Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс

Share

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс

25/05/2026

Банк хэзээ ч нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн код асуудаггүй.

23/05/2026

🔵"Замын хөдөлгөөн, цагаан толгой"

23/05/2026

“Бидний өнөөгийн хэрэглээ хүүхдүүдэд ‘хөдөө явахдаа заавал пиво авдаг’ гэх ойлголтыг хүртэл төрүүлж байна.”

23/05/2026

Хөдөө, гадаа аялж явахдаа тааралдсан ямар нэгэн шил, зүгээр орхилгүй аваад яваарай 🙏

Хагарсан шилний ёроол дээшээ харж үлдэхэд морь, малын хөлийг зүсэж гэмтээх аюултай байдаг.

Мөн шил нарны гэрэл ойлгож, гал түймэр үүсгэх эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүй.

Бяцхан ухамсар байгальдаа оруулж буй том хувь нэмэр 🌿
Монгол орноо хоггүй, цэвэр сайхан байлгацгаая 🫶

#ХогБишБаялаг

23/05/2026

🔵 Олон тооны “Цахилгаан дугуй” хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоолоо

23/05/2026

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцоно уу❗

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Улаан эрэг гэх газарт зам тээврийн осол гарсан байна" гэсэн мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 20 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

📌Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “Б” нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 20 настай, эрэгтэй “Ж” нас барсан хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутгийн замд хурдаа тохируулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулъя.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Налайх дүүрэг
Ulaanbaatar
12600