийн бүүт бэлдэх
2.Мөн сум руу орохоос өмнө буудлууд болон гэр хост,дэн буудал,түр хостуудын мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн самбар гүүрний амны хажууд байршуулах
4.Зөвхөн Даль үзүүлэхээс илүү тэдний мэдрэмжийг сэргээх ямар нэг Үйлчилгээ хэрэгтэй бна.Жишээ нь:Амттай хоол,Сумын музей,Сумын төвийн бүжиг гээд бидэнд маш их зүйд байгаа.Бид түүнийгээ харуулж чадахгүй бна.Үүнийгээ сэргээж нээж гаргая
Хөдөө орон нутагт хамгийн органик цэвэр Эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй шим тэжээлтэй хоол хүнс,цагаан идээ,бэлэг дурсгал ч байна.Үүнийгээ зах шиг замбараагүй биш харин зохион байгуулалттай цэгцтэйгээр хийх хүмүүст үзүүлье
5.Ирсэн зочид,жуулчдад үйл ажиллагааны сүүлийн өдөр малчин айлтай танилцуулж шинэ хонины шөлөөр дайлсан ч болно.Юу өгвөл тэдний сэтгэлийг хөдөлгөхөөр бна.Түүнийгээ нээцгээе.
6.Сумын иргэдээр хамтран өөр өөрсдийн сошиалаар сувгаар Дальны баяраа нийтэд мэдээлэл түгээх сурталчлах ажилыг хийцгээе!
Хамтдаа нэгдээд хийцгээе!
Боломжгүй бүтэхгүй зүйл байхгүй ганцхан бидний чин зориг,чин хүсэл мэднэ.
Бид манай улсын хаа сайгүй байдаг нийтлэг нэг үзэгдэл болох Уулын мухарт хэдэн шовгор барчихаад жуулчин татна гэж ярьдаг биш Эрдэнэбулган сумын төвөө Аялал жуулчлалын нэгдсэн парк шиг хөгжүүлэхэд яагаад эвлэлдэн нэгдэж хөгжүүлж чадахгүй гэж…
Үүнд: Сумын төвд жуулчинд шаардлагатай бүх үйлчилгээ байхгүй ч ядаж хүн бүхэн хүчээ нэгтгээд бий болгоход жуулчид аяндаа энд ирнэ.Ядаж эхний ирсэн 50,100 хэрэглэгчээ сэтгэл сайхан буцааж,сэтгэлийг хөдөлгөж чадвал тэд ирэхгүй байсан 1000,10,000 найзууддаа цааш нь сурталчлан таниулах болно.
Дальны баяртаа ямарч байдлаар оролцох боломжгүй байсан ч өмнөх жилийн Дальны баяраар дутуу санагдсан,хийхийг хүссэн,хиймээр байгаа санал бүхэн,шүүмжлэл,сэтгэгдэл бүхэн Дальны баяраар илүү сайжруулах таны оролцоо юм .Тэр бүхнийгээ зохион байгуулах хороонд илгээ.Дэлхийн хаана ч байхгүй Дальны баярт Хулсний шүүс бэлдээд зарахад онцгой үйлчилгээ байх болно.Саун,ядраад ирсэн хүмүүст массаж хийх үйлчилгээ байсан ч болохоор.
Яаж тэдний дурсамжийг илүү глё болгож тэдний аялалыг илүү сайхан азжаргалтай гоё болгох уу? гээд бидэнд хамтраад хийх ажил маш их байна.
Эхлээд юу хийж чаддагаа харуулж чадвал цаашдаа илүү олон газрууд хамтран суурь болно.Тиймээс хамтдаа Дальны баяраа зохион байгуулцгаая!
Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сум
Хөвсгөл нуураас эх аван урсдаг Монголын цор ганц гол Эгийн голын хөвөөнд оршдог Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум 469,4 мянган га нутагтай, төв нь
Улаанбаатар хотоос 710 км зайтай оршдог. Нутгийн ихэнх нь Хөвсгөл
орчмын бэсрэг уулс, Бадар, Дуургын нуруудын хоорондох Эг-Үүрийн голын
дагуух нутаг, газар нутгийн 89.2 орчим хувь нь ой модоор бүрхэгдсэн тайгын
бүс юм.
Хөвсгөл нуураас эх авсан цорын ганц Эгийн гол, нутгийн төв хэсгээр
баруунаас зүүн тийш урсан өнгөрч, Монголын уулын
Хэн нэгнийг шүүмжилж хийсэнгүй гэж бухимдаж суухын оронд чадахгүй байгаа нэгэндээ хэлж тусалж, зааж хүчээ нэгтгээд хамтраад сумаа хөгжүүлвэл бид илүү хурдан хөгжинө. Зөвхөн шүүмжлээд чадахгүй байна, хийхгүй байна гэж ярьсаар суувал бүх зүйл яг бахь байдгаараа байх болно. Тиймээс бүгд дэм дэмэндээ хамтдаа сумаа хөгжүүлье.
Энэ сумаа яаж хөгжүүлмээр байна? Юу хийхийг хүсч байна? яагаад хийж болохгүй гэж?
Дэмий хоосон хөшөө дурсгалаас илүү бодитой зүйл санаачлая, бас хийе. Хагархай толгойг аялалын Бренд болгож яагаад болохгүй гэж? Яаж илүү хүмүүсийг татдаг болгох уу? Далны баяраа яагаад Бренд болгож болохгүй гэж?
Олон зүйлээрээ гоё гээд хэн ч сонирхохгүй.Ганцхан онцгой зүйлээрээ л бусдаас ялгарья.
Манай сумын Бусад бүх аймаг, сумууд ялгардаг шиг Онцгой брендийг нэрлэнэ үү?
Жишээ: Хөвсгөл аймаг Хөх сувдаараа
Булган аймаг айрагаараа
Ховд аймаг Тарвасаараа
Увс аймаг чацарганаараа
Өмнөговь аймаг Алт,Зэсийн ордоороо
Эрдэнэт хот-Эрдэнэт үйлдвэрээрээ
Дархан хот Эко,Спортлог хотоороо ялгарч байна.
Харин Эрдэнэбулганчууд бидэнд ялгарах онцгой зүйл байна уу?
Дальны баяр, Эгийн гол, Эко орчноос өөр....
30/04/2018
МОНГОЛД АНХ УДАА ДАЛЬ БАЯРЫГ ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД ТЭМДЭГЛЭНЭЭР БОЛЛОО.
БАТЛАВ: ЗАСАГ ДАРГА П.АРИУНБАТ
ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН “ДАЛЬ ЦЭЦЭГЛЭХ ЦАГ” СЭДЭВТ ДАЛИНЫ БАЯРЫН УДИРДАМЖ
2018.04.26
Зорилго: Нутгийнхаа үзэсгэлэн төгс байгалийг хайрлан хамгаалах, далийн цэцгээ сурталчлан таниулах, нутгийн брэнд болгох, орон нутгийн аялагчдыг болон жуулчдыг татах, ТАХ-чид болон нутгийн иргэдийн бахархалт өдөрт болгон тэмдэглэн өнгөрүүлэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байна.
Хугацаа: 2018.05.05
Байршил: Хүрэн уулын суваргатай бэл
Хамрах хүрээ: Эрдэнэбулган сумын бүх Төрийн албан хаагчид, иргэд, олон нийт, хүүхэд, гэр бүл
Зохион байгуулалт
1. Баярын нээлт
2. Урлагийн тоглолт
3. Буухиа /хөгжөөнт/ тэмцээн
4. Хээрийн цай
5. Шагнал гардуулах ёслол
Багуудын зохион байгуулалт, оролцох чиглэл
• Баг бүр өөрийн отгийг байгуулж, багийн нэр, онцлог тохируулан хээрийн тохижилт хийнэ. /5 хүртэл оноо/
• Отогт гэрийн эзэн, эзэгтэйг /эмээ, өвөө байж болно/ сонгон, монгол ёс уламжлалын дагуу цай, идээ, багийн нэрийн хоолыг /өөрсдөө хоолоо сонгоно/ бэлтгэсэн байх /5 хүртэл оноо/
• Багийн хувцаслалт, таних тэмдэг /эмблэм/ жигд, тодорхой утгыг илтгэсэн байна. /5 хүртэл оноо/
• Баярын нээлтэнд баг бүрээс урлагийн 1 оролцогч оролцоно.
• Отог бүр дээр сугалаагаар нэг даалгавар /хөгжилтэй, хөнгөн, бэлтгэх шаардлагагүй, овсгоо шаардсан/ өгч гүйцэтгүүлнэ. /3 мин/ /5 хүртэл оноо/
• Буухиа тэмцээн нь тусгай удирдамжийн дагуу явагдана.
Удирдлагын багийн зохион байгуулалт, ажиллах чиглэл
• Далины баярыг удирдлага зохион байгуулалтаар хангах
• Тайз засуулах, хөгжим, техник хэрэгслийг бэлтгэх
• Телевиз, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах
• Цагдаагийн хяналт, ажиллагаанд хүч нэмэгдүүлэх, нийгмийн хэв журмыг сахиулах
• Цаг баримтлах, баярын үйл ажиллагааг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах
• Аливаа тэмцээн, арга хэмжээг үнэн зөв, шударгаар шүүж, үнэлэх
• Баярын үйл ажиллагаанд худалдаа үйлчилгээг дэмжин, тодорхой зохион байгуулалттайгаар оролцуулах
• Машин, мотоциклийн зогсоол, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах
• Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангуулах, эцэг эхчүүдэд анхааруулга, санамж өгөх
• Хог хаягдал хийхгүй байхад анхаарч, хогны уут, хог ачих машиныг ажиллуулах
“ДАЛЬ ЦЭЦЭГЛЭХ ЦАГ” БАЯРЫН ХӨТӨЛБӨР
№ Арга хэмжээ Хугацаа Хариуцах ажилтан Хамтран зохион байгуулагч
1 “Даль цэцэглэх цаг” арга хэмжээнд зориулсан бүх нийтийн гүйлт /захиргааны урдаас Хүрэн уулын суваргатай бэл/ 09.30 Сургуулийн захирал Э.Батбаатар ТГ-ын дарга М.Оюумаа
2 Мотоциклийн парад /баг бүрээс 2 мотоциклтой залуу оролцоно. Байгууллагуудын болон багуудын тугийг суваргатай бэлд хүргэх/ 09.45 Цагдаа Б.Түвшинжаргал Э.Идэр
3 Далины баярын нээлт: Сумын ИТХ-ын дарга Д.Дагва, Засаг дарга П.Ариунбат, зочин төлөөлөгч 10.00 О.Нанжид
Д.Тулга Соёлын төв
4 Бүх нийтийн флашмоб, урлагийн тоглолт 10.15 О.Нанжид Багийн ахлагч нар
5 Буухиа тэмцээн /тусгай удирдамжийн дагуу/ 11.00 Д.Цолмон Багийн ахлагч нар
6 Отгуудын шалгаруулалт 12.40-15.30 Удирдлагын баг Багийн ахлагч нар
7 Баярын өндөрлөгөө. Шагнал гардуулах ёслол 15.30-16.30 Удирдлагын баг
8 “Цэцгийн үнэртэй найргийн үдэш” яруу найргийн наадам 17.00-18.30 Эмэгтэйчүүдийн зөвлөл
9 “Байзда ба түүний нөхөд” шоу тоглолт, үдэшлэг /жүжигчин Л.Байзда, реп дуучин капитал Баяраа, циркийн үзүүлбэр, дуучид оролцоно/ 19.00 Удирдлагын баг Соёлын төв
Эрдэнэбулган сумын иргэн бүр сумандаа гарсан гал түймрийг унтраахад өөрсдийн бүхий нөөц боломжоороо оролцож түймрийг унтраахад тусалцгаая!!!
Очиж чадахгүй хүмүүс нь түймэр унтрааж байгаа хүмүүс зориулж хоол цай, мөнгөн тусламж, унаа тэнэг гээд өөрт байгаа бүх боломжоороо тусалцгаая.....
Бид хамтдаа илүү хүчтэй
Бид хамтдаа байвал унтрааж чадна
Тамхиныхаа галыг ил задгай хаяхаас сэрэмжлээрэй манайхаан.
Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулагч хайж байгаа хүмүүс байвал холбогдоорой.Жич: Зөвхөн Эрдэнэбулган сумын харьяат байх
Хөрөнгө оруулагч нь БНХАУ-аас хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуй нэгжүүд байгаа.
Нутгийнхаа нийт зон олондоо ирж буй шинэ ондоо илүү ихийг бүтээж, эв нэгдэлтэй,эрүүл энх байж монгол орноо хөгжүүлэхэд хүн бүхэн илүү санаачлагатай ажиллахын зэрэгцээ өөрийнхөө бүхий боломжоор улс орныхөө хөгжил хувь нэмрээ оруулж, би гэхээсээ илүү бид гэсэн сэтгэлгээгээр асуудалд хандаж илүү их амжилтыг бий болгон,нийгэм,гэр бүл,найз нөхөд,хамтран ажиллагч түншүүдтэйгээ эв нэгдэлтэй байж,хамтын ажиллагааг илүү ихээр дээдлэсэн амжилт бүтээлээр дүүрэн жил байж юу хүссэн бүхэн тань хамтын хүчин чармайлтаар сэтгэлчлэн бүтэж, монголын төдийгүй ази,тив дэлхийд цуурайтсан шилдэгүүд илүү олоноор төрөн гарсан жил байж хүн бүхэн илүү бүтээлч байхыг хүсэн ерөөж байна.
Шинэ жилийн мэнд хүргэе
Цаг хугацааны шинэ үеийг
Амжилт бүтээлийн шинэ үетэй хамт бий болгоцгооё
Хөрөнгө оруулагчид мөнгө байна л гэнэ шүү
Та нарт сайн төсөл, чадварлаг баг байна уу? гэж байна.
Бид мөнгөнд санаа зовохоосоо өмнө өөрсдийнхөө чадварт, өөрсдийнхөө багт, компанийхаа засаглалд санаа зовох цаг болжээ.Хоёр том зах зээлийн дунд байгаа боломжоо ашигла, та нарт боломж их байна гэж байна шүү
Боломжийг бодит ажил болгоход чадварлаг хүний нөөц, чадварлаг баг, засаглал сайтай компани л хэрэгтэй гэнээ
Эрдэнэбулган суманд Загасны аж ахуй хөгжүүлвэл хэр ирээдүйтэй гэж та бодож байна вэ?
Хүнийг бүх зүйлээрээ төгс гайхалтай хүн гэхэд хэн ч итгэдэггүй.Харин ганцхан нүд нь үнэхээр мойл хар нүдтэй хөөрхөн хүн гэвэл илүү үнэмшилтэй санагддаг.Эсвэл танан цагаан шүдтэй гэвэл үнэмшиж хүлээж авдаг.Яг л үүн шиг бид Хөвсгөлийг бүх л талаараа гайхалтай гоё гэвэл үнэмшилтэй санагдахгүй.Харин Хөвсгөл аймгийг Монголын Аялалын жуучлалын гол тулгуур төв буюу Монголын Хөх сувд эсвэл Монголын Швейцарь гэвэл илүү үнэмшилтэй юм.Тиймээс Хөвсгөлийг бүгдээрээ нэг давуу талаар илүү олонд таниулж, харин сонирхоод ирсний дараа бусад олон давуу талаа ярьцгаая.
Бид Хөвсгөлийг рекламаар нийтэд таниулж чадахгүй.Зөвхөн пиар Хөвсгөлийг Дэлхийн бренд болгоно.Брендийг пиараар гаргаж, маркетинг зар сурчилгаагаар хамгаалдаг.
Сонгууль дөхөж хаа сайгүй л гоё ярьдаг хүмүүс олон болж байгаа тул гоё ярьдагийг биш, хийдэг хэрэгжүүлдэг хүмүүсийг сонгоцгооё
Зөв сонголт хийхэд хүн бүр анхаарч сонголтоо зөв хийхийг уриалж байна.Сонгуулийн талаарх мэдлэгээ ойлголт, сонгуулийн боловсролоо нэмэгдүүлэхэд анхаарцгаая
Бид нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй.Тэр нь юу вэ? гэвэл Бид Би Би гээд хэзээ ч хол явахгүй,харин хурдан явж магад.Тиймээс бид хол явахыг хүсч байвал Бид бид гэж ярьж хэлж нэгдэж хамтарч ажиллах нь хамгийн чухал байна.Монголчууд бид хэтэрхий аминч үзэлтэй болсоноосоо болоод нутгаасаа дошноосоо гарч чадахгүй байна.Бид кластер,Аж үйлдвэрийн паркийн хөгжүүлж байж хөгжинө.Мөн Илүү хурдан хугацаанд хөрөнгө оруулалт татах боломжтой.Би гэсэн сэтгэлгээнээсээ бүгд салцгаая.
Бид хамтарч ажиллаж чадвал бид сулаа талаа нөхөж илүү их амжилт олж юуг бүтээж чадна.Бид дэлхийн олон улс оронтой харьцуулвал хэтэрхий цөөхүүлээ тул одоо бид өөрсдийн давуу талаа ашиглан цөөхөн тул бид хурдан хугацаанд нэгдэж чадна.Тиймээс би гэсэн өчүүхэн үзлээсээ салцгаая.Хамтарч ажиллаж сурцгаая.Өөрсдийн чадвар чадамж,өөрсдийн боломжоороо хязгаарлахаа больцгооё.Харин бид гэсэн сэтгэлгээгээр сэтгэц бид хамтарч хийх чухал тулгамдсан асуудал болоод байна.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Address
976
